Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд байнгын пост гарган ажиллалаа

Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/427 дугаар захирамжийн хүрээнд Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс хөдөлгөөнт эргүүлийн үйл ажиллагааг 10 сумд, аймгийн төвд 3 чиглэлд 24 цагийн хяналт, шалгалтыг 2019 оны 08-10-р саруудад зохион байгуулж оролцлоо.

Хяналт шалгалтын хугацаанд 3,203 тээврийн хэрэгсэл шалгаж, зорчиж буй 9,609 ард иргэдэд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгч, 1,416 ширхэг санамж материалыг тараалаа. Хяналт шалгалтын хугацаанд нийт 43 тарвага хурааж, холбогдох журмын дагуу устгаж, тээврийн хэрэгслийг ариутгах, халдваргүйжүүлэх арга хэмжээг авч ажиллалаа.

Мөн аймгийн Онцгой Комиссийн гишүүдийн хуралд 2 удаа оролцож, 1 удаа сумын удирдлагуудад мэдээлэл өгч, 4 удаа хамтран ажилладаг байгууллагуудтай эргүүл, постоор явж хяналт үнэлгээ хийлээ.

Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)