Налайхын замд ноцтой хоёр осол бүртгэгджээ

Энэ сарын 3-4-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг дэвсгэр Хонхорын замд ноцтой хоёр осол гарчээ. Тодруулбал, "Тоёота приүс" маркийн авто машин замын хажуу руу онхолдож 41 настай, эрэгтэй жолооч гэмтсэн. Мөн "Тоёота королла " маркийн авто машин замын хажуу талын бетонон хашлагыг мөргөсөн осол бүртгэгджээ.

Ташрамд дурдахад, Налайх-Чойрын уулзварын зам нь бүрэн ашиглалтад ороогүй, бүтээн байгуулалтын ажил үргэлжлэх тул хөдөлгөөнд оролцогч жолооч, явган зорчигчид замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэхийг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)