Солонготын давааны замд туузан хашлага, хурд сааруулагч хийж байна

Архангай аймгийн Цахир сум, Солонготын давааны орчимд зам тээврийн осол гарч хоёр хүн амиа алдсан харамсалтай явдал болоод байна.

Харин давааны орчимд аюулгүй байдлыг анхааруулсан замын тэмдэг, тэмдэглэгээ, хашлага байхгүйг иргэд болон албаны хүмүүс хэлж байгаа.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас энэ асуудлыг анхааралдаа авч туузан хашлага, хурд сааруулагч, нэмэлт тэмдгүүдийг байрлуулж эхэлжээ. 

 

 

 

 

Энэ талаар Завхан АЗЗА ТӨХК "А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн 245-246км буюу Солонготын давааны цагаан гүүрний хэсэгт удаа дараа авто осол болсон уг хэсгийн барилгын ажил нь бүрэн дуусаагүй байгаа учир манай компани хүлээж аваагүй.

Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127 км авто замын гүйцэтгэгчид давааны хэсгийг яаралтай дуусгах (туузан хашлага) тавихыг удаа дараа шаардсан боловч мөнгө байхгүй гэсэн шалтгаанаар хийгээгүй. 

Манай Завхан АЗЗА ТӨХК нь ЗТХЯ-ны өгсөн үүрэг даалгаврын дагуу нэмэлтээр замын хөдөлгөөний тэмдгүүд, хурд сааруулагч, 150у/м туузан хашлагыг энэ сарын 18-наас эхлэн хийж байна" гэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)