Мал тооллогын урьдчилсан дүнг маргааш танилцуулна

Монгол Улсын 2019 оны жилийн эцсийн мал тооллогын ажлыг энэ сарын 7-17-ны хооронд улс орон даяар амжилттай өрнүүллээ. Мал тооллогын урьдчилсан дүнг маргааш буюу 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр олон нийтэд танилцуулна.

Мал тооллогын 2018 оны жилийн эцсийн дүнгээр малын тоо толгой 66.5 саяд хүрч, өмнөх оныхоос 241.2 мянган толгойгоор буюу 0.4 хувиар өссөн.
Малын сүргийн бүтцэд ямаан сүрэг 1990 онд 19.8 хувийг эзэлж байсан бол, өдгөө 40.8 хувийг эзэлж байна.

2018 оны мал тооллогын дүнгээр, нийт 290 мянган малчдын 68.4 хувь нь Эрүүл мэндийн даатгал, харин Нийгмийн даатгалд малчдын 26.2 хувь хамрагджээ гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)