Баянхонгор аймаг 2019 оны жилийн эцэст 4,6 сая толгой мал тоолуулжээ

Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2019 оны жилийн эцэст манай аймгийн мал сүргийн дүн 4644.8 мянга болж, 2018 оныхоос 9.3 хувь буюу 394.6 мянган толгойгоор өссөн байна. Урьдчилсан дүнгээр адуун сүргийн тоо 189.5 мянга, үхэр сүрэг 257.5 мянга, тэмээн сүрэг 58.1 мянга, хонь 1405.9 мянга, ямаа 2733.7 мянган толгой болж нийт мал сүргийн тоо таван төрөл дээрээ өсчээ.

Нийт мал сүргийн дотор адуу 4.1 хувь, үхэр 5.5 хувь, тэмээ 1.3 хувь, хонь 30.3 хувь, ямаа 58.8 хувийг тус тус эзэлж, өмнөх оныхоос ямааны эзлэх хувь 0.5  пунктээр өсч, хониных 0.3 пункт, үхэр 0.1 пункт, тэмээнийх 0.1 пунктээр тус тус буурсан байна.

Малын тоо 2019 онд

 

 

 

 

 

 

мян.тол

Малын төрөл

Малын тоо

2019/2018

Нийт дүнд эзлэх хувь

2018

2019

Зөрүү

Хувь

2018

2019

Бүгд

4249.5

4644.8

394.6

109.3

100.0

100.0

Адуу

175.9

189.5

13.6

107.7

4.1

4.1

Үхэр

239.8

257.5

17.7

107.4

5.6

5.5

Тэмээ

57.4

58.1

0.7

101.2

1.4

1.3

Хонь

1297.5

1405.9

108.1

108.3

30.6

30.3

Ямаа

2478.9

2733.7

254.5

110.3

58.3

58.8

Манай аймаг улсад нийт малын тоогоор 4644.1 мянган толгой малтай зургаад, ямааны тоогоор 2733.7 мянган толгой ямаатай нэгдүгээрт, тэмээний тоогоор 58.1 мянган толгой тэмээтэй хоёрдугаарт, үхрээр 257.5 мянган толгой үхэртэй есдүгээрт, адуугаар 189.5 мянган толгой адуутай аравт, хониор 1405.9 мянган толгой хоньтой арваннэгдүгээрт орж байна.

Хамгийн олон мал тоолуулсан эхний 5 сумд Баацагаан 368.3 мянган толгой,   Галуут 309.6 мянган толгой, Бууцагаан 303.1 мянган толгой, Бөмбөгөр 299.6 мянган толгой,  Өлзийт 276.9 мянган толгой мал тус тус тоолуулжээ.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2019 оны жилийн эцэст малын тоо 70 сая 949.9 мянган толгойд хүрч, өмнөх оныхоос 4.5 сая толгой буюу 6.8 хувиар өслөө. Урьдчилсан дүнгээр нийт мал сүргийн дотор

Хонь 45.5 хувь, Ямаа 41.2 хувь, Үхэр 6.2 хувь, Адуу 5.9 хувь, Тэмээ 0.7 хувийг тус тус эзэлж байна.  

Энэ оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Архангай аймаг 6 сая 166.0 мянган толгой мал тоолуулж тэргүүлсэн бол, Хөвсгөл аймаг 6 сая 37.3 мянган толгой, Өвөрхангай аймаг 5 сая 625.0 мянган толгой, Төв аймаг 4 сая 978.7 мянган толгой, Хэнтий аймаг 4 сая 867.6 мянган толгой мал тоолуулжээ.

Архангай аймаг адуу, үхэр, хонины тоогоор, Өмнөговь аймаг тэмээний тоогоор, Баянхонгор аймаг ямааны тоогоор тэргүүлсээр байна.

Түүнчлэн мал тооллогын урьдчилсан дүнгээр 233.2 мянган малтай өрх тооллогод хамрагдсан нь өмнөх оноос нэг хувиар өсжээ.

Мөн 285 мянган малчин тоологдсон ба нийт малчдын 40 хувь нь зээлтэй байна. Зээл авсан малчдын 33 хувийг 35-44, 22 хувийг 25-30, 25 хувийг 45-54 насны малчид эзэлж байгаа юм.

Тооллогын урьдчилсан дүнгээр нийт малчдын 27.4 хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан бөгөөд эдгээр малчдын 60 хувь нь 35-54 насныхан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)