Тарагт суманд үхэр галзуурч хязгаарлалтын дэглэм тогтоожээ

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн “Хашаат” гэдэг газар малчин “Ж”-ын 1 үхэр 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул сорьц авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд галзуу өвчин болох нь тогтоогдсон.

Тус сумын Засаг даргын захирамжаар  12  дугаар  сарын  31-ний өдрийн  А/161 дугаар  захирамжаар  14 хоногийн  хугацаатай  хязгаарлалтын  дэглэм  тогтоосон. Нийт 387  мал,  амьтныг вакцинжуулсан  байна.

Эх сурвалж: ОБЕГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)