З.Ойдов: Даваажав гарцаагүй олимпийн аварга болох юм бол би гарлаа

З.Ойдов: Даваажав "Гарцаагүй олимпийн аварга болох юм бол би гарлаа"
Тэр эгэл нэгэн. Тэгэхдээ Монголын чөлөөт бөхийн нэрийг дэлхий, олимпийн тавцанд мөнхөлсөн нэгэн. Шаавайхан биедээ баймгүй бяртай, улсын наадамд ойдов зодогловол олон бөх эмээнэ дээ, даанч зодоглохгүй их спортоп амиа өгсөн хүндээ гэж Монгол улсын хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Зэвэгийн Ойдовийн тухай түүний үеийнхэн ам уралдуулан хүүрнэнэ. Монголоо гэсэн сэтгэлийнх нь үзүүрт ассан оч гал болон бадамлахын жишээг сар шинийн өмнөхөн Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар насан туршын цалинтай болчихоод Монголынхоо ядуу буурай иргэд, хөгжлийн бэрхшээлтэй  хүүхэд багачуултайгаа хуваалцах санаачлагыг гаргагчдын нэг З.Ойдов тэргүүтэн үзүүлсэн билээ. Ингээд олимп, дэлхийн медальтнуудын анхдагчдын нэг З.Ойдов гуайтай “Зөвхөн” олимпийн наадмын тухай хүүнэлдсэнийг уншигч танаа хүргэе.   
- Анх Олимпид оролцож байснаа, харамсалтайгаар ялагдал хүлээж байснаа дурсан яривал өнөөдөр сонирхолтой түүх болох байх?
-Олимпод оролцохоор оноо цуглуулж эрх авна гэж байдаггүй байлаа. Улсын аварга шалгаруулах тэмцээнд сайн барилдаж түрүүлсэн бол гадаадын тэмцээнд оролцох эрхтэй. Харин сүүлдээ ур чадвар муу, бяр тэнхээгүй тамирчид оролцоод ирсэн болохоор сонгон шалгаруулж олимпод оролцох эрх өгдөг болсон юм. Анх 1972 онд БНАГУ-д болсон Олимпод би оролцсон. Олон кг жин хасаж орсон болохоор тамир тэнхээ, хурд муутайгаас болоод эхний барилдсан хоёр бөхөд цэвэр ялагдаад олимпийг өндөрлөсөн. Бодвол сүүлийн байранд ороо байлгүй. Дараа нь 1976 оны олимпод “Би түрүүлнэ” л гэж очсон. Яагаад гэвэл 1974, 1975 онд дэлхийд хоёр удаа түрүүлчихсэн жинхэнэ ид барилдаж байсан үе л дээ. Дэлхийд дараалан хоёр удаа түрүүлчихсэн хүн Олимпод түрүүлэх л ёстой. Нэгийн даваанд АНУ-ын бөх Дэвистэй барилдаад эхний гурван минутанд 2 оноо авсан чинь намайг торгоод, дахиад 2 оноо авсан чинь бас л торгочихсон. Нэг ёсондоо намайг гурав торгож тэмцээнээс хасдаг нь бөх, шүүгч хоёр хуйвалдчихсан байсан юм билээ. Тэр үеийн дүрмэнд хоёр торгуулчихсан бөх ар тийшээ нэг гишгэвэл гурав дахиа торгуулаад тэмцээнийг орхидог байлаа. Надад барилдахдаа хийдэггүй зургаа долоон нууц мэхнээсээ гаргах хэрэгтэй болоод ирсэн. Нэг мэхээ хийгээд хоёр далыг дэвжээтэй наалдуулаад цэвэр дарчихсан чинь надад ялалт өгдөггүй. Сүүлдээ би оноогоор ялагдчихсанюмдаа.Тиймэрхүү луйвар их гардаг байсан.
-Нэг ялагдчихсан бөх мөнгөн медальд хүрэхэд хэцүү болсон биз дээ? АНУ -ын бөх цаашаа яаж барилдсан?
-АНУ-ын бөхөд ялагдчихаад дараагийн таван бөхийг цэвзр ялж, өмнөд Солонгосын бөхтэй алтан медалийн төлөө барилдсан. Тэр хүн надад цэвэр ялагдахгүй л бол алтан медаль авна. Яагаад гэхээр би илүү оноо авсан ч луйвардуулчихдаг байсан үе. Би гурван удаа мостонд оруулж найман оноо авсан ч цэвэр дарж чадаагүй болохоор оноогоор хожигдож, алтан медалиа харамсалтайгаар алдаж байлаа. Тэр үед шүүгчид нь бөхтэйгээ их хуйвалддаг байсан.
-1980 оны Олимпоос та яагаад гэнэт гарчихсан юм вэ?

-Тэр жилийн олимпод би 68 кг-ийн жинд барилдсан. Манай баг хамт олон “Ж.Даваажав энэ жил түрүүлчих боломжтой байна. Чехийн бөхтэй Ж.Даваажав барилдаад гурав торгуулахгүй бол дэлхийн бөхийн холбоонд Югослав шүүгчээр хэлүүлнэ. Тэгвэл Ж.Даваажав цаашаа барилдахад торох юмгүй болно. Тиймээс чи Егисловын бөхтэй барилдахгүй акт аваад гар” гэсэн. “Гарцаагүй Олимпийн аварга болох юм бол би гарлаа” гээд барилдаанаа дуусгасан. Угаас намайг Югославын бөхтэй барилдахад ялалтыг түүнд өгчихдөг байсан юм. Нэг удаагийн тэмцээн дээр намайг гэдсээрээ унахад түүнд цэвэр ялалт өгчихсөн юм даа. Мундаг луйварчид байгаа биз
-Ж.Даваажав гуай яагаад алтан медаль авч чадаагүй юм бэ?
-Ярьж тохирсон ёсоор би акт аваад гарчихсан. Ж.Даваажав ч гурав торгуулалгүй явсаар байгаад алтан медалийн төлөө Болгар улсын бөхтэй барилдаад яг цаг дуусахын өмнөхөн ганцхан алдаа гаргаж нэг оноо алдаад хожигдчихсон юм. Хэрвээ тэнцсэн бол Ж.Даваажав алтан медаль авах байсан. Монголчууд олон ч удаа алт мөнгөн медаль авах боломжоо шүүгчдээр хязгаарлуулж байсан даа.
-Таны өмнөхөн Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, Д.Сэрээтэр зэрэг олон сайчуул байлаа. Тэдний олимпод оролцож байсан талаар яриач. Бас л медалиа луйвардуулчихсан гэж ярьдаг шүү дээ?
-Мөөеө аварга хамгийн муу барилдлаа гэхэд л тэнцэнэ гэж барилддаг хүн байсан. Муу бөхийг бол заавал цэвэр ялах ёстой гэдэг. 1968 оны Олимпод Мөөөө аварга алтан медалийн төлөө барилдаад тэнцсэн юм гэнэ лээ. Яагаад нөгөө бөхөд ялалт өгснийг мздэхгүй. Тэр үед Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Сэрээтэр начин нараас чинь дэлхийн сайн бөхчүүд айдаг байсан. Сэтгэлийн хүч тэнхээ омог бардам бөхчүүд байлаа даа. Одоо тэр үеийнхэн шиг гарч ирэх залуус алга даа. Тэр үеийн өрсөлдөгчид ч хатуу, багш нар ч хатуу байсан. Хүнийг урамшуулж, зоригжуулж ч чаддаг байж. Анхны дэлхийн аварга болох гээд алтан медалийн төлөө барилдах гэж байхад Д.Сэрээтэр гуай “Бид нар 14 жил дэлхийн аваргыг авах гээд чадаагүй юм. Энэ жил чи авах ёстой. 1-рт үзэгчидтэй барилд 2-рт шүүгчтэй барилд гуравт бөхтэйгөө барилдана шүү. Энэ гурван том ялалтыг авахад цэвэр ялах хэрэгтэй оноогоор ялна гэж байхгүи. Тэгвэл чи луйвардуулна” гэж байсан. Турк бөхтэй нутгийнх нь дэвжээ дээр зодоглоход үнэхээр хэцүү мэт санагдаж байсан ч тэр үгийг сонсоод л янз янзын бодол алга болсон. Барилдах гээд бие халаалт дуусчихаад байж байсан чинь Мөеө аварга “За даа чи бид хүний газар зовж явна даа. 10 гаруй хоног бараг хэлэн дээр юм тавьсангүй. Сайхан хонины сүүл, сүүтэй цайтай идэхэд ганцхан даваа л үлдлээ. Цаад турк бөх чинь хонины сүүл л гэсэн үг. Дундуур нь ганцхан хуваагаад залгичих” гэсэн. Тэр үед тархи толгойд байсан бүх зүйл “алга болоод л гарч барилдаад нөгөө муу туркийг чинь барьж аваад 25 секунд цэвэр дараад л алтан медаль авсан. Уг нь цэвэр ялалт ганцхан секунд дарах ёстой байдаг юм. Шүүгч надад ялалт өгөхгүй байсаар байгаад 25 секунд болгочихсон юм. Бас луйвардах гэж байгаад чадаагүй биз. Хашир туршлагатай хүмүүс тамирчнаа яаж эр зориг оруулдаг, хэдий үед юу гэж хэлэхээ маш сайн мэддэг байсан. Сэтгэл санааны бэлтгэл гэдэг бол хамгийн том зүйл шүү дээ.
-Дээр үед Олон улсын чанартай тэмцээн дээр даваа худалддаг, янз бурийн найраа их гардаг байсан гэж ярилцдаг. Энэ хэр бодитой вэ?
- Олимп, дэлхийн аваргад оролцож байхад боодолтой, дугтуйтай юм барьчихсан ирж л байсан. Хэдэн оныг нь санахгүй байна. Нэг олон улсын тэмцээн дээр Унгараас боодолтой юм конверттай доллар барьчихсан хүн ирж байсан. Юу гэсэн гэхээр намайг “Битгий цэвэр ялаач ээ. Эзлэх байр маань ухрах гээд байна. Оноогоор ялаач” гээд ирж байсан. Би оноогоор ялж өгөөд л явуулсан. Нөгөө мөнгө боодолтой юмыг нь орчуулагч хийж байсан оюутан хүүхдүүд л аваад найрласан сурагтай байсан. Бидний ёс суртахуунд таарахгүй учраас авна гэж байхгүй. Нөгөө ялагдсан Унгар бөх маань оноогоор ялагдсан учраас дэлхийн аваргад ороод гавъяат мастер болсон юм. Бид нарт онооны давуугаар ялаад өг л гэж ирэхээс ялагдаад өг гэж ирэхгүй.
-Одооний чөлөөт бөхийн тамирчид маань бэлтгэл хийхэд хангалт сайтай болсон ч баг нийтээр амжилт гаргаж чадахгүй байгаа талаар хүмүүс их шүүмжлэлтэй ханддаг. Энэ талаар таны бодол?
-Одооны манай залуучууд гайгүй яваад л байна. Гэхдээ санаанд ерөөсөө хүрч өгөхгүй байна. Техник графикаа зохиож чадахгүй байгаа юмуу гэж ажиглагддаг. Цөөн мэх сурч байна. Цөөн мэхтэй бөх дэлхийн дэвжээнд амжилт үзүүлнэ гэж байхгүй. Уг нь материал бааз дэвжээ ямар сайхан болоо вэ. Бид чинь матрасан дээр үздэг байлаа. Тэгсэн ч бид хаа газраас алт, мөнгөн медаль аваад ирдэг л байсан. Жин хасчих саун гэж байсангүй. Хүч нэмэгдүүлэх техник хэрэгсэл ховор байлаа. Барилдаанаа бичлэгээр авчихаад эргэж харах юмгүй байсан. Одоо бол дутагдах гачигдах юмгүй сайхан байна. Бид Хандгайтаас гүйж ирж усанд орчихоод буцаад явдаг л байсан. манай үеийнхэн бол одоогийнх шиг хангалтгүй байсан ч жигд сайн байлаа. 1973 оны Ази тивийн аваргаас манай чөлөөт бөхөд барилдсан арван хүн алтан медаль авсан. Урд нь олон улсын тэмцээнээс арвуулаа медальтай ирсэн тохиолдол гарч байсан ч арван бөх барилдахаар яваад Арвуулаа алтан медаль авчирсан тохиолдол дэлхийд байхгүй. Сүүлийн үеийн чөлөөтийн тамирчид маань тааруухан амжилт үзүүлж байна. Тэднийг ч дэмжиж туслах нь бага болж дээ.
-Таны үед тив дэлхийн аварга болсон бөхөд хэдэн төгрөг өгдөг байсан бэ?
-Намайг дэлхийн аварга болоход 10000 төгрөг, байр улсаас өгч байлаа Түүнд би их урамшаад хойтон жил нь дахиад дэлхийн аварга болсон. Бүх орон тамирчиндаа шагнал өгч байгаа. Ерөнхийлөгч хүртэл нэрэмжит шагналаа бусад шиг өгөх хэрэгтэй. Ядуу орон гээд тамирчдаа харж үзэхгүй байж болохгүй. Тамирчид маань ч шагнуулах хэмжээнд сайн барилдах хэрэгтэй. Төр харж үзээгүйгээс болоод Х.Баттуул, Хойлогдорж зэрэг олон сайн тамирчид их спортоо орхиж байсан.
Тухайн үед төр засаг байр орон сууцаар хангаж, 10 мянган төгрөг өгч байсан нь их зүйл ч зах зээлийн нийгмийн ороо бусгаа цагт биднийг хөсөр хаяссан, харин одоо төрөөс жил бүр мөнгө олгох гэж байгаа нь биднийг урамшуулж байна. Энэ мөнгийг дан ганц бид ходоодондоо хийх бус ард түмэнтэйгээ хуваалцах хэрэгтэй. Тиймээс ч зүгээр шахам өгч байгаа цалингийнхаа 20 хувийг жил бүр зуданд нэрвэгдсэн малчид, төрлөхийн эмгэгтэй мтөрсөн, гэмтэлтэй, өнчин ядуу, орон гэргүй хүүхэд, МУГД О.Цэрэндагва багшийнхаа “Цэрэндагва” санд өгөх нь буяны үйлс хэмээн яриагаа өндөрлөсөн эрхэм хүмүүний цаашдын ажил үйлс бүтэмжтэй байх болтугай.

Б.Судар-Эрх
  


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (122.201.18.224)

    2013-02-15

    Уул нь би олимпийн аварга болох байсан юм Гэхдээ Даваажавыг бодоод гарчихсан юм гэх гээд байна уу Угаасаа ялагдсан ш дээ Бїх монголчууд мэднэ Худлаа яриж зєнєж байгаа юм байна даа Бас улс тєржиж зєнєж байгаа хїн дээ Буруу єтлєсєн хїн