С.Ганбаатар: “РИО ТИНТО” Монголын газар нутгийг барьцаанд тавихаар зэхэж байгаа гэсэн

Оюутолгойд үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэхээр өнгөрсөн есдүгээр сарын 23-27-нд Лондон хотноо хуралдсан “Рио Тинто”-гийн удирдлагууд болон Оюутолгойн ТУЗ-ийн гишүүдийн хэлэлцээр асуудлаа нэг мөр шийдэж чадаагүй. Тиймээс Монголд үргэлжлүүлэн хуралдахаар болсон. Мөн дээрх хэлэлцээрийн талаар одоо болтол холбогдох газруудаас мэдээлэл өгөөгүй байгаа юм. Энэ нь ч зарим хүмүүсийн хардлагыг төрүүлж эхлээд байна. Ингээд дээрх асуудлаар УИХ-ын гишүүн С.Ганбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Оюутолгойн хэлэлцээр Монголд үргэлжилж байгаа гэсэн. Энэ асуудал хэтэрхий нууцлагдмал, олон нийтэд хүрэхгүй байна гэсэн шүүмжлэл яваад байна. Энэ талаар танд ямар нэгэн мэдээлэл байна уу?
-Бид өөрсдийнхөө өмчийн талаар ямар ч мэдээлэлгүй байна гэдэг бол хамгийн гутамшигтай, гунигтай зүйл. Би өнгөрсөн нэг жилийн хугацаанд Ерөнхий сайдад хандан 25 захидал илгээсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн есдүгээр сарын 23-нд бас явууллаа. Сүүлийн захидалдаа ер нь “Оюутолгой дээр юу болж, яагаад байна гэдийг олон нийт, ард түмэндээ мэдээлээч ээ. Үүнийг нийгэм даяараа хэлэлцэх ёстой” гэж бичсэн. Угаасаа энэ асуудлыг нууц байлгаснаас болоод маш олон хүн хардаж эхэллээ. Өмнө нь 2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж байхад мөн л адил олон нийтэд мэдээлэл өгөөч, санаа бодлыг нь оруулаач ээ гэхэд “Бид маш гоё юм хийж байна” л гээд байсан. Гэтэл өнөөдөр ямар утгагүй юм хийснийг нь бид харж байна шүү дээ. Ерөөс яах гэж гэрээ байгуулдаг гэхээр эрсдэл гарвал түүнийг зохицуулах гэж л гэрээ байгуулдаг байхгүй юу. Жишээлбэл, өнөөдөр нартай өдөр байна гэж бодъё. Харин маргааш бороотой өдөр тохиолдоход хоёулаа дээлээ булаацалдахгүй, дундуур нь тас татахгүйхэн шиг эвтэй, найртай дээлэндээ орох уу гэдгээ л ярьж байгаа шүү дээ. Хүнд хэцүү нөхцөл байдал үүсэхэд яаж асуудлыг зөв зохимжтойгоор шийдэх вэ гэдгийг л гэрээ шийддэг. Дандаа нартай өдөр байгаад байвал гэрээний хэрэг ч байхгүй. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ гэж үнэхээр аймшигтай. Тиймээс одоо тэр гэрээний аль заалт нь зөрчигдөөд байгаа юм, юу нь болохгүй байгаа юм гэдгийг уг нь ярих ёстой. Энэ бол нууц асуудал биш. Бид ямар атомын бөмбөг яаж үйлдвэрлэх тухай ярих гэж байгаа биш дээ.

-Хэлэлцээрийг хаана хийж байгааг та мэдэж байна уу?
-Их тэнгэрт хийгээд байгаа юм уу, орцны подволд хийгээд байгаа юм уу гэдгийг би мэдэхгүй байна. Уг нь олон нийтэд ил төрийн өмчийн аль нэг байранд л хийх ёстой ш дээ.

-“Рио Тинто” гаднаас дахин 24 тэрбум ам.долларыг зээлэх санал тавьсан сурагтай байна?

-“Рио Тинто” хөрөнгө оруулалтын гэрээг зөрчөөд байна. Анх гэрээг байгуулахдаа хөрөнгө оруулалтын зардлыг 1.5 тэрбум ам.доллар гэж нарийвчлан заасан. Түүнд далд уурхайн хөрөнгө оруулалт гэж 524 сая ам. доллар мөн багтсан. Үүнээс гадна тоног төхөөрөмж, дизель түлш гээд юмны үнэ өсч магадгүй гэж тооцож 970 сая ам.долларын эрсдлийн сан гаргасан. Уг нь дээр хэлсэн 1.5 тэрбум 524 сая ам. долларт багтаж байгуулагдах ёстой энэ үйлдвэр. Гэтэл өнөөдөр “Рио Тинто” гэрээгээ зөрчөөд хөрөнгө оруулалтын зардлаа долоон тэрбум гаргаад давуулчихсан. Ингэхээр бид л улам өрөнд ороод байна шүү дээ. Үүнээс гадна “Рио Тинто” “24 тэрбум ам.долларыг гаднаас зээлмээр байна, танай нутгийг барьцаанд нь тавина” гэдэг асуудлыг ярьж байгаа. Энэ бол маш ноцтой асуудал. Манай газар нутгийг 16 банкинд барьцаанд тавина шүү дээ. Хэрвээ ингэвэл тэдгээр банкиуд нь өөр банкинд дамжуулан манай газар нутгийг тавих эрх нь үүснэ. Ийм л аюултай зүйл байна даа. Гэхдээ манайхан “Рио Тинто”-гийн үгэнд орж тийм тэнэг зүйл хийхгүй байлгүй дээ. Саяхан Ханс Вэбэр гэдэг маш том эрдэмтэн манай улсын эдийн засагч Жаргалсайхан гуайтай хамт нэвтрүүлэгт орж байна лээ. Тэр хүн их мундаг зүйл хэлсэн. “Монголчууд төсөв, бонд гээд л яриад байх юм. Гэтэл хэдэн арван төсөвтэй чинь тэнцэх хэмжээний үр ашгаа өгөх Оюутолгойгоо яагаад ярихгүй байгаа юм. Та нар өөрсдөө маш их баялагтай. Тэгээд түүнийгээ ашиглая гэж байхад аль хэдийнэ хоёр тэрбумын өрөнд орчихсон явж байгаа юм. Яагаад та нар гэрээ хэлэлцээр зөрчигдлөө, дахин хэлэлцээрт сууя гэж хэлэх эрхгүй байгаа юм” гэсэн. Энэ хүний үгийг бид бодох л ёстой.

Д.МЯГМАР

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • zochin (103.26.194.80)

    2013-10-10

    Heden malnuud

  • mongol (103.26.194.23)

    2013-10-10

    Ene heden udirdlaguud tuziinhan gj tolgoi ni ajillahaa baitsan ymu eswel ugaasaa medleggui ymuu dandaa l hunii amand orj bgaa ni ter dee chaavaas

  • Azjarg***** (183.177.96.34)

    2013-10-10

    ДООРХ ЯРИЛЦЛАГЫГ УНШААД ТУНГААН БОДНО БИЗ ДЭЭ ИНТЕРНЕТЭД ТАВИГДААД ДОРХНОО УСТГАГДАВ.

  • Azjarg***** (183.177.96.34)

    2013-10-10

    Ханс Вернер Зинийн Монголд өгсөн зургаан зөвлөгөө 2013 оны 9 сарын 10 Өнгөрсөн өдрүүдэд дэлхийд дээгүүрт, Германд нэгдүгээрт бичигддэг эдийн засагч Ханс Вернер Зини МУИС-ийн урилгаар манай улсад айлчиллаа. Тэрээр Монголд айлчлах хугацаандаа салбарын эдийн засагч, төрийн эрх мэдэлтнүүдтэй уулзаж дугуй ширээний уулзалт зохион байгуулсан юм. Эдийн засаг хямарсан энэ үед тэрээр манай улсад хямралыг даван туулах хэд хэдэн зөвлөгөөг өгсөн юм. Тэрээр “Монгол улс маш богино хугацаанд буюу хоёр жилд 2.2 тэрбум ам.долларын их өр үүсгэж, тансаг хэрэглээ нь өсч байгаа нь буруу замналаар эдийн засаг нь нурсан улс шиг харагдаж байна” хэмээн хэлжээ. Түүний юу гэж зөвлөсөныг дэлгэрэнгүйгээр хүргэе. 1. Бонд гаргаж, тансаг хэрэглээгээ өсгөж байгаагаа засах хэрэгтэй. Үүний оронд татварын орчноо илүү үр дүнтэй тунгалаг болгож, олох орлогоо нэмэгдүүлэх чухал. Ер нь олон улсын зах зээлээс мөнгө босгох нь эрсдэлд оруулна гэдгийг тэрээр хатуу сануулжээ. Бүхий л зүйлийн орлогын эх үүсвэрээс татвар авч байх ёстой. Тухайлбал хөдөлмөрийн орлогоос татвар аваад үл хөдлөх хөрөнгөөс авахгүй байна гэх ёсгүй. Танайд далд эдийн засаг хүрээгээ тэлсэн учир татварын орлого маш бага байна. Энэ нь хувийн хэрэглээ асар их, нийтийн хөрөнгө оруулалт маш бага л байна гэсэн үг. Монгол хүн бүр гар утастай, өрх бүр хавтгай дэлгэцтэй телевизтэй юм шиг санагдаж байна. Германд бол ийм биш. Жишээ нь, манайд хавтгай дэлгэцтэй телевиз байхгүй. Тэгэхээр танай улс сайн чанартай орон сууцтай, бас дэд бүтэцтэй байх ёстой. Үүнд л хөрөнгө оруулах нь чухал. 2. Япон машинд хамаг орлогоо өгдөг нь буруу. Танай улсын эдийн засгаас буруу чиг хандлага руу явж байгаа нилээдгүй олон зүйлийг олж харлаа. Тухайлбал хувийн хэрэглээ болон дэд бүтцийн түвшин хоёрын хоорондын хамаарал буруу байна. Тодруулбал баялагынхаа буюу олж байгаа орлогынхоо ихэнхийг нь монголчууд хувийн хэрэглээ ялангуяа машин гэх мэт зүйл өгдөг. Энэ нь их буруу зүйл юм. 3. Гаднаас зээл авдагаа болих хэрэгтэй. Тэрээр энэ талаар ярихдаа “ Танай улс асар их байгалийн баялагтай, үүнийгээ хангалттай экспортлодог. Тэгэхээр орж ирж буй орлого танай улсад хангалттай байх ёстой. Уул уурхайгаас орж ирж буй татвараа дотооын хөрөнгө оруулалт, төсвийн зорилгоор хангалттай ашиглаж хүрэлцэх ёстой. Танайх үүн дээр нэмж зээл авах шаардлага байхгүй. Хэрэв ингээд л зээл аваад байвал улсаа улам л эмзэг байдалд оруулж байна гэсэн үг. Зээлийн хугацаа авахад ахиад л зээл авч өмнөхөө төлөх болно. Ингэхээр өмнөх босгосон зээлээсээ өндөр хүүтэйгээр авч, зээлээ дарна гэсэн үг. Энэ мэтчилэн танай улс өрийн дарамтад орох юм. Зарим тохиолдолд энэ нь танай улсын тусгаар тогтнолд заналхийлэх юм. Учир нь, олон улсын санхүүгийн зах зээлээс биш тусгаар улсаас танайх зээл авах нөхцөл бүрдэх юм. Ингэхээр Монгол улсын тусгаар тогтнол зөвхөн нэг улсаас л хамаардаг болох нь” гэжээ. 4. Тансаг орон сууцны хэрэглээ өндөр байгаа нь эдийн засагт муугаар нөлөөлдөг урвуу хандлагатай. Монгол улсад зээлийн хүүгийн түвшин инфляцын түвшнээс доогуур байгаа нь буруу зүйл юм. Жишээ нь, найман хувийн хүүтэй зээл өгч байгаа нь барилгын бизнестээ татаас өгч байна гэсэн үг. Орон сууцны үнийн хөөсрөл байгаа бол хэзээ нэгэн цагт хагарна. Хөөс хагарсан цагт эдийн засагч хямарч, банкууд хүнд байдалд орж, хадгаламж эзэмшигчид ч эрсдэлд орно. Тэгэхээр хүүгийн түвшин өндөр байх ёстой. Гэхдээ орон сууцны зээлийн хүүд татаас өгч буй нь буруу. Танай улсын орон сууцны зэх зээл халалттай байна. Үүнийг цааш өрдөх нь маш буруу гэж бодож байна. Барилгын салбарын зохицуулалтаа сайжруулах хэрэгтэй. Ингэхдээ хотоо бүсчилж, ямар газарт нь үйлдвэрлэлийн дүүрэг барих, хаана боловсрол, соёлын үйлчилгээний газраа барих гэж буйгаа тодорхой болгох ёстой. Бүх зүйл нь замбараагүй бөөгнөрсөн байх нь сайн зүйл биш. Зам, тээвэр дэд бүтцийн салбараа сайн төлөвлөх нь чухал. 5. Засгийн газар гаднаас зээл авч иргэдэд тараах нь буруу юм. Учир нь энэ нь хүмүүсийн хувийн хэрэглээг урамшуулах бас нэгэн түлхэц. Энэ мөнгөөрөө дэд бүтцээ сайжруулах эсвэл баялагийн сан бий болгох ёстой. Дэд бүтэц, ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүнийг хямд үнээр тээвэрлэх боломжтой төмөр зам, авто зам тавих гэх мэтээр ирээдүйд ашгаа өгөх үйлдвэрлэлийн дэд бүтцийг дэмжих нь зүйтэй. Дэлхий дээр эрдэс баялагаа үр ашигтай ашиглаж буй бүх улс баялагийн сантай байдаг. Ингэхээр газар доорх баялагаа идэж дуусахаас илүү бодит баялаг болгон ашиглаж болно гэсэн үг. Танай улс уул уурхайн орлогынхоо тодорхой хэсгийг баялагийн санг бий болгоход заруулах хэрэгтэй. Энэ Монгол улсын дараа дараагийн үед хэрэгтэй. Хэрэв ийм санг бүрдүүлж чадвал мөнгө их хэмжээгээр авах биш хүүгээр нь амьдарна гэсэн үг. Мөн баялагийн сангууд ч танай улсыг гадаад “шок”-оос хамгаалах үүрэгтэй байдаг. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ яаж хэлбэлзсэн ч баялагийн сангаасаа нөхөх мөнгийг гаргаж, танай улсын хувьд баялагийн сан, тэтгэврийн тогтолцоог бий болгоход зарцуулаасай гэж би хүсч байна. Ингэхээр газар доорх баялагаа идэж дуусахаас илүү бодит баялаг болгон ашиглаж болно гэсэн үг. 6. Олон улсын валютын сангийн тооцоогоор Монгол улсын гадаад өр 2.2 тэрбум ам.долларт хүрээд байгааг цохон тэмдэглэсэн байна лээ. Танай улс хоёрхон жилийн дотор ийм хэмжээний өр үүсгэсэн нь түүхэндээ мэдэхгүй туршлага юм. Европын холбооны улс 100 жилийн дотор л энэ хэмжээний өртэй болсон байдаг. Гэхдээ Монгол улс хөгжиж буй улсын хувьд ирээдүй нь өөдрөг харагдаж байна. Монгол улс уул уурхайн салбар нь эрчимтэй хөгжиж, экспорт нь өсч буй улс. Гэхдээ дэлхийн уул уурхайн салбарын 0.015 хувийг эзэлж байгаа учир цаашид өсч дэвжих орон зай байна гэсэн үг. Харин уул уурхайн салбараа хөгжүүлэхэд гадны хөрөнгө оруулалт их чухал. Монгол улс хурдан давхидаг гөрөөс гэж нэрлэгддэг байснаа больж мөлхдөг яст мэлхий болох бий гэсэн айдас ч дэлхий нийтэд ч байна. Ингэхээр танай улсын Засгийн газраас гадныханд түгээх мессеж, үйл хөдлөлөө хянаж, чамбай хандах чухал.  Дэлхийн эдийн засгийн форум-аас энэ жил анх удаагаа “Хүний капиталын хөгжлийн индекс” (Human Capital Index 2013) чансааг Харвардын их сургууль, олон улсын зөвлөх компани “Mercer Human Resource Consulting”-тэй хамтран гаргалаа. Хүний капиталын хөгжлийн чансааг боловсрол, эрүүл мэнд, ажлын байр, нийгмийн тогтвортой байдал гэсэн үндсэн 4 үзүүлэлтээр хэмжин шалгаруулжээ.  Дэлхийн 122 орныг хамарсан энэхүү чансааг Швейцарь улс тэргүүлж, Финланд, Сингапур удаалсан байна. Монгол улс 89 дүгээр байрт орж, 43 дугаар байрны Хятад, 51-т эрэмблэгдсэн ОХУ-аас хол хоцорлоо.  Манай улс 122 орноос боловсролоор 76, эрүүл мэндээр 80, ажлын байр, хөдөлмөр эрхлэлтээр 106, нийгмийн тогтвортой байдалд 92 дугаар байр эзэлсэн байна. - See more at: