Ким Чен Ун авга ах Чан Сон Тхэк болон туслахуудын цаазлах болсон шалтгааныг олжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун авга ах Чан Сон Тхэкийн хоёр туслахыг юунаас болж буудах тушаал өгснийг Японы хэв­лэ­­­лүүд олж тогтоолоо. “Yomiuri Shimbun” сонинд бичсэнээр “Ким Чен Ун согтуу, гунигласан үедээ  цаазын тушаал гаргасан” гэнэ. Түүнчлэн эрх бүхий албан тушаалтнууд нүүрс олборлож, Хятад руу экспортлох ашиг­тай бизнесийг цэргийнхний хяналтад өгөхийг хүсээгүйтэй холбоотой аж. Тиймээс эрх баригч Хөдөлмөрийн намын захиргааны хэлтсийн нэгдүгээр орлогч захирал Ри Рен Ха, бас нэг хэлтсийн орлогч захирал, тэргүүн Чан Су Гиль нар Ким Чен Уны дургүйг хүргэсэн байна. Уг нь тэд шаардлагын дагуу бизнесээ өгөх гэж байсан боловч хэтэрхий оройтсон гэнэ. Үүнээс гадна албаны бус мэдээллээс үзэ­хэд тухайн бизнест холбоотой зургаан  хүн хэлмэг­дүүлэлтэд өртөж, эрх бүхий албан тушаалт­­нуудын төрөл төрөгсдийг нь хорих лагерь луу цөлсөн байна.

Мөн Өмнөд Солонгосын тагнуу­лынхан Ким Чен Уныг авга ахаа цаазалсан шалтгааныг бас илрүүлжээ. Тус алба­ны мэдээллээс үзэхэд Чан Сон Тхэк болон Ким Чен Ун нар санхүү­гийн ашгаа хуваахдаа зөрчилдсөнөөс болж цаазлуулсан гэнэ. “Yomiuri Shimbun” сонинд бичсэнээр Ким Чен Ун авга ахтайгаа 20 тэрбум ам.долларын зарлагаас болж муудалцжээ. Учир нь Ким Чен Ун Европын банк, Швейцарьт 40 орчим тэрбум ам.доллар хадгалж байсан бөгөөд энэ мөнгөө өндөр албан тушаалтнуудад бэлэглэх үнэт цаг, виски, авто машин зэрэгт зарцуулдаг байжээ. Чан Сон Тхэк энэ дансыг хамт эзэмших эрхтэй байсан бөгөөд доод албан тушаалтнуудтайгаа нийлж, талыг нь үржээ. Энэ нь Ким Чен Уны дургүйцлийг төрүүлж, цаазлах шийдвэр гаргахад хүргэсэн гэнэ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (10)

  • Монгол хүн (103.26.194.65)

    2013-12-28

    Энэ залуу өөрөө маш муугаар төгсөнө.

  • зочин (103.26.194.78)

    2013-12-28

    Авга ах л гэж бичээд байх юм. авга эгчтэй нь суусан хүргэн ах нь биз дээ уул нь.

  • (103.26.194.100)

    2013-12-25

    uran halil baihaa

  • buud (118.35.170.63)

    2013-12-25

    tom hun baij yasan ochuuhen bnaa

  • enhbayar (202.126.91.153)

    2013-12-25

    erni zuw yum hiissen bn

  • Зочин (124.158.88.10)

    2013-12-25

    11. TMG

  • (124.158.111.7)

    2013-12-25

    teneg gar ve

  • (27.123.214.115)

    2013-12-25

    Manaikh neg taamag khelekh bailgui dee

  • (27.123.214.115)

    2013-12-25

    Manaikh neg taamag khelekh bailgui dee

  • (103.11.194.78)

    2013-12-25

    Unen uu? Yag yaaj olj medsiin?