Шүүмжийн цаг: Итали, Францын нудистууд Ерөөгийн халуун рашаанд шээж, сексдээд явцгаажээ
- 2014-11-15
- Эрүүл мэнд
- 0
Эхээс төрсөн нүцгэн биеэрээ амьдрах сонирхолтой буюу ямар ч хувцас хунар өмсөлгүй нүцгэн биеийн эрх ашгийг дээдэлсэн хүмүүсийг нудистууд гэдэг. Тэдний эгнээ жилээс жилд өргөжиж байгаагийн дотор Монголын нудистууд бүр ч их хүрээгээ тэлж байгаа гэнэ. Манай төрийн томоохон албан тушаалтнууд, нэртэй төртэй бизнесмэнүүд харзны усанд орох нэрээр энэхүү эрх чөлөөгөө эдэлдэг аж. Сүүлдээ бүр зохион байгуулалтанд орж, зуны цагт нүцгэн биеэрээ байгалийн сайхныг мэдрэх уриатайгаар бүхэл бүтэн амралтын газрыг хаалгаж байгаад нүцгэн биеэ алдаршуулдаг болжээ. Харин өвлийн цагт долоо хоног бүр харзны усанд орох нэрийдлээр жаал хорхойгоо дардаг гэнэ. Монголд ийнхүү нудистууд олноор бий болж байгаад орон орны хувцас өмсөхийг эсэргүүцэгчид маш их баяртай байгаа сурагтай.
Тэд өнгөрсөн жил манай оронд жуулчлалын визээр орж ирээд Монголын нудистуудтай нэлээд дотно танилцсан юм байх. Хамтдаа манай орны байгалийн сайхныг үзэж явахдаа бүгд нүцгэн, бүр дотоож ч үгүй олноороо явж байсантай нэгэн малчин таараад ихэд гайхсан гэдэг. Гадаадын жуулчдыг өмсч явсан хувцсаа Монголчуудад дээрэмдүүлчихэж гэж ойлгосон өнөөх малчин гэрээсээ өөрийнхөө муу хувцсуудыг авчирч өгсөн тухай Италийн нэгэн нудист нутагтааочиж сонирхуулсан нь барууны хэвлэлүүдэд нийтлэгдэж байжээ. Нүцгэн биеэрээ байгалийн сайхныг мэдэрсэн олон орны нудистууд манай улсад саяхан дахин ирсэн байна. Тэдний гол нуур барааддаг шалтгаан нь гудамжинд чармай шалдан явах нь хүмүүст эвгүй учир усанд орж биеэ наранд шарах нэрийдлээр ийнхүү уул усыг гол байгаа болгодог байна. Хэдхэн хоногийн өмнө ирсэн гадаадын 200 гаруй нудистуудаас гадна манай улсын 20 гаруй нүцгэн биеийн хорхойтнууд нэгдсэн гэнэ.
Тэд хамтдаа Архангай аймгийн нутаг дахь Өгийнуурт очиж, энэ жилийн уулзалтаа хийсэн байна. Нудистуудын манай орныг зорих болсны учир нь одоохондоо манай улс энэ талаар хориглох хууль журам байхгүй учир тэд хүссэнээрээ байж байгаад явдаг гэнэ. Арай л "Чингис хаан" онгоцны буудал дээр буухдаа хамаг хувцсаа тайччихаагүй аж. Өгийнуурын эрэг дээр болсон энэхүү уулзалтанд очсон бүх хүн чармай шалдан байсан бөгөөд хажууд нь амарч байсан хүмүүс тэдгээр нудистуудыг харахаас халширч холхон шиг буудаллаж байжээ. Нудистууд энэ жилийн уулзалтаараа Монголыг нудистуудад хамгийн ээлтэй орноор шалгаруулсан төдийгүй ирэх жилийн уулзалтаа томоохон хүрээнд хийхээр шийдвэрлэсэн гэнэ. Харин энэ жилийн уулзалтын төгсгөлөө тэд өнгөрсөн долоо хоногт Ерөөгийн халуун рашааныг бараадан хийжээ.
Манай орны намар цаг өглөө оройдоо тун сэрүүн байдгийг мэдээгүй ирсэн Итали, Францын нудистууд даарч хөрч, ханиад томуу хүрсэн учир Ерөөгийн халуун рашааныг зорьсон байна. Сэлэнгэ аймгийн нутагт байрлах Ерөөгийн халуун рашаан нь Минжийн хангайн битүү хөвч дунд байрладгаараа онцлогтой. Зам харгуй муутай болохоор амрагчид зуны цагт ч цөөн ирдэг учраас нудистуудад намрын сэрүүн улиралд хүн амьтан байхгүй үед очсон нь жинхэнэ жаргалын оронд ирсэн мэт байжээ. Нудистууд энд ирэнгүүтээ ёстой л дураараа дургих шиг болсон гэнэ. Нутгийн иргэдийн хэлж байгаагаар, халуун рашаанд нүцгэн биеэрээ орсон тэд шууд л рашаан дотор шээж, сүүлдээ эрээ цээрээ алдаж, бусдынхаа нүдэн дээр сексэджээ. Уг нь бол нудистуудын хувьд зөвхөн нүцгэн биеэрээ байгалийн сайхныг мэдрэх зорилготой байдаг ч сүүлийн үед энэ зорилго нь жаахан хэлбийж эхэлсэн байна.
Нүцгэн бие биеэ харсан эр эм ямар ч хүний байгалийн төрөлх араншин нь сэдэрдэг нь мэдээж. Ингээд араатныхаа зөнд хөтлөгдсөн нудистууд ичиж эмээх ч үгүй хүссэн таалагдсантайгаа хаа тааралдсан газраа секс үйлддэг байдал газар аваад байна. Энэ нь олны нүдэн дээр секс үйлдэх зуршилтай гаж донтнуудын хувьд сайхан далим болж өгчээ. Манай улсад ирсэн нудистуудын дунд ч ийм гаж донтнууд цөөнгүй ирцгээсэн байна. Гадаад улс орнуудад бол нудистуудыг нүцгэн явах газрыг тодорхой болзолтойгоор зөвшөөрдөг. Тухайлбал, Итали улсад олон нийтийн газар болон сургуулийн ойр орчим нудистуудыг нүцгэн явахыг нь хориглодог бөгөөд хотоос зайдуу байгальд гарахад нь ямар ч хориг тавьдаггүй. Гэхдээ нудистуудын уулзалтад бага насны хүүхдээ дагуулж очихыг хориглодог байна. Харин одоогоор манай улсад нудистуудыг зохицуулах ямар ч дүрэм журам алга. Түүгээр ч барахгүй зарим улсад нудистууд хүмүүнлэгийн үйл ажиллагаанд нэгддэг байна. Хүмүүнлэгийн үйлсэд зориулж мөнгө цуглуулах зорилгоор Британийн олон зуун нудистууд чармай нүцгэлж намрын сэлэлтээ хийсэн байна. Энэ ажиллагаа хамарсан хүнийхээ тоогоор дэлхийн дээд амжилтыг эвдэнэ хэмээн зохион байгуулагчид нь төлөвлөж байсан ч хараахан чадаагүй аж. Дээд амжилт тогтоохын тулд 100 гаруй оролцогч дутсан гэнэ.
Гэхдээ нүцгэн биеийг алдаршуулагчид сэтгэцийн өвчтэй хүмүүсийн эмчилгээнд зориулж 2000 гаруй фунт цуглуулжээ. Энэ мэтчилэн нудистууд нийгмийг хамарсан зарим нэг ажилд идэвхтэйгээр ордог ч тэдний ажлыг нийгэмд буруу үлгэр дууриалал үзүүлж байна хэмээн шүүмжлэгсэд олон байдаг. Дэлхийн нудистуудын холбооноос "Энэ бол садар самууныг сурталчилсан хэрэг биш, хүний эрхийн нэг л хэлбэр" хэмээн тайлбарладаг ч хэрэг дээрээ нудистуудыг өнөөг хүртэл олон нийтийн газар болон олныг хамарсан үйл ажиллагаанд нүцгэнээр оролцохыг ихэнх улс орон хуулиар хатуу хориглоод байгаа. Харин эх орондоо хавчигдаж гадуурхагддаг нудистууд манай улсад ирэхээрээ л шавайгаа ханатал нүцгэн байж байгаад явдаг боллоо. Иймд нудистууд болон бусад хүсэл сонирхол нэг бүхий хүмүүсийн элдэв янзынцугларалтыг анхааралдаа авахгүй бол удахгүй нүцгэн биеийг алдаршуулагч шар толгойтнууд хотын төв гудамжаар маань нэг хөлхөж байх вий дээ.
Сэтгэгдэл (1)
1213 (202.21.106.120)
ЭРТХЭН НЭГ ХУУЛЬ ГАРГАХГҮЙ БОЛ МАШ ТОМ АЮУЛ БАЙНА ДАА.УЛАМ Л АЮУЛТАЙ ЗҮЙЛИЙН ТОО НЭМЭГДЭЭД ЯАСАН Ч ХЭЦҮҮ ЮМ БЭ ДЭЭ.