С.Билгүүн “Москва опен-2016” тэмцээнд удаалав

 

        Шатрын бодолтын “Москва опен-2016” Олон улсын наадмын хүрээнд зохион байгуулсан өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс фиде мастер С.Билгүүн хоёрдугаар байрт шалгарч мөнгөн медаль хүртлээ. Уг тэмцээнд Беларус, Киргиз, Марокко, Монгол, ОХУ, Тажик, Украин улсын 32 шатарчин сэтгэлгээний хурд, чадвараа сорин өрсөлдсөн байна. Энэ сарын 2-нд болсон тус тэмцээнд шат тус бүрд нь30 оноо бүхий зургаан даалгаврыг өгсөн байна. Тус тэмцээнд ОХУ-ын тамирчин К.Новиков 57,5 /159 минут зарцуулсан/ оноогоор тэргүүн байр эзэлж алтан медаль хүртсэн бол Монгол Улсыг төлөөлөн оролцсон С.Билгүүн 57 оноогоор /124 минутад/, М.Скоробогатова56 /198 минутад/ оноогоор мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)