Леброн Жэймс Саваннад гэрлэх санал тавьлаа

Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин Леброн Жэймс удаан үерхэж буй найз бүсгүйдээ гэрлэх санал тавьж, үнэнч шүтэн бишрэгчдээ баярлуулсан байна.
Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин Леброн Жэймс удаан үерхэж буй найз бүсгүйдээ гэрлэх санал тавьж, үнэнч шүтэн бишрэгчдээ баярлуулсан байна. Тэрээр Миами дахь нэгэн томоохон зочид буудалд хайртай бүсгүй Саванна Бринсондоо зориулан тусгай үйл ажиллагааг зохион байгуулж,  хайраа илчлэн,  ийнхүү хүсэлт тавьсан ажээ.

Удаан үерхэж байгаа хосуудын хувьд хоёр хүүхэдтэй болж, хамтын амьдрал зохион амьдарч байсан хэдий ч албан ёсоор эхнэр нөхөр болоогүй байсан гэнэ. Тэд анх Охиод болсон үндэсний шигшээ багийн тоглолтоос Жэймс шилдэг тамирчин болох үед танилцсан бөгөөд хоёр ч  хүүхдийн эцэг, эх болоод амжсан байна.Хосуудын хүүхдүүдийг Леброн Жр, Леброн Брайс гэдэг бөгөөд тэд одоо 4, 7 настай ажээ.

Тус сүй тавих ёслол алдарт сагсан бөмбөгчин Майкл Жордан удаан үерхэж буй найз бүсгүй Еветте Приетод гэрлэх санал тавьснаас хойш нэгхэн долоо хоногийн дараа болж байгаагаараа хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байгаа бөгөөд хөл бөмбөгийн одод тун удахгүй нүсэр хуримаа хийж олныг шуугиулах бололтой.


UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)