Гэртээ Харри Поттерийн өрөөг бүтээжээ
- 2016-08-01
- Энтертайнмент
- 0
АНУ-ын Иллинойс мужийн нэгэн гэр бүл шинээр мэндэлсэн хүүдээ Харри Поттерын өрөөг тохижуулж өгчээ. Кэеси, Кэси нарын хүү долоон сартай бөгөөд хүүг гурван сартай байхад аав нь уг санаачилгыг гаргасан байна. Тэд Харри Поттер киноны үнэнч шүтэн бишрэгчид аж.
Өөрсдийн дотны найз 3D зураач Нэйт Барановскитэй хамтарч өрөөний хана, таазанд шидтэний ертөнцийг санагдуулам зураг зуржээ. Мөн кинон дээрх шидтэний хэрэглэлийг цогцоор нь бүрдүүлэхийг хичээсэн аж. Гриффиндор тэнхимийн лого бүхий хөнжил, дүрс, шидэт саваа, алтан снитч бөмбөг болон Харри Поттерийн долоон цуврал номыг өрж шидтэний өрөөг тохижуулсан байна. Хүүгийн аав Кэеси өрөөний зургийг фэйсбүүк хуудастаа нийтэлж “Бидний хүүдээ зориулж бэлдсэн Харри Поттерийн өрөө бэлэн боллоо. Төлөвлөсний дагуу болсонд баяртай байна. Манай гэрийн хамгийн гоё хэсэг. Учир нь энд миний хамгийн хайртай бяцхан шидтэн Хогвартс нойрсдог” хэмээн бичжээ. Өрөөний зураг цахим сүлжээнд тавигдсан даруйдаа 6000 хүнд таалагдаж, 2000 удаа түгээгдсэн байна.
Сэтгэгдэл (0)