Монгол руу аялах есөн шалтгааныг нэрлэжээ
- 2017-01-11
- Нийгэм
- 0
“Vogue” сэтгүүл Монголд аялах есөн шалтгааныг нэрлэсэн байна. Тодруулбал, Монголын түүх, баяр наадам, говь, үндэсний хоол болон манай орны тайван дөлгөөн байдал, өргөн уудам нутаг, жуулчдын хөлд дарагдаагүй онгон зэлүүд байгаль, адал явдалт байдал зэргийг онцолсон байна.
Ингэхдээ “Монголыг Хятад, Орос хоёр том гүрний хөрш гэдгээр нь олон хүн мэддэг. Гэхдээ Монгол дэлхийн хамгийн сийрэг хүн амтай, тал хээр нутгаар морьтой давхин, сүм хийд, уулсын дундуур явган аялал хийх боломжтой үзэсгэлэнт байгальтай улс гэдгийг мэдэх үү. Монгол руу аялуулдаг жуулчлалын газар сүүлийн жилүүдэд нэмэгдэж, төрөл бүрийн жуулчлалын салбар хөгжиж байгаа нь хүссэн маршрутаараа аялах боломжийг бүрдүүлж байна” гэжээ.
Б.Эрдэнэ
Сэтгэгдэл (0)