Ормузын хоолой дэлхийн III дайны эхлэлийг тавьж мэднэ

Иран АНУ-ыг цөмийн мэргэжилтнийхээ үхэлд буруутгаж буй энэ үед ОХУ, Хятад хоёр АНУ-ыг буруушаав.
Иран АНУ-ыг цөмийн мэргэжилтнийхээ үхэлд буруутгаж буй энэ үед ОХУ, Хятад хоёр АНУ-ыг буруушаав. Бээжингийн эрх баригчид АНУыг Ираны улсын өмчит компаниудад хориг арга хэмжээг тогтоож, нефтийн экспортыг хязгаарлаж байгааг хүчтэй зэмлэсэн бол ОХУ Гуантанамогийн хорих ангид олон улсын хууль зөрчигдөж байгаад АНУ-ыг буруутгав. Өөрөөр хэлбэл Хятад, ОХУ Ираны талд гэдгээ АНУ-д битүү утгаар ойлгуулав. АНУ ОХУ-тай харилцах харилцаагаа зөөллөхийн тулд тус улс дахь Элчин сайдаа сольжээ.
2008 оноос хойш ОХУ дахь АНУ-ын Элчин сайдаар ажилласан Жон Байерлиг орлох Майкл Макфол энэ сарын 14-нд Москвад хүрэлцэн ирсэн байна. Стэнфордын их сургуулийн профессор, улстөр судлаач М.Макфолын улстөрийн карьер Барак Обамаг Ерөнхийлөгч болсноос хойш эхэлжээ. Б.Обама Ерөнхий лөгч болсныхоо дараа түүнийг Үндэсний аюулгүйн зөвлөлд авчирч өөрийн зөвлөхөөр томилжээ.
Ираныг ганцаардуулах АНУ-ын бодлого бүрэн хэрэгжихгүй байгаа энэ үед Ираны цөмийн мэргэжилтэн бусдад хорлогдсон бөгөөд Тегеран эл халдлагад АНУ-ын тагнуулын төв газар холбоотой гэж үзэж буйгаа мэдэгдэн АНУ-ын засаг захиргаанд эсэргүүцлийн захиа илгээжээ. Вашингтон, Тегераны харилцаа сүүлийн саруудад 1980-аад оноос хойшхи хамгийн доод төвшиндөө хүрээд байгаа юм.
Амь үрэгдсэн Ираны цөмийн мэргэжилтэн, 32 настай Мостафа АхмадиРошанаас өмнө 2010 оны арваннэгдүгээр сард цөмийн мэргэжилтэн Мажид Шахриари алагдсан байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон Ираны эрдэмтний үхэлд АНУ ямар ч холбоогүй гэж мэдэгджээ. Сүүлийн жилүүдэд Ираны цөмийн хэд хэдэн мэргэжилтэн алагдаж, хулгайлагдсан бөгөөд үүний ард АНУ, Их Британи, Израилийг байгаа гэж Иран үздэг байна.

АНУ-ЫГ АЦАН ШАЛААНД ОРУУЛАВ
АНУ, Израиль Улс цэргийн хамтарсан сургуулилтаа энэ оны сүүл хүртэл хойшлуулсан. Эх сурвалжууд эл үйлдлийг Ирантай харилцах харилцаа хурцдахаас сэргийлсэн арга хэмжээ гэж үзсэнийг дээрх хоёр орон үгүйсгэв.
Уг сургуулилт тус хоёр орны хамтарсан хамгийн том хээрийн сургуулилт болох байсныг олон улсын мэдээллийн агентлагууд онцолжээ. Пентагоноос мэдээлснээр сургуулилт энэ хавар болох байсан ажээ. Ямартаа ч холбоотон хоёр орон сургуулилтаа энэ оны хоёрдугаар хагаст хийхээ илэрхийлсэн байна. Израилийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр сургуулилт төсвийн хязгаарлагдмал байдлаас болж цуцлагджээ.

Харин эх сурвалжуудын үзэж буйгаар сургуулилт цөмийн үйл ажиллагаагаа зогсоохоос татгалзсан Ираныг байлдааны бэлэн байдал зарлахад хүргэх байсан юм. АНУ, Израилийн албаныхан Ираны уран баяжуулалт, пуужингийн төслийг үхлийн аюултайг сануулсан ч Тегераны энэ хөтөлбөрийг зогсооход цэргийн хүч ашиглах бодолгүй байгаа гэнэ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама шинэ оны өмнөхөн Иранаас нефть импортлогч орнуудын олонхийн төлбөр тооцоо хийх боломжийг хаасан нэгэн баримт бичигт гарын үсэг зурсны дараа Вашингтон, Тегераны харилцаа улам бүр хурцадсан. Түүнчлэн улс орнуудыг Иранаас нефть импортлохоо зогсоохыг хүссэний дагуу хийсэн АНУ-ын нэлээд хэдэн ажил нь амжилттай болсон юм.
Үүний хариуд Иран Ормузын хоолойг хаана гэж мэдэгдсэн байна. Уг хоолой нь далайгаар нефть тээвэрлэх дэлхийн хамгийн чухал гарц аж. Хэрвээ Иран Ормузын хоолойг хаавал АНУ үүнийг “тэсвэрлэхгүй” гэдгээ тэр даруй мэдэгдсэн бөгөөд Дэлхийн III дайн үүсч болзошгүйг олон улсын ажиглагчид сэрэмжлүүлж байна.
Үүний дагуу АНУ-ын цэргийн дээд албан хаагч буюу тус улсын Батлан хамгаалах штабын удирдах зөвлөлийн тэргүүн Мартин Демпси энэ долоо хоногийн сүүлээр Израильд айлчлахаар болжээ. АНУ Ирантай дайтахад бэлэн гэж мэдэгдээд байсан генерал Демпси Тель-Авив хотноо еврейн улсын эрх баригчидтай уулзан Ираны асуудлаар хэлэлцэн нэгдмэл байрт суурьтай болох гэнэ.
Генерал Демпси өнгөрөгч есдүгээр сард Батлан хамгаалах штабын удирдах зөвлөлийн тэргүүнээр сонгогдсоноос хойш анх удаа Израильд айлчлах гэж байгаа нь Ираны асуудал нэлээд ноцтой хэмжээнд хүрснийг илтгэх буй заа. Тэрбээр өнгөрөгч арваннэгдүгээр сарын 30-нд “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа “Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох хамгийн зөв зам нь АНУ, Израилийн хамтын ажиллагаа, ойр дотно байдал” гэж дурдаж байжээ.

Дашрамд дуулгахад Иран саяхан Персийн булангаас нефть тээвэрлэдэг Ормузын хоолойд цэргийн сургуулилт явуулж, холын тусгалтай пуужин туршсан юм.

АХМАДИНЕЖАДЫН ЗӨВЛӨХӨД ХОРИХ ЯЛ ОНООВ
Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежа дын зөвлөх нэг жилийн хорих ял сонслоо.
Ерөнхийлөгчөөс дутахгүй эрх мэдэлтэй, шашны дээд удирдагч Аятолла Али Хаменеи түүнд энэ ялыг оноосон байна. Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичиг Али Акбар Жаванфекр гэх 52 настай эрд хорих ялаас гадна сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллахыг нь хоригложээ.
Түүнийг гуравдугаар сард болох парламентын сонгуулийн өмнө Ерөнхийлөгч болон түүний өрсөлдөгчдийн дунд эрх мэдлийн төлөөх тэмцэл өрнүүлсэн нийтлэл бичсэнд энэ ялыг оноосон гэж байгаа ч өөр шалтгаантай гэж зарим ажиглагч таамаглаж байна.



АНУ ИРАНД ЗАХИА ИЛГЭЭЖЭЭ

АНУ Иранд захиа илгээсэн гэх мэдээллийг Ираны Гадаад харилцааны яамны төлөөлөгч Рамин Мехманпараст баталлаа. Мехманпараст улсынхаа “ИРНА” агентлагт мэдээлснээр захианд Ормузын хоолойн тухай бичсэн байжээ. Гэхдээ Мехманпараст сэтгүүлчдэд тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. АНУ-ын засаг захиргаанаас Иранд хаягласан уг захиа гурван өөр замаар тус улсад ирсэн бөгөөд нэг л агуулгатай байсан гэнэ.
Эхнийх нь НҮБ дахь АНУ-ын Элчин сайд Сьюзан Райсаас Иракийн Ерөнхийлөгч Жалал Талабани, хоёр дахь нь НҮБ дахь Ираны төлөөлөгч Мохаммад Хазай, гурав дахь нь Тегеранд суугаа Швейцарийн Элчин сайд Ливией Леу Агостигаар дамжиж ирсэн байна. Түүнчлэн Мехманпараст “Исламын Бүгд найрамдах улс захиаг хэлэлцэж байгаа. Шаардлагатай гэж үзвэл АНУ-д хариу илгээнэ” гэжээ.
Өнгөрөгч баасан гаригт “Нью-Йорк Таймс” сонин АНУ Ираны шашны дээд удирдагч Аятолла Али Хаменеид Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх стратегийн илгээмжид саад хийхгүй байхыг Тегераны эрх баригчдад сануулахыг хүссэн нууц захиа илгээсэн гэж мэдээлжээ. Уг мэдээлэлд Ираны Засгийн газар Ормузын хоолойг хаавал АНУ байлдааны ажиллагаа эхлүүлэхийг байг гэх газаргүй гэж дурдсан байна.

Өрнөдийн орнууд Ираны нефтийн экспортод хориг тогтоовол Ормузын хоолойг хаах хүсэлтэй Исламын бүгд найрамдах улсын Засгийн газар болон цэргийн хэдхэн л эрх мэдэлтэн буй гэнэ.
Өнгөрөгч арваннэгдүгээр сард Олон услын цөмийн эрчим хүчний агентлаг Ираны цөмийн хөтөлбөрийн талаар мэдэгдэл хийсний дараа АНУ, Британи, Канад Улс Тегераны эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаа илэрхийлсэн.
Арванхоёрдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Ираны банкуудын гадаад харилцааг хаах өргөн хүрээг хамарсан баримт бичигт гарын үсэг зурсан юм. АНУ-ын Конгресс Тегераны нефтиэс олох орлогыг бууруулах энэхүү баримт бичгийг баталсан. Үүнд Ерөнхийлөгч Барак Обамагийн хүч нөлөө орсон гэж Ираны албаныхан үзэж байна.

Тегераны цөмийн хөтөлбөрийг зогсооход санхүүгийн дарамт үзүүлэх зорилгоор тус улсын нефтийн экспортод хориг тогтоох асуудлыг авч хэлэлцэхээр зарлагдсан Европын холбооны Гадаад харилцааны сайд нарын уулзалт хойшилж энэ сарын 23-нд болохоор товлогдсон. Брюссельд болох энэхүү уулзалтын дүн хэрхэн гарахыг харах л үлдлээ.


Э.ТӨГС


www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • (76.171.152.252)

    2012-02-02

    gantsxan xunees bolj dain bolno gedeg unen teneg busadtai zalitai argatai xaritsaj chadaxgyi teneg xun zasagiin erxend baigaa boloxoor ard tumen l zobox baixdaa daind yalagch gej baixgyi ni medeej baaxan l engiin xumuus xold uregdex baixdaa yana daa ireedyin iran-d

  • bak (202.179.7.6)

    2012-01-30

    Amerik bolosoi tegj baij nurj unah gej bga ni iran bol bolj bna ooriin hucheer vzeh heregtei AHY ha hamaagvi yumnd hushuu durj yawdag yum eniigee bolwol tarnaa

  • bak (202.179.7.6)

    2012-01-30

    Amerik bolosoi tegj baij nurj unah gej bga ni iran bol bolj bna ooriin hucheer vzeh heregtei AHY ha hamaagvi yumnd hushuu durj yawdag yum eniigee bolwol tarnaa

  • kk (202.179.15.64)

    2012-01-18

    amerik odoj baij aluulah gj bgaa muusain lalruud