Урд хөршийн эдийн засаг унав
- 2012-01-17
- Дэлхий
- 0
Хятадын эдийн засгийн өсөлт өнгөрөгч оны эцсээр буурсан үзүүлэлттэй
гарсан байна. Экспортын хэмжээ буурч, засгийн газраас томоохон үл хөдлөх
хөрөнгийн зах зээл дээр “тэсрэлт” хийхээ зогсоосон байна.

Хятадын эдийн засаг дөрөв дэхь улиралд 8,9%-аар өссөн байсан тухай Үндэсний Статистикийн хорооноос мягмар гарагт мэдээлсэн бөгөөд өмнөх улирлын мөн үед 9,1%-тай байсан ажээ.
АНУ-тай харьцуулахад эдийн засгийн өсөлтөөрөө илүү хурдтай явж байгаа ч гэлээ, Хятадын улс өөрийн тогтоосон стандартынхаа хувьд маш удаан явж байгаа гэж үзэж байгаа гэнэ. Хэдийгээр, АНУ-ыг эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлдэг хэмээн үздэг ч гэлээ, гурав дахь улиралд 1,8% -аар өссөн байгаа бөгөөд тоон үзүүлэлтээр харьцуулах юм бол Хятад АНУ-гаас хэдийнэ тэргүүлсэн үзүүлэлт харагдаж байгаа юм.
Эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд хоёрт бичигдээд байгаа Хятад улсын хувьд жилийн эдийн засгийн дундаж өсөлт сүүлийн 30 жилийн хугацаанд 10 хувиар өссөн байна.
Албаныхан улсын санхүүгийн тогтолцоон дахь зээлийн хэмжээгээ чангатгаж, дотоодын томоохон үл хөдлөх хөрөнгийн худалдааг хийхгүй байх арга хэмжээг авч, эдийн засгийн өсөлтийг тэнцвэртэй түвшинд барихыг хичээж ажиллаж байгаа гэнэ.
UNEN.mn сайтын орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (0)