“Загалмайлсан эцэг”-ийг залруулбал

Бие биенийхээ мартсаныг сануулж, санасаныг нь няцааж нэг хэсэгтээ л хэвлэл мэдээллийн бай болж, олон нийтийн анхаарлыг татаад байсан Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёрын маргаан намжсан.
Бие биенийхээ мартсаныг сануулж, санасаныг нь няцааж нэг хэсэгтээ л хэвлэл мэдээллийн бай болж, олон нийтийн анхаарлыг татаад байсан Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёрын маргаан намжсан. Уг маргааны үеэр ихэнхи улстөрчид дуугүй байсан ч МҮАН-ын дарга, ерөнхий сайд асан М. Энхсайхан экс ерөнхийлөгчтэй эвсээд бүр хоёр намын холбоо байгуулаад авсан. Түүний  “Улстөрийн тойм” сонинд өгсөн нэгэн ярилцлагад ийм нэгэн хэсэг байх юмаа.

-Та надад өгсөн нэг ярилцлагадаа хэлж байсан. “Н.Энхбаяр надад хужаа гэдэг нэр өгсөн. Би Н.Энхбаярт авлигын загалмайлсан эцэг гэдэг нэрийг өгсөн”  гэсэн гарчигтай байсан. Гэтэл  “Хужаа”, “Авлигын загалмайлсан эцэг” хоёр нийлээд сөрөг хүчин болж, Монголыг олигархиудаас цэвэрлэх гээд байгаад олон нийт нэг л итгэхгүй байх шиг. Та хоёр нийлж юу хийж чадахаа амлаж чадах уу?

Монголын сүүлийн 20 жилийн улс төрийг Н.Энхбаяр, М.Энх-сайханаас салгаж ойлгоход хэцүү. Хоёулаа намын дарга байсан. Гэхдээ одоогийнх шиг тэврэлдсэн МАНАН биш тэрсэлдсэн МАНАН байлаа. Эрүүл өрсөлдөөн байсан. Оюун ухааны өрсөлдөөнөөсөө халиад бие биеэ эвгүй үгээр хэлэх үе ч байсан. Тэр үед л өрсөлдөгч намынхан намайг “хятад”, “хужаа” гэж хэлчих жишээтэй. Би бас нөгөө намынхаа даргыг “Авлигын загалмайлсан эцэг” гээд хэлчихсэн байдаг. Одоо эргээд бодоход “загалмайлсан” гэж хэлсэн маань буруу юм билээ.

Яагаад буруу гэж?

“Аравнайлсан” гэж хэлэх ёстой байсан юм билээ. Авлигын аравнайлсан эцэг байхгүй юу. Загалмайлсан гэдэг чинь Европ зүгээс гаралтай. Гэхдээ бид нэгнийгээ ингэж хэллээ гээд улс хохироогүй. 

Гэсэн ярилцлага өгчээ.

Ерөнхий сайд асан маань үнэхээр тэгж бодсон уу, олон хүний ой ухааныг нь сэргээж мартсаныг нь сануулна гэж хүчтэйхэн шуугиулсан экс ерөнхийлөгчөөс айсан уу, ямартай ч “авилгалын загалмайлсан эцэг” гэдэг үгээ залруулж “авилгалын аравнайлсан эцэг” болгожээ. Загалмайлах гэдэг үгийг европ зүгээс гаралтай  хэмээн үзээд монголжуулж буй нь энэ гэнэ. Угтаан бол аравнайлсан, загалмайлсан хоёр утга дүйцэх нь юу л бол...Бурханы шашинд аливаа зүйлийг ариусган дээдлэхдээ аравнайлж тахидагсан. Харин Энхсайхан дарга энэ үгийг залруулахдаа яг ямар утга илэрхийлэх гэсэн юм бол оо. Хэрэв “Авилгалыг аравнайлсан эцэг” гэх юм бол Н. Энхбаяр авилгалыг ариусгасан болж таарах нь ээ. Энэ үнэнд нийцэх үү? Харин ч үгийг мушгин гуйвуулж буй хэрэг биз.
Нээрэн ч, тэд нэгнээ тэгж хэллээ гээд улс хохироогүй. Харин ийм залруулга хийж орхивол  аравнайлсан гэдгийн ариусгах гэсэн хүндтэй утга алдагдаж, үгийн чанар хохирч магадгүй юм даа Энхсайхан дарга аа...


Э.Саран


www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (16)

  • зочин (202.21.113.138)

    2012-04-19

    Авилгын загалмайлсан эцэг нэр өгсөн хүн нь ямарч үндэслэлгүй өрсөлдөгчөө гүтгэсэнээ хүлээж байна Гэтэл энэ нь нийгэмд асар их муу үр дүн дагуулсанЭнхбаярыг эргэж сэхэхгүй болтол авилгачингаар хүмүүст ойлголт төрүүлсэн Уянга Энхсайханаа сонгуульд ялуулах гэсэндээ улайрч орой болгон энэ гүтгэлгээ олон дахин давтаж нэр нүүрээ барсан худлаа улс төрчидАрд түмэн тэнэг биш болохоороо хэн нь хэн бэ гэдгийг мэдэж Энхбаяр ялсан Одоо ичих ч үгүй Энхбаярын нэр нүүрээр Энхбаярын далбаан дор их хуралд гарах мөрөөдлөө биелүүлэх гээд явж байхюм даа

  • Монгол хүү (202.179.11.62)

    2012-02-09

    Үнэндээ Энхбаяр Энхсайхан хоёрын хослол олонх болоод гараад ирвэл урьдын Өшөө авах замаар Монгол төрийг хувалзнуудаас нь жаахан цэвэрлэж магадгүй гэж олон хүн горьдож байгаа Гол нь тэд сайн сайхандаа биш Өшөө авах ажлынх нь үр дүнд төрд шургалсан өшөөтөн хувалзнуудыгаа түүж хаяж магадгүй гэсэн аргагүйтсэн хүний горьдлогоор л асуудалд хандаж байгаа нь энэ дээ хөөрхийс

  • Монгол хүү (202.179.11.62)

    2012-02-09

    Энэ аймшигт МАНАН-гаас л салгаж өгч байвал авилгын загалмайлсан эцэг ч байна уу хужаа ч байна уу хамаагүй болоод байна шүү дээ

  • (103.11.192.34)

    2012-02-07

    “НЭнхбаяр надад хужаа гэдэг нэр өгсөн Би НЭнхбаярт авлигын загалмайлсан эцэг гэдэг нэрийг өгсөн” гэсэн гарчигтай байсан Гэтэл “Хужаа” “Авлигын загалмайлсан эцэг” хоёр нийлээд хаха ямар таарсан таар шуудайнууд вэ завхарсийн

  • (103.11.192.34)

    2012-02-07

    jinhene erguu garuud ve urviisun hujaa tom hamartai etseg hoyor l mongol dutaad baiv gene de hoyor aimshig chini hutlultsuud zailaa

  • (103.11.192.34)

    2012-02-07

    “НЭнхбаяр надад хужаа гэдэг нэр өгсөн Би НЭнхбаярт авлигын загалмайлсан эцэг гэдэг нэрийг өгсөн” гэсэн гарчигтай байсан Гэтэл “Хужаа” “Авлигын загалмайлсан эцэг” хоёр нийлээд хаха ямар таарсан таар шуудайнууд вэ завхарсийн

  • (103.11.192.34)

    2012-02-07

    “НЭнхбаяр надад хужаа гэдэг нэр өгсөн Би НЭнхбаярт авлигын загалмайлсан эцэг гэдэг нэрийг өгсөн” гэсэн гарчигтай байсан Гэтэл “Хужаа” “Авлигын загалмайлсан эцэг” хоёр нийлээд хаха ямар таарсан таар шуудайнууд вэ завхарсийн

  • ipgen (202.55.182.82)

    2012-02-02

    niitdee 5-han nastai MAN ireh songuulid yalagdah ni todorhoi bolson gej tootsoolson xujaa sanaagaaraa niilsen ni chono boroonoor gegcheer bolj bainachonoo chono

  • irgen (92.240.179.2)

    2012-01-18

    Oilgohgui baigaa yum uu ene olon luivarchdiig alban tushaaltai bolgoj olon ter bumaar n ideh nuhtsliig n burduulj ogson hun shuu dee teriig ARAVNAILSAN gej baigaa yum ergeed harin yah gej ed nariig ingej deesh n gargavaa gej aruitgaj baigaa yum daaaaa ineedtei ch yum aa mongol uls shig delhiid baihgui shivshig bolj ba aaaaaaaaaaaa

  • (202.179.24.11)

    2012-01-18

    manan sarnilaa geed oorchlogdoj bga yum haana bn

  • çî÷èí (203.91.117.4)

    2012-01-18

    ÌÀÍ-ûíõàí íýã þìûã îéëãîõã¿é þì ßäàðñàí àðä îëîí ÍÝíõáàÿð ÌÝíõñàéõàí íàðûí íàìûã ìàø èõýýð äýìæèæ áàéíà Ǻâ ñàéí äýìæ ÌÀÍÀÍ-ã ñàðíèóëàõ öàã áîëëîî

  • (122.201.18.139)

    2012-01-18

    хэ хэ

  • (202.55.191.37)

    2012-01-17

    oo muu hujaa

  • (202.55.191.37)

    2012-01-17

    erguu amitan be

  • (202.179.16.180)

    2012-01-17

    зөв л байшдээ

  • (202.179.16.180)

    2012-01-17

    hehe teneg hog