Mobile хувилбар

“Харри Поттер” цувралын жүжиг дээд амжилт тогтоолоо

2017 оны 3 сарын 20

 

        Харри Поттер хар хүчийг дарсан цагаас хойш 19 жилийн дараах үйл явлыг өгүүлсэн “Харри Поттер ба хараагдсан хүү” жүжиг Лоуренс Оливьегийн нэрэмжит театрын шагналын 11 төрөлд нэр дэвшиж, дээд амжилт тогтоожээ. Энэхүү жүжиг нь “Шилдэг шинэ жүжиг”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг театрын зураач” зэрэг төрөлд нэр дэвшсэн байна. Жүжгийг тус цувралын зохиолч Ж.К.Роулинг болон жүжгийн зохиолч Жек Торн нар хамтран бичсэн аж.Лоуренс Оливьегийн нэрэмжит шагналыг 1976 оноос Лондоны театрын нийгэмлэг гардуулж эхэлсэн бөгөөд дэлхийн хамгийн нэр хүндтэй театрын шагналуудын нэг юм. Тус шагналыг гардуулах ёслол ирэх сарын 9-нд болох аж.“Харри Поттер ба хараагдсан хүү” жүжгийн гол агуулгыг цухас дурдвал, цувралын сүүлийн анги гол дүрийн баатрын дунд хүү Альбус Хогвартс шидтэний сургуульд элсэн орж буй талаар гарснаар төгсдөг билээ. Тэгвэл уг жүжигт Альбус сургуульд орсныхоо дараа Слизерин тэнхимд хуваарилагдаж, бүр Драко Малфойн хүүтэй сайн найз болсноор үйл явдал өрнөх аж.

 

М.Янжин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...