Кодак дижитал камерний үйлдвэрлэлээ зогсооно

Дэлхийн дижитал камер үйлдвэрлэлийн анхдагч гэгддэг Ийстмэн Кодак компани камер үйлдвэрлэлийн бизнесээ орхих гэж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн байна. 
Дэлхийн дижитал камер үйлдвэрлэлийн анхдагч гэгддэг Ийстмэн Кодак компани камер үйлдвэрлэлийн бизнесээ орхих гэж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн байна.
АНУ-ын фотографикийн томоохон пүүс ийнхүү энэ жилийн эхний хагасаас эхлэн дижитал камер болон бичил видео камерны үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ. Кодак компани тус зах зээлээс гарч, хүмүүсийн итгэлийг хэдийнэ олсон хэвлэгч зах зээл рүүгээ хүч түрэн орохоор шийдсэн байна.
Кодак нь анхны өнгөт киног худалдаанд гарган, тэсрэлт хийсэн анхны компани бөгөөд 1975 онд дэлхийн анхны дижитал камерыг зохион бүтээж байсан ажээ. Компани 1990-ээд оноос хойш санхүүгийн хямралд орох болж, улмаар Японы томоохон өрсөлдөгчид энэхүү завшааныг ашиглан дижитал камерний зах зээлийг атгах болсон байна.

О.Удвал

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)