Улсын заан Рагчаа түрүүллээ
- 2012-02-10
- Спорт
- 0
Нийслэл хүрээний 100-н жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой
хүчит 192 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өчигдөр болж өнгөрлөө.
Нийслэл хүрээний 100-н жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 192 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өчигдөр болж өнгөрлөө. Барилдаанд улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Рагчаа, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, Ч.Санжаадамба, улсын харцага Т.Мөнгөнцоож, Д.Батболд, А.Цацабшир, Ц.Содномдорж, Э.Батбаатар, Ө.Даваабаатар, Ө.Бат-Орших, А.Бямбажав тэргүүтэй хүчит 192 бөх зодоглосноос Архангай аймгийн Булган сумын харьяат Монгол улсын заан Д.Рагчаа түрүүлж, Увс аймгийн Улаангом сумын харьяат Монгол улсын харцага Ө.Бат-Орших үзүүрлэсэн байна . Ч. Батцэцэг
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)