Чөлөөт бөхийн Азийн аваргад оролцох баг тамирчид удахгүй БНСУ-ыг зорино

Насанд хүрэгчдийн Ази тивийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн гурван төрлөөр 2012 оны хоёрдугаар сарын  16-19-ний өдрүүдэд БНСУ-ын Гуми хотод болох гэж байна.
Насанд хүрэгчдийн Ази тивийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн гурван төрлөөр 2012 оны хоёрдугаар сарын  16-19-ний өдрүүдэд БНСУ-ын Гуми хотод болох гэж байна.
Ази тивийн эрэгтэй чөлөөт бөхийн ХХҮ дахь, эмэгтэй чөлөөт бөхийн ХҮ дахь аварга шалгаруулах тэмцээн 3 дэвжээн дээр явагдана. Урьд нь Ази тивийн эрэгтэй чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн 2008 онд, эмэгтэй чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн 2000 онд БНСУ-д болж байсан бөгөөд манай тамирчид хоёр дахь удаагаа тус улсын дэвжээнд өрсөлдөж байгаа аж.
 Ази тивийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн тэмцээнээс манай эрэгтэй бөхчүүд 23 алт, 25 мөнгө, 31 хүрэл медаль нийтдээ 79 медаль харин эмэгтэйчүүд 3 алт, 15 мөнгө, 23 хүрэл медаль нийтдээ 41 медаль, бүгд 120 медаль хүртээд байгаа юм.

Тус тэмцээнд оролцох  манай баг тамирчид энэ сарын 14-ний өдөр буюу ирэх мягмар гарагийн өглөө эх орноосоо мордоно.

    Э. Саран

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)