Монти: Италид санхүүгийн дэмжлэг хэрэггүй

Италийн Ерөнхий Сайд Марио Монти өчигдөр Вашингтонд хийсэн мэдэгдлийнхээ үеэр Италид санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлагагүй хэмээжээ.

Италийн Ерөнхий Сайд Марио Монти өчигдөр Вашингтонд хийсэн мэдэгдлийнхээ үеэр Италид санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлагагүй хэмээжээ.
Монти “Итали улсад өрийн хямрал нүүрлээд байгаа ч, бусад орны санхүүгийн дэмжлэгтэйгээр асуудлыг шийдэх бодолгүй байгаа” хэмээн мэдэгдэлдээ онцлоод, санхүүгийн хямралыг нэн даруй даван туулахад эдийн засгийн өсөлтийг дэмжих бүтцийн өөрчлөлт чухлыг тэмдэглэв.
Итали улс дотоодын нийт бүтээгдэхүүнээс даруй 1,2 дахин их өрийн хямралтай нүүр тулаад байгаа бөгөөд Евро бүсийн улс орнууд тус улсыг санхүүгийн асуудлаа яаралтай шийдэхийг шаардсаар байгаа юм. Евро бүсийн орнуудад үүсээд буй өрийн хямрал Евро бүсийн орнуудыг задраахад хүргэх вий гэсэн битүүхэн айдас бий болоод байгаа энэ үед харин Монти эсрэг байр суурь илэрхийлж, Евро бүсд нэгдэгсдийн тоо ирэх таван жилд нэмэгдэх болно гэжээ.

О.Удвал

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)