Монголдоо анхдагч болсон нь...

Анагаах Ухааны “Энэрэл” дээд сургуулийн захирал, эмнэлгийн газар зүйн ухааны доктор, профессор Д.Дорж улсад тасралтгүй 48 жил ажилласны 46 жилийг нь эрүүл мэндийн боловсрол, эрдэм шинжилгээ, хяналтын байгууллагад ажилласан байна.
Анагаах Ухааны “Энэрэл” дээд сургуулийн захирал, эмнэлгийн газар зүйн ухааны доктор, профессор Д.Дорж улсад тасралтгүй 48 жил ажилласны 46 жилийг нь эрүүл мэндийн боловсрол, эрдэм шинжилгээ, хяналтын байгууллагад ажилласан байна. 
      Ингээд түүний тухай Монгол улсын гавъяат эмч, зүрхний зөвлөх эмч, доктор профессор А.Өлзийхутагын бичиж ирүүлсэн нийтлэл тэмдэглэлийг дор толилуулж байна.

Одоогоос 38 жилийн өмнө буюу 1974 онд Дорноговь аймгийн Ялалт сонинд  одоо төрийн соёрхолт, соёлын гавъяат зүтгэлтэнБ.Догмидын бичсэн 
а/. “Зүрх дахин цохилов”
Өдрийн сонины 2009 оны 308-рт Эрүүл мэндийн сайд асан Ш.Батбаярын бичсэн
б/. “Монголд 35 жилийн өмнө эрхтэн суулгах мэс заслыг хийжээ...”,
Үндэсний мэдээ сонины 2011 оны 10-рт сурвалжлагч Н.Гэгээгийн бичсэн
в/. “Жижиг нохойн биеийг том нохойн бөгсөн хэсэгтэй нийлүүлэх мэс ажилбар хийжээ” зэрэг нийтлэл, өгүүллүүдийг уншаад дээрхи хүмүүст баярлаж талархахын зэрэгцээ, би яагаад энэ тухай бичээгүй, дуугүй байсан юм болдоо, уул нь хамгийн түрүүнд бичих ёстой хүн бишүү? гэж өөрөөсөө асуулаа. 
Учир нь тэртээ 38 жилийн өмнө буюу 1974 оны хавар манай Анагаах ухааны хүрээлэнгийн захирал, академич Т.Шагдарсүрэн гуай намайг дуудаж нэгэн өвөрмөц үүрэг даалгавар өгч, Дорноговь аймагт томилсон билээ. Тэрээр онцлон хэлэхдээ:
-    Сайншанд хот дахь Анагаах ухааны дунд сургуулийн мэс заслын багш Дорж гэдэг нөхөр нохойд бөөр шилжүүлэн суулгах, зүрхийг тусгаарлан ажиллуулах талаар туршилт хийсэн мэдээлэл ирээд байна. Та нар түүнийг газар дээр нь очиж үзэж танилцаад ирээч. Хэрэв үнэхээр эрхтэн суулгах ажлыг эхэлж байгаа бол “сайн” л байна. Тийм хүнийг Улаанбаатарт шилжүүлж, эрдэм шинжилгээний ажилтан болгохыг дэмжинэ гэж хэлэв.
Тэр үеэр Эрүүлийг хамгаалах яамны боловсон хүчний хэлтсийн дарга асан Б.Амгаабазар гуай ч “Эрхтэн суулгах ажлыг эхэлж сэдсэн, хийсэн хүн бол Дорноговийн Дорж шүү” гэж зориуд анхааруулан хэлж ярьж байсан нь санаанд оров. 
Манай экспедицийнхэн судалгааны ажлаа амжуулахын зэрэгцээ миний бие туслах ажилтан Хүрэлцэцэгтэй хамт захирлын өгсөн үүрэг даалгаврын дагуу одоо МУ-ынмэс заслын багш Д.Дорж, хичээлийн эрхлэгч Д.Нямхүүтэй   уулзаж, туршилтын ажилтай нь танилцсан билээ.гавъяат багш болсон 
Сургуулиас нэг анги гаргаж өгсөн байв. Түүнийгээ туршилтын лаборатори болгон тохижуулжээ. Мэс заслын ор, эм тариа, багаж хэрэгслээр хангаж, хөдөөгийн нөхцөл гэхэд дажгүй тоногложээ. Нэг анзаарагдсан зүйл бол хар ширэн чемодантай “Малый хирургический набор” буюу ойр зуурын хагалгаа хийхэд хүрэлцээтэй, мэс заслын “иж бүрдэл” багаж байлаа. Үүнийг сургууль төгсөхөд нь малын эмч найз Б.Цэнд-Аюуш бэлэглэсэн ажээ. Д.Дорж тэр багажаа анчин хүн буугаа үргэлж хайрлаж, арчиж зүлгэж, тосолж хямгадаж хадгалдаг шиг, хөдөө суманд ажиллаж байхдаа ч, тус сургуульд багшаар ирэхдээ ч биенээсээ салгалгүй авч явжээ. Мөн янз бүрийн диаметртэй цагаан өнгийн целлиодон гуурснууд, шилэн шкафанд цагираг цагирагаараа эвхээстэй харагдав. Энэ нь 1973 онд Москвад ВОЗ-ын шугамаар суралцаж байхдаа эрхтэн суулгах лабораториудаас олж ирсэн судас залгахад хэрэглэдэг чухал нандин зүйлүүдийнх нь нэг ажээ. Өвчин намдаах тариа, эфир, теопенталнатри зэрэг унтуулах эмийн бодисуудыг эм хадгалах зааврын дагуу байршуулсан байв. Гадаа хашааны буланд хар, шар хосолсон хэдэн нохой байсан нь туршилтанд хэрэглэсэн буюу дараа хагалгаанд орох нохойнууд ажээ.
Туршилтын талаар сонирхоход, том жижиг хоёр нохойг сонгон авч жижиг нохойг цээж бөгсөөр нь салган, цээжний хэсгийг том нохойн хүзүүнд залгасан байна. Залгасны дараа жижиг нохойн ам ангалзаж, нүд нь сэргэж, зүрх нь цохилон ажиллаж эхэлсэн. Үүнийгээ тэд зүрхийг тусгаарлан  агуу их туршигчхуучнааражиллуулах гэж нэрлэжээ. Зөвлөлтийн  В.П.Демихов бол үүнийг “толгой шилжүүлэн суулгах” гэж нэрлэсэн байдаг юм. Тэрээр ийм туршилт хийгээд хоёр хоног амьдруулж чадсан түүхтэй. Залгасан гөлөгний толгой нь тавагтай шөл тавьж өгөхөд түүнийг долоож байсан байна. 
Манай нөхдүүдийн залгасан жижиг нохойн зүрх, толгой нь 1 цаг 30 минут амьдраад, хоёр нохойны зүрх нэгэн зэрэг зогссон юм. Үүнийг тэд тайлбарлахдаа, 1-рт сонгож авсан нохойгоо арай томдуулсан. Уул нь нэг эхээс төрсөнжижигхэн гөлөг байсан бол илүү үр дүнд хүрэх байлаа  , 2-рт тусгай тохижуулсан лаборатори, төхөөрөмжтэй, цусныбол бүр сайн бүлэн болон хийн бөглөрөлтөөс хамгаалж чадсан бол удаан амьдруулж болох байлаа гэв. Харин бөөр шилжүүлэн суулгах хагалгааг нилээд хэдэн удаа хийсэн бөгөөд дээд тал нь хоёр хоноод шээс ялгаруулах ажиллагаа нь зогссон байна. 
Д.Дорж багшийн ангийхан урьд жил нь шинэ жилийн баяраар “Эрдэмтэн Доулийн толгой” гэдэг номноос сэдэвлэн сургуулийн багт наадамд оролцон түрүүлж байсан ба дараа жил нь мэс заслын дугуйлангийн оюутнуудынхаа хүчээр энэхүү сонирхолтой туршилт хийжээ. 
Мэс ажилбарын үйл явцын талаар Б.Догмидын нийтлэлд нүдэнд харагдтал дүрслэн бичсэн тул энэ удаа тоочин бичих нь илүүц гэж үзлээ. “Зүрх дахин цохилов” гэсэн нийтлэлийг олж уншихыг эрхэм уншигч танд зөвлөе. 
Залуухан мэс засалч Д. Доржийн оргилсон их хүсэл эрмэлзэл, эрхэлсэн энэ ажил нь тухайн орны анагаахын хөгжлийн түвшинг төсөөлдөг, одоо үед манай улсад биелэлээ олсон эрхтэн суулгах ололт амжилтын эхлэл нь байжээ гэж бодож сууна. Тэр үед клиникийн нөхцөл одоогийг түвшинд хүрсэн байсансан бол тэрээр ямар том амжилтын эцэг байх байсан болдоо.
 
Эрхтэн шилжүүлэн суулгах нохой олоход оюутнууд ихээхэн тусладаг байжээ. Тэр үеийн дугуйлангийн оюутан Ө.Гончигийн дурсамжийг дор толилуулъя. 
1974 он. Тэр үед би Анагаахын сургуулийн төгсөх ангийн оюутан, харин Дорж багш маань залуухан, мэс заслын багш байсан цаг. Сургуульд хичээлийн гадуурх сонгон суралцах олон олон дугуйлан зохиогддог байснаас би мэс заслын дугуйланд хань Н.Рэгзэдмаатайгаа хамт хичээллэдэг байсан юм. Энэ дугуйланд 3, 4-р курсээс арван хэдхэн хүүхэд, гэхдээ дөрвөн эрэгтэй оюутантай хичээллэдэг, тэр дугуйланг мэс заслын багш Д.Дорж  удирдаж, туслах багшаар нь мөн мэсхожмоо доктор, профессор болсон  багш нархожмоо хүний гавъяат эмч болсонзаслын багш Р.Шагдарсүрэн  хичээллүүлдэг байсан. Багш нар маань мэс засалч хүн бол шонхрын зоригтой, бүргэдийн харцтай, эмэгтэй хүний гартай байх ёстой гэдэг байв. Гар эвдэрч болохгүй гээд сагсан бөмбөг, волейбол тоглуулах дургүй байлаа.
Тэр жил Дорж багш ЗХУ-д мэргэжил дээшлүүлээд ирсэн, шинэхэн цэнэгтэй, эрч хүчтэй байсан үе. Хүн төрлөхтнийг урт наслуулах талаар анагаах ухаанд сүүлийн үед ямар, ямар дэвшилтэт арга нэвтэрч байгаа, удахгүй хэдхэн жилийн дараа манай улсад хүнд эрхтэн шилжүүлэх мэс ажилбар хийгддэг болно. Энэ талаар зөвлөлтийн эрдэмтэд их зүйлийг хийж байна гээд л сонирхолтой лекц унших. Тэр үед хүн итгэмээргүй юм ярьдаг байлаа. Гэтэл өнөөдөр Монголд хүний бөөр, элэг зэрэг эрхтэнг амжилттай шилжүүлэн суулгадаг болжээ. Нээрээ л дөчөөд жилийн тэртээ туршилтын  шилжүүлэн суулгаж, бас ч болоогүйзүрх, бөөрамьтан дээр эрхтэн  амжилттай болж баярлаж байсан тэр л туршилтууд өнөөгийн мэс ажилбаруудын гялалзсан амжилтуудын суурь судалгаа, туршилтууд болж, зөгнөл биелэлээ олоод хүн төрлөхтөнд ашгаа өгч байна гэж бодохоор өөрсдөөрөө бахархмаар ч юм шиг.
Мэс заслын дугуйлан сургуулийн нэгдүгээр давхарын шатан доорхи подвольд долоо хоногт хоёр удаа хичээллэнэ. Ихэвчлэн нохой, мууран дээр туршилтын мэс ажилбаруудыг багшийн удирдлаган доор хийнэ. Дугуйлангийн оюутнууд туршилтанд орох амьтдаа өөрсдөө олж ирж, мэс ажилбарт бэлдэнэ. Эмэгтэй оюутнууд нохой, муур барьж чадахгүй болохоор дугуйлангийн эрэгтэй оюутан Уламбаяр, Гадий, Эрдэнээ бид дөрөв л нохой барина. Зарим шөнө хэвтэж байгаа нохой байна гээд айлын хөмрөөд тавьчихсан тогоонд хүртэл бугуйлаа шидэж дон хийлгэж хөглөж ч явлаа. Тэр жил Шандын төвийн сул явдаг нохойг бүгдийг нь барьж туршилтын амьтан болгосондоо, харин 24 айлын орон сууцны даргын хүүхдүүдийн тоглодог аймгийн дарга, намын хороон дарга хоёрын нэрээр нэрлэсэн Алгаа, Баатар гэдэг нэртэй хоёр нохойг л хүүхдүүд авч зугатааж, нуучихаад барьж чадаагүй юм, заримдаа пайз, хүзүүвчтэй нохой барьж туршилтанд оруулсан хэргээр ч банга авч байлаа. 
Туршилт амжилттай болсон болохоор нохойгоо зовоохгүйн тулд судсаар нь нойрсуулах тариаг их хэмжээний тунгаар шахаж мөнх нойрсуулах явдал ч гарч байлаа. Би 9 жил эмчээр ажиллаад орхих биш, цаашид суралцаж багшийнхаа зөвлөснөөр мэс засалч болсон бол өдийд мэргэжлээрээ ажиллаж л байх байсан байхдаа. Энэ дугуйланд явж байсан оюутнуудаас хэд нь одоо хүртэл энэ мэргэжлээрээ ажиллаж байгаа болдоо. Болдогсон бол бүгдээрээ нэг уулзах юмсан. 
Хилийн цэргийн бэлтгэл дэд хурандаа Боржигин овогт Өлзийцоогийн Гончиг. 2011.12.22. Багануур

Р.Шагдарсүрэн багшийн сэтгэгдэл
1973 онд би Д.Доржтой танилцсан. Анх уулзахад намирсан хар халимагтай, ВОЗнөхөрсөг харьцаатай, өндөр цагаан залуу байж билээ. Тэр үед ДЭМБ-н  байгууллагын шугамаар Москва хотод цээжний хөндийн мэс заслын дамжаанд суралцаж байхдаа эрхтэн шилжүүлэх лабораториудад ажиллаж, төрөл бүрийн сонирхолтой багаж хэрэглэл, гуурс, унтуулах эмийн бодис авчирсан байлаа. 
УИХ-ынБид амьтад дээр туршилт хийх тухайгаа захирал Л.Одончимэдэд   танилцуулж, гоожуур устай өрөө гаргуулж, өөрсдөө хагалгааныгишүүн асан ширээ хийх зэргээр боломжоороо тохижуулаад, 3, 4-р курсын оюутнуудыг мэс заслын дугуйланд элсүүлж, нохойд янз бүрийн туршилтууд хийдэг байлаа. Нохойд бөөр шилжүүлэн суулгах ажлыг өөрөөс нь буюу өөр нохойноос авч, хүзүү, цавинд нь байршуулах замаар нилээд хэдэн удаа хийж байлаа.  шээс ялгарчшээлгүүрХамгийн гол нь ил гаргаж охисон мочиточник-с   ажлын үр дүн харагдажархи нэрж байгаа шиг дусалж гардагэхэлбэл  байгаа нь тэр. Бидний томоохон туршилт бол зүрхийг тусгаарлан ажиллуулсан явдал юм.
Д.Дорж нохойг унтуулах, судсыг гуурсаар залгах, оёж боохдоо үнэхээр дадлагажсан хүн. Түүнтэй хамт ажилласнаар бичил мэс заслыг сонирхдог байсан миний хувьд гар хурууны эвсэл олох, дасал болох талаар томоохон сургууль болсондоо.
Би Д.Доржийг “тэнхим” гэж дууддаг байв. Энэ нь тэнхимийн эрхлэгчээ гэсэн үг. Одоо ч хааяа уулзахдаа тэгж дууддаг хэвээрээ. Би хоёр зүйлд их гайхдаг юм. 
1-рт – яахлаараа говь нутагт ажиллаж байсан жирийн малчны хүү, ерийн нэг эмч багш одоогоос 40-өөд жилийн өмнө эрхтэн суулгах ажлыг эхлэн сэдэж чаддаг байна аа.
2-рт – яахлаараа энэ хүний энгэрт өдий болтол гавъяатын тэмдэг алга байна аа. 
Эрүүлийг хамгаалахын эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагад 50-иад жил ажилласан, одоо ч ажиллаж байгаа, хийсэн бүтээсэн юм олонтой хүн шүү дээ.

Гэмтэл согог,  эрдэм шинжилгээ сургалт ГССЗҮТөв сэргээн засах үндэсний төвийн  хариуцсан захирал ЭМЯ-ны зөвлөх, Анагаахын академич, МУ-ын Гавъяат эмч Р.Шагдарсүрэн
 өнгийвэл:өнгөцАм нээвэл уушиг нээнэ гэгчээр Д.Доржийн оюутан ахуй ба хөдөө суманд ажиллаж байх үеийн амьдрал ахуйг цухас 
1963-1964 онуудад Анагаахын дээд сургуулийн ахлах ангийн оюутан байхдаа, эхлэн бичигчид, том зохиолчдыг дагаж гүйдэг шиг Клиникийн Нэгдсэн III  залуухан мэсодоо В.Ичинхорлоогийн нэрэмжит ТТАХНЭмнэлэгэмнэлэгт  , Х.Аюуштөрийн соёрхол хүртэцгээсэнзасалчид С.Загдаа, Ё.Бодьхүү   нарыг дагалдан орой болгон шахам жижүүр хийж,гавъяат эмч болсон  гуйж ордог байжээ. Сүүлдээтуслахяаралтай хагалгаануудад ассентаар  эмч нар итгэж, гуйлгахгүйгээр ассентаар оруулдаг болов. Нэг удаа Х.Аюуш эмч мухар олгойн хагалгаанд түүнийг бие даалган хийлгэж, өөрөө ассентаар оржээ. Тэгэхэд хичнээн их баярлаж урам зориг орсоноо дурсан ярьдаг.
одоо 69 дэхь дэвтрээ хөтөлж байгаа юм байнаТүүний 1963 оны №02 тэмдэглэлийн дэтвэрт 
1.    Техникум – III курс Цэцгээ, 18 настай
2.    Халдвартын сувилагч Амгалан, 29 настай
3.    14-р сургууль Ганаа, 14 настай гэж бичсэн нь оюутан байхдаа бие дааж хагалгаа хийсэн хүмүүсийнхээ нэрсийг бичжээ.
Яруу найрагч хүн анхныхаа хэвлүүлсэн шүлгийг өөрийн төрсөн хүүхэд мэт хайрлан хадгалдаг шиг, хагалгаа хийсэн хүмүүсээ тэгж энхрийлэн хүндэлж, дурсаж явдаг ажээ. Бас 1964 оны 4-р сард тэр үед одоогийн 100 айлд  байрлаж байсан академич Т.Шагдарсүрэнгийн лабораторийн нохойд, тэндэхийн туслах ажилтан үе тэнгийн залуус Лхагва, Бямбасүрэн нартай хуйвалдаж, гэдэс тайрч залгах хагалгаа хийж байсан тухайгаа ч бичсэн байв. 
Тэр хавар сургуулиа төгсөж Дорнот аймагт саналаа өгсөн боловч Дорноговьд хувиарлажээ. Түүнд нэг их гутарсангүй, харин ч анх вагонд сууж үзээд сонин санагдав. Дорноговь аймгийн Хар-Айраг суманд томилогдон ажиллажээ. Тэр үед их эмч хүрэлцээгүй байсан учир Айрагаас гадна Даланжаргалан, Сүмбэр, Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт зэрэг хааш хаашаагаа 130-200 км радиустай 5 сумыг хариуцдаг байв. Хар-Айраг сум говийн сумдууд дотроос хангайрхуу тул зундаа сэрүүвтэр, өвөлдөө их хүйтэрдэг байна. Эхний 2 жил өвлийн шөнийн уртад дуудлаганд их явна. Зарим шөнө дахин дахин хувцаслахаас төвөгшөөж дах дэхтийгээ тайлалгүй бүхлээрээ хэвтээд өгдөг байв. 
Сургууль төгсөхөд эхнэр Ч.Цэрэндолгор нь Төв аймгийн Заамар суманд эх баригчаар хуваарилагдаж, Дорж өөрөө ганц цагаан ор, модон хайрцагтай ном хоёроос өөр хогшилгүй очсон гэдэг. Цалин хангалттай ч гэр орондоо эд хогшил гэхээр юм авсангүй. Хагас жилийн цалингаараа тэр үеийн залуучуудын гангараа болж байсан Чехийн улаан “Ява”-г авч болохоор байжээ. Тэр үед архи уухгүй, тамхи татахгүй, одоогийнх шиг баар цэнгээний газар байхгүй, мал, мах маш хямдхан байв. Манай нэрт сэтгүүлч, соёлын гавъяат зүтгэлтэн Ц.Дашдондовын, эсвэл унтаж амарна, эсвэл ажиллана гэж ярьдагчилан ажил, гэр, харъяа сумдын хооронд л хамаг цагаа өнгөрүүлдэг байж. Чой.Лувсанжавын “Задгай сэтгэлийг тэвчээрийн багананд уяъя” гэдэг сургаалыг ч эрхэмлэдэг байж. Харин хааяа авгайдаа нилээд дэлгэрэнгүй захиа бичдэг байв. Ямар сайндаа Заамар сумын шуудан зөөгч захианы дугтуйг нь харчихаад, танай нөхөр чинь манай сумын тайлангаас дутахгүй зузаан захиа бичжээ гэж хошигнож байхав. 
Сумын их эмчийн салбар 2-3 бага эмчтэй, мөн тооны асрагч, сувилагчтай, их эмч, аж ахуйн дарга, жолооч гэсэн бүгд 12 орон тоотой ажилладаг. Анх очсон даруй их эмчээ, бага эмчээ гэж дуудах нь түүнд эвгүй санагдаж байжээ. Орос, манай хоёр л иймэрхүү тогтолцоотой байсан юм гэнэ лээ. Асар уудам нутаг дэвсгэртэй, айл өрх нь жалгын нэг тархсан, хөдөөгийн нөхцөлд бригадын бага эмч нар их эмчийн үүргийг гүйцэтгэдэг байв. Бага эмчийг бэлдэхдээ “бага мэдэх ёстой” гэдэг утгаар нэгээхэн ч ханддаггүй. Жишээ нь, уушигны хатгалгаа өвчнийг оношлох эмчлэхийг их эмчийн ангийнхантай адилхан заадаг учраас төгсч гарсан бага эмч нар их эмч нартай адилхан оношилж, адилхан эмчилдэг байлаа. Харин авдаг цалин нь их эмч 830 төгрөг, бага эмч 450 төгрөг байв. 
Түүний очсон суманд Баасанжав гэдэг олон жил ажилласан туршлагатай бага эмч байв. Уг нь Увс нутгийн хүн, орос хэлэнд бас шаггүй. Тэгээд энэ хүнээс юугаараа ялгарах вэ гэхлээр ойр зуурын хагалгааг хийдэг байх нь чухал гэж боджээ. Ер нь хатиг буглаа хагалахаас эхлээд мухар олгой, ивэрхий гэх мэт хагалгааг орон нутагтаа хийж, хаа байсан тэр аймаг хүртэл 200-аад км газар давхиулмааргүй санагдах болов. Үүндээ бэлдэж эхэллээ. Сувилагч Дандарыг аймагт мэс заслын сувилагчийн курст явуулав. Оросын цэргийн эмнэлэгээс хээрийн нөхцөлд ажиллах зөөврийн автоклав, мэс заслын ор худалдан авч, эмнэлэгтээ байрлуулав. 
Төрөхийн өмнөх өрөөнийхөө хана, таазыг тосон будгаар будаж, шалыг хулдааслав. Аптекийн эрхлэгчээ ариутгасан шингэн бэлдэх, цус, шээсний шинжилгээ хийхэд сургав.

Тохироо бүрдэв. Д.Доржийн яриа
1966 оны хаврын нэг намуухан үдэш ажил тарсны дараа жоншны үйлдвэрийн Болд гэдэг залуу гэнэт халуурч бөөлжөөд эвхэрсэн амьтан эмнэлэгт хүргэгдэн ирдэг юм байна. Үзвээс мухар олгойн цочмог үрэвсэл яг мөөн. Баталгаажуулж цагаан цогцосыг нь тоолоход 12000е байлаа. Яаралтай хагалгаа хийхээс өөр арга байхгүй. Алийн болгон аймаг явах вэ? Нэг шинэ тогтолцоог эхлүүлье гэж бодлоо. Залуугаас, хол яваад яах вэ? Эндээ хагалгаа хийе гэхэд зөвшөөрлөө. Үүний урд умайн хүзүүний урагдалтыг оёх, хутгалуулсан, сүхдүүлсэн хүний шархыг эмчлэх, хорихын эмч Банзрагчтай хамтран нохойн дэлүү авах, гэдсийг тайрч залгах зэргээр нилээд хэдэн мэс хагалбарыг хийсэн байсан нь тэр залууг зөвшөөрөхөд нөлөөлсөн байж магадгүй. Эмч нар маань аймгийн түргэн дуудъя гэхэд нь хэрэггүй гэлээ. жолооч,Ингээд шууд хагалгааны бэлтгэл ажилдаа оров. Эмнэлгийн ажилчдаа   бүгдийг яаралтай цуглуулж, ажил хуваарилж өгөв.аж ахуйгаа хүртэл Одоогийнхоор онцгой байдал зарлана гэдэгтэй төстэй юм болов. 
Автоклав ажиллуулахад мод нойтон учраас асахгүй байсан тул жолооч маань бензин хийж ноцоов. 2 цаг гаруй гал маш сайхан дүрэлзэн асаж байв. Ариутгалыг шалгахад виксэн доторхи пенциллины шилтэй хүхэр бүрэн хайлсан байлаа. Мухар олгойн хагалгаанд шаардагдах багаж хэрэглэл бүрэн хүрэлцээтэй гэдгийг урьдчилан тооцоолсон байв. Мэс заслын сувилагч Дандарыг дуудаж сэтгэл зүйн болон ажил төрлийн бэлэн байдлыг шалгахад цэргийн хүн шиг “бэлэн” гэж ёслов. Хэдийгээр тоглох маягтай ёслож хариулсан ч энэ нь надад таалагдлаа. Ингээд өвчтөндөө өвчин намдаах тариа хийсний дараа мэс заслын орон дээр хэвтүүлэхэд залуу маань айж сандарсан шинжгүй, бүрэн итгэлтэй тайван байсан нь биднийг бас зоригжуулав. 
Цагаа харахад 00 болж байлаа. Бидэнд яарч сандрах ямар ч шаардлага байсангүй. Бүхнийг яг номоор нь хийх л зорилго байв. Мэдээ алдуулалтыг найдвартай болгохын тулд нилээд хэдэн ампултай Новокайн нөөцөнд авав. Хэвлийг үечлэн зүсэж, гялтанг нээгээд мухар олгойг олоход эрэгтэй хүний долоовор хурууны дайтай бүдүүрч, бор саарал өнгөтэй болсон байв. Хагалгаа хийхээр хүлээж байх хооронд хүйтэн жин тавьсан нь зөв болжээ. Хагалгааны явцад өвчтөн маань ганц ч удаа “ёо” гэсэнгүй. Авсан мухар олгойгоо харуулахад сэтгэл нь амарсан бололтой толгой дохилоо. 
Хагалгаа амжилттай болсонд бүгд баярлаж, бүх цэвэрлэгээ хийж дуусаад гэртээ харихад үүр хаяарч байлаа. Өглөө ажилдаа ирэхэд Дорноговь аймгийн Ялалт сонинд байнга мэдээ сурвалжлага бичдэг сумын орлогч дарга С.Ухаа гуай, Болдын эгч нэг хүүхэнтэй намайг тосон уулзаж, баяр хүргээд хагалгааны талаар зарим зүйлийг сонирхож асуув. С.Ухнаа гуай анх удаа манай суманд ийм хагалгаа хийгдэж байна даа гэв. 
6-7 хоноод хагалгаа хийлгэсэн өвчтөн маань ямар ч идээ шархгүй сайхан эдгэрээд эмнэлгээс гарахдаа “Баярлалаа, эмчээ” гэж хэлээд гар барихад нь эмч хүний жаргалыг эдэлж билээ. Үүнээс хойш дахиад нэг мухар олгойн хагалгааг цуу дуулиангүйгээр хийсэн юм.

Баяр, гуниг, айдас тээсэн өдөр хоногууд
Өдөр хоног ээлжилсээр зуны эхэн сартай золголоо. Аймгийн төвөөс ирэх сонин хэвлэлийг дугаар алгасалгүй гарчиглавч, манай эмнэлгийн талаар сайн, муу юм огт гарсангүй. Өнөө Ухнаа даргатайгаа хааяа дайралдахад нүүрээ буруулж, дөлөөд байх шиг санагдав. Учир нь удахгүй мэдэгдсэн. Аймгийн нэгдсэн больницын нилээд нэрд гарч байгаа мэс заслын эмч, эрүүлийг хамгаалах яаманд “Бэлэн тоноглогдсон мэс заслын тасаг, мэргэжлийн эмч байсаар байтал хөдөө орон нутагт хагалгаа хийлээ” гэж буруутгасан утгатай мэдээлэл ч гэх юмуу, матаас ч гэх юмуу тийм бичиг өгсөн юм байна лээ.
Үүнээс хойш яамнаас ямар арга хэмжээ авдаг бол, ямар хариу өгөх бол гэж хүлээдэг боллоо. 
Би урьд нь мэс заслын эмч больё гэж өргөдөл өгчихсөн байсан юм. Хүний амьдралын агшин, цаг мөч бүрд үргэлж баяр баясгалан, уйтгар гуниг, жаргал зовлонгоор солигдож байдагч гэгээлэг тал нь хамаагүй илүү олон байдаг учраас хорвоод урт насалж, удаан жаргадаг бизээ.
 Ю.Цэдэнбал дарга ирнэ гэж сумаараа бөөн хөл болов.2-р сарын 15-нд1965 оны хавар  
Миний хувьд шинээр жорлон бариулах, идээнд тавих авдартай “24”-ын чихрийг задалж амсах зэрэг ажил ногдов. Улсынхаа удирдагчтай анх удаа нүүр учирч байгаа нь миний хувьд баярт тэмдэглэлт үйл явдал байлаа. Сумын конторт болсон цуглаанд Цэдэнбал дарга хуучин үсгээр түргэн түргэн татлан бичих зуураа, сум нэгдлийн дарга Дамдинсүрэн гуайгаас сумын хэмжээнд усанд орсон хүний тоог асууж нилээд сандаргав. 
Надаас ямар оноштой хүмүүс эмчлүүлж байна, ямар хэвлэл захиалсан бэ? гэж асуухад нь “здровье” гэж хариулсан чинь наадах чинь зөвхөн эмч хүний захиалдаг хэвлэл юмуу гэж билээ. 
Ю.Цэдэнбал дарга бидний бэлдсэн жорлонд ороогүй. Харин нэг хоригдол орчихсон байсан гэж сүүлд нь дуулдаж айдас төрүүлж байсан удаатай. 
Өргөдөл, матаас хоёр эрүүлийг хамгаалах яаманд ойролцоо очсон бололтой. Гэтэл нэг өдөр Хар-Айраг сумын хүний их эмчийн салбарын эрхлэгч Д.Доржийг 1966 оны 07-р сарын 01-нээс Сайншанд хотын Анагаах ухааны дунд сургуульд мэс заслын багшаар ажиллуулсугай. Хуулбарыг Д.Доржид гэсэн ЭХЯ-ны боловсон хүчний хэлтсийн дарга П.Шагж гэдэг хүний гарын үсэгтэй албан бичиг ирж, ёстой нэг магнайгаа тэнийтэл баярлалаа. Ингээд мэс заслын багш болов.
1967 онд Америкийн мэс засалч Кристиан Бернард зүрх шилжүүлэн суулгасан тухай дэлхий даяар шуугиж байж билээ. Яагаад Монголд эрхтэн суулгахыг эхлүүлж болохгүй гэж? гэсэн нэгэн этгээд сонин бодол орж ирээд зүгээр суулгахыг байлаа. Энэ тухай эрүүлийг хамгаалах яаманд ч хэд хэдэн удаа Хариу бичгийгхүсэлт тавьж, эцэст нь 1969 онд ийм хариу авсан юм.  тавих
Ингээд энэ ажилдаа эргэлт буцалтгүй орсондоо гэж яриагаа дуусгав. 

Томилолтын хугацаа дуусав.
Би буцахдаа намын үүрийн дарга Банзрагч болон бусад удирдлагуудад хандан, танай багш Д.Дорж Монголдоо эрхтэн суулгах ажлыг эхлүүлсэн байна. Сургуулийн зүгээс дэмжиж тусалсанд талархаж байна. Энэ бол танай сургуулийн нэр төртэй ч холбоотой. Би очоод хүрээлэнгийн захиралдаа танилцуулна. Эрдэм шинжилгээний ажилтан болгох талаар дэмжинэ гэсэн. Харин та нөхөд Улаанбаатарт шилжүүлэхэд нь туслаарай гэсэн юм.
Удалгүй Д.Дорж Улаанбаатар хотод шилжин ирж, Анагаах ухааны хүрээлэнд конкурсын шалгалт өгч тэнцээд, Нийгмийн эрүүл мэнд зохион байгуулалтын секторт “Өвчлөлийг газар зүйн мужлалаар судлах” гэсэн сэдвээр ажиллахаар болсон юм. Тэр үед говь нутгаас хот шилжинэ гэдэг маш хэцүү байсан үе. одоо гавъяатСургуулийн захирал Х.Цэрэндорж, аймгийн дарга Ж.Гомбожав   их тус болсон гэдэг.эдийн засагч болсон 
Ид оргилсон эрч хүчтэй залуу насандаа хүсэж мөрөөдөж, хийж бүтээж эхэлсэн эрхтэн суулгах ажил нь хүрээлэнд ирсэний дараа хувь заяа нь түүнийг өөр замаар хөтөлжээ. Клиникийн эмнэлгүүдэд танил тал муутай, мөн л манай улсад энэ ажил эхлэх болоогүй, бололцоо нөхцөл бүрдээгүй гэдгээр бүх юм мухардаж байлаа.
Гэвч уйгагүй хөдөлмөрч, байнгын тэмүүлэлтэй, аливаа юмыг сэдэж санаачлахдаа сайн, зорьсон зорилгондоо заавал хүрэх чин зүтгэлтэй, хаа ч газардахгүй сэхээтэн гэдгээ харуулж, 1978 онд Ачит нуурын сав газар ясявуулсан экспедицийг удирдаж, Монгол улсад нутагшсан флюороз   өвчин байгааг анх удаа илрүүлэн оношилж, ундныхатуурах, шүд толботох усны фторын илүүдлээс болдгийг тогтоожээ. 
Фторын илүүдлээс болдог энэ нутагшмал өвчин зөвхөн Ачит нуурын сав газар төдийгүй Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймгуудад зонхилж байгааг тогтоож, “БНМАУ дахь флюороз өвчний газар зүй” сэдвээр газар зүйн ухааны докторын зэрэг хамгаалжээ. 
Энэ нь байгаль газар зүйн орчныг хүний эрүүл мэндтэй холбон судалсан эмнэлгийн газар зүйн судалгаа юм. Хэдийгээр эмч хүн боловч газар зүйн ухаанаар хамгаалсан Монголдоо цорын ганц хүн нь боллоо.
Академич Ш.Цэгмэд “Газар зүйн шинжлэх ухаан Монголд” ном 2003 он 151-р хуудас 
Эрдмийн зэрэг хамгаалаад орхичихоогүй, энэ өвчнийг бууруулах, улмаар устган арилгаж, Монголд устаж арилсан өвчний тоог нэгээр нэмэгдүүлж 4 болгохоор тодорхой ажлуудыг хийж зохих үр дүнд хүрч байна.
Тухайлбал: 
ЭХЯ-ны 298-р тушаалаар, 1979 он-    “Флюороз”-оос урьдчилан сэргийлэх зөвлөмж 
ЭХЯ-ны 113-р тушаалаар, 1981 он-    “Шүдний флюороз илрүүлэх үзлэгийн заавар 
ШБОС 1986 он. №14520-    Фтор тодорхойлох хуваарь 
ШБОС 1987. №16656-    Ундны усны фторыг ясаар шүүх арга 
Монгол улсын Үндэсний-    Хүний амьдрах ландшафт геохимийн нөхцөл   зэрэг бүтээлүүд нь практикт“АТЛАС”, 132 х, 266-р зураг. 1990 он нэвтэрч хэрэгжсэн юм.
1990-ээд оны эхээр “Монголын эмнэлгийн газар зүйн холбоо”-г байгуулж, одоо хүртэл тэргүүнээр нь ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд “Ундны усыг фторгүйжүүлэх ба фторжуулах” гэсэн сэдвээр Дундговь, Сүхбаатар, Улаанбаатар хотод 3 төсөл хэрэгжүүлсэн байна. 3 дахь төсөл нь “Ундны усыг фторжуулах” гэсэн сэдэвтэй бөгөөд Улаанбаатар хотод Стоматологийн төвтэй хамтран явуулж, одоо стандарт гаргах түвшинд байна.
Дээр дурьдсан төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд АНУ-с ундны усанд фтор  багажийг оруулж иржээ.флюридметртодорхойлох хамгийн сүүлийн үеийн 

Ийнхүү Д.Дорж нь Монголдоо эрхтэн суулгах мэс хагалбар, эмнэлгийн газар зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх эхлэлийг тавьсан эгэл жирийн нэгэн эрхэм юм. “Чадаж л байвал дипломтой, дипломгүй нь ямар хамаа байсан юм”. Үнэхээр хийж бүтээсэн зүйлтэй бол гавъяа шагнал нь яахав гэж ярих дуртай Д.Доржийн анхдагчийн “Хобби” нь бас дуусаагүй. Тэрээр “Бэлтгэл сувилагчийн сурах”, “Эмч зөвлөж байна” зэрэг мэргэжлийн ном, “Өвөл ургасан цэцэг” шүлгийн түүвэр, “Нар тоссон говь” үргэлжилсэн үгийн зохиолын эмхэтгэл зэрэг нилээд хэдэн ном хэвлүүлсэн бөгөөд 40-өөд жилийн өмнө бичсэн “Донор” гэдэг зөгнөлт сэдвийн өгүүллэг нь одоо манай улсад “Хуруу шилний хүүхэд” нэртэйгээр хэрэгжиж байна. 
 ажиллажБУХА1990-1999 он хүртэл боловсролын улсын хяналтын албанд  байхдаа тэтгэвэрээ тогтоолгохын өмнөхөн сувилахуйн хувийн хэвшлийн анхны “Энэрэл” нэртэй дээд сургууль байгуулсан бөгөөд тус сургуулийн дэргэдэх 100 буудалт даамын “Энэрэл” клубээс 2007 онд өсвөрийн дэлхийн аварга төрсөн. Энэ нь Монголдоо оюуны спортын анхны дэлхийн аварга байлаа.
Би энэ нийтлэлээ Сүхбаатар аймгийн 10 жил төгсөхөд нь ангийнх нь багш байсан, Төрийн соёрхолт, Соёлын гавъяат зүтгэлтэн зохиолч Д.Маамын “Д.Дорж хийе гэснээ хийж, хэлсэндээ заавал хүрдэг хүн” гэж тодорхойлсноор төгсгөе.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • dr collins (197.210.29.48)

    2016-11-20

    Та эрүүл мэндийн зардал, эсхүл төлөх өр буюу санхүүгийн задарсны байдалд бэлэн мөнгө босгох хэрэгтэй юу? Түр хүлээнэ үү! Уг тохируулгыг өөрийн бөөр зарж авч үзье. Хэрэв та өөрийн бөөр худалдах хүсэлтэй бол бидэнд immediately.A бөөрний $ 908,000.00US доллар нь хамгийн их хэмжээгээр худалдан авч байна today.Message. Үндэсний суурь одоогоор эрүүл бөөр худалдан авч байна. Миний нэр доктор Коллинз нь, бөөр Үндэсний эмнэлэгт Бөөрний эмч байна. Манай эмнэлэг Бөөрний мэс заслын мэргэшсэн бөгөөд бид ч бас нэг нь харгалзах хандивлагч амьдарч байгаа нь худалдан авах, бөөр шилжүүлэн шийдвэрлэх. Та худалдах, худалдан авах сонирхолтой байгаа бол бид Энэтхэг, Канад, Их Британи, Турк, АНУ, Малайз, Өмнөд Африк гэх мэт байрласан байдаг бөөрний-ын И-мэйл-ээр бидэнтэй холбогдоорой байхгүй бол уу: doctorcollins3@gmail.com, эсвэл түүнд +2348108439977 whatsup Geniune Хандивлагчид хэрэгтэй Таны хариу хүлээж байна .... Шилдэг Regards .... Доктор Коллинз