Өнөөдөр эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй байршлууд

Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны 01-р сарын 21-ний Лхагва гарагт цахилгаан эрчим хүчний “Хязгаарлалт хийж болзошгүй” байршлуудын хуваарийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнээс мэдээллээ. 

 Эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд дараах цагуудад зайлшгүй шаардлагатай бус цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, тогоо тохируулахыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалж байна.

Эрчим хүчний системд аваарын горим үүсэхээс сэргийлэн нийслэлийн хэмжээнд тодорхой байршлуудад цахилгаан эрчим хүчний төлөвлөсөн хэрэглээг “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн шийдвэрээр хуваарийн дагуу 1-ээс 1 цаг 30 минутын хугацаатайгаар хязгаарлах арга хэмжээ авч байна.

Эрчим хүчний эх үүсвэрт үүссэн техникийн гэмтэл, хүндрэлийг сэргээхээр хүндрүүлсэн нөхцөлд ажиллаж буй эрчим хүчний салбарын инженер техникийн ажилтнууд болон салбарын нөхцөл байдлыг бодитоор хүлээн авч ойлгон, тогоо тохируулж буй хүн бүрд талархал илэрхийлье.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)