Гадаадын иргэд монгол иргэнийг зодож гэмтээжээ

Цагдаагийн байгууллагад “Авто засварын газарт танихгүй хүмүүс манай нөхрийг зодоод байна” гэх дуудлага, мэдээлэл энэ оны 10 дугаар сарын 14-ний өдөр бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад тус засварын газарт ажилладаг гадаад улсын 3 иргэн Монгол Улсын иргэний биед халдаж, гэмтэл учруулсан байна.

Монгол Улсад оршин суугаа болон дамжин өнгөрч байгаа гадаад улсын иргэд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7.4.1-т зааснаар Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг сахин биелүүлж, Монголын ард түмний уламжлал, зан заншлыг хүндэтгэх үүрэгтэй.

Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчил үйлдсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)