Л.Алтанцэцэг: 300 гаруй хүнийг 2 эмч хянадаг байсан бол одоо 1100 гаруй хүнд нэг эмч оногддог болсон
- 2012-07-16
- Эрүүл мэнд
- 0
Сүүлийн үед сэтгэцийн өвчин асар их нэмэгдээд байгаа билээ. Энэ
талаарх мэдээлэл иргэдэд хомс байдаг тул СЭМҮТ-ийн тэргүүлэх зэрэгтэй
эмч, клиникийн профессор Л.Алтанцэцэгтэй ярилцлаа.
Сүүлийн үед сэтгэцийн өвчин асар их нэмэгдээд байгаа билээ. Энэ талаарх мэдээлэл иргэдэд хомс байдаг тул СЭМҮТ-ийн тэргүүлэх зэрэгтэй эмч, клиникийн профессор Л.Алтанцэцэгтэй ярилцлаа.
Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсанд тань баярлалаа. Эмч мэргэжил бол хамгийн хэцүү. Та яагаад энэ мэргэжлийг сонгох болсон бэ?
Би анх 1976 онд анагаах ухааны дунд сургуулийг дүүргээд хуучнаар Сэтгэл мэдрэлийн диспансерд сувилагчаар орж байлаа. Тэнд ажиллаж байгаад 1982 онд Анагаах ухааны дээд сургуульд ороод тэндээсээ төгсөөд энд ирсэн дээ. Энэ сэтгэцийн байгууллагад 31 дэх жилдээ ажиллаж байна.
Нэг үеэ бодвол Монгол улс хөгжиж байна. Анх ажиллаж байсан үеэ өнөөдрийнхтэй харьцуулбал?
Анх Сэтгэл мэдрэлийн диспансерын сувилагчаар ажиллаж байхад өвчлөл харьцангүй бага байсан. Анагаахын дээдийг 1988 онд төгсөөд эргээд диспансертоо ирэхэд гурван зуу гаруй хүнийг 2 эмч хянадаг байсан бол одоо 1100 гаруй хүнд нэг эмч оногддог болсон. Тэгэхээр асар хурдацтай байгаа биздээ. Энэ нь нэгт хөдөө орон нутгаас хот руу их сууршиж байгаатай холбоотой. Хоёрдугаарт нийгэм хөгжихийн хэрээр сэтгэцийн өвчин ихэсдэг гэдэг. Хөгжилтэй орнуудад энэ тоо бүр их байдаг.
Сэтгэцийн эмгэг гэж онолын үүднээс нь юуг хэлдэг вэ? Ямар ямар төрлүүдтэй байдаг вэ?
Ерөнхийдөө төрөлхийн буюу олдмол гэж байдаг. Төрөлхийн гэдэг нь эхээс төрөхдөө ямар нэгэн гажиг, ургийн өөрчлөлттэй төрсөн гэсэн үг. Олдмол гэдэг чинь хүний амьдралын явцад нийгмийн ороо бусгаа цаг үе, стресс, тархи толгойны гэмтэл зэргээс үүсч байна. Гэмтэл чинь яван явсаар 10, 20 жилийн дараа хүний сэтгэцэд ямар нэгэн байдлаар нөлөөлж илэрдэг. Энэ илрэл нь янз бүрийн байдлаар илэрнэ. Ааш зан нь өөрчлөгдөх, их уур уцаартай болох, уналт таталт болон илэрнэ гээд л янз бүр.
Хүмүүс ихэвчлэн ямар шалтгаанаас болж сэтгэцэд нь өөрчлөлт ордог юм бол. Нас, хүйс харгалзах уу?
Байхгүй дээ. Сэтгэцийн биеэ даасан өвчин бол хүний яг ид залуу насанд л илэрнэ. 18-22 насанд. Хожуу илрэх нь харьцангуй цөөн. Завсрын хүмүүс нь бол нойр муудах, стресснээс болдог шүү дээ. Бараг л арван хүн тутмын хоёр нь тийм байдаг. Өнөө маргаашийн хоол хүнсээ яах уу, ажлаа яах уу гээд л их юм бодож шанална тэгээд л сэтгэц нь ямар нэгэн байдлаар өөрчлөгдөнө. Бид нар ч гэсэн аягүй стресстэй ажилладаг. Дандаа л уйлсан, уурласан, зовсон хүмүүс орж ирдэг. Инээсэн хүн бараг л орж ирэхгүй шүүдээ. Архины хүмүүс бол гэр бүлээрээ орж ирж байгаа юм чинь. Тэгээд л үзүүлж байх хугацаандаа нөгөө архи уугаад байгаа хүн нь архичин гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй, “намайг эрүүл байхад эд нар намайг энд авчирлаа” гээд л хэрэлдэж маргалдаад л. Түүнийг нь бид нар зохицуулна. Бид нар үзэхдээ тэр хүнтэйгээ ярилцаад харилцан ойлголцоно, нөгөө хүндээ тойруу замаар асуулт тавина. Тэгэхгүй шууд шууд асуувал хэн ч хэзээ ч ярихгүй шүүдээ тэр хүнийг нь ойлгосны дараа ар гэрийнхэнтэй нь уулзана. Нэг ёсондоо ар гэрийнхнийг нь ч бас эмчилнэ.
Өвчин сэдэрлээ гэж яриад байдаг шүү дээ. Ер нь төгс эмчлэгддэг үү?
Үгүй ээ. Хэцүү үнэхээр хэцүү. Бид нарын энэ амбулаторид байгаад хянаад байгаагийн учир нь тэр хүнийг дахин өвдөхөөс хамгаалдаг. Өөрөөр хэлбэл засралын байдлыг нь уртасгах үйлчигээг л үзүүлнэ. Жишээлбэл хавар намартаа өвдөх гээд байдаг бол түүнээс нь урьдчилаад хурц солиорол гаргахгүйг л бодно. Тэрнээс бол төгс эмчлэгдэнэ гэж байхгүй. Төрөлхийн оюун ухааны хомсдолтой гарсан бол бид яагаад ч эмчилж чадахгүй. Төрөлхийн дутуу байгаа хүнийг чинь би яаж ч чадахгүй.
Удамшдаг уу?
Удамшина. Миний гучин хэдэн жил ажиллах энэ хугацаанд удамшилт чинь миний нүдэн дээр ил л явлаа даа. Аав нь өвчтэй байсан бол хүүхэд нь өвчтэй, ээж нь хяналтанд байдаг бол хүүхэд нь бас хяналтанд ордог. Эсвэл ах дүү нар нь гээд л. Дээр үед бид нарыг залуу байхад эд нарт толгой дараалан жирэмсний хамгаалалт хийгээд төрүүлдэггүй байлаа. Тэгтэл яасан 90-ээд оноос хойш төрөлт чөлөөтэй болчихлоо шдээ. Бид нар “болохгүй ээ” гээд хэлэхээр “хүний эрхийг та нар зөрчлөө” гээд заргалдчихна. Уг нь төрөлтийг багасгах хэрэгтэй байхгүй юу. Ар гэрт нь ойлгуулаад хэлбэл арай өөр. Зарим гэр бүл ч ойлгох нь бүү хэл “төрвөл зүгээр болно” гэж лам хэлсэн гээд л. Ингээд л ахиад нэг өвчтөн мэндэлж ахиад л нэг хүн зовж байгаа юмдаа.
Ямар эм тариа хийдэг вэ?
Тухайн өвчтнийхөө биеийн байдлаас шалтгаалан эм тариагаа зохицуулна. Ямар шинж тэмдэг илэрч байна гээд л. Тэрнээс бол ийм тийм гэсэн оноосон юм байхгүй. Солиорол чинь дотроо олон янз. Хурц солиорол гарч байвал солиорлын эсрэг, сэтгэл гутралтай бол гутралын эсрэг эмчилгээ хийнэ гэх мэт
Сая би харлаа л даа. Үнэгүй эм гэсэн өрөө байхыг. Энэ ямар учиртай юм бэ?
Өөрөөр хэлбэл энэ хүмүүс чинь өчнөөн олон жил өвдөнө. Эд нарыг чинь тоох хүн байхгүй ш дээ. Тэгэхээр эм авах ч чадалгүй гэсэн үг. Тиймээс бүр дээр үеэсээ төр засгаас үнэгүй эм гэж оруулж ирсэн юм. Үнэгүй эм нь ямар эм байх уу гэхээр солиорлыг багасгадаг, уналт таталтаас хамгаалдаг зэрэг байдаг. Ажил хийдэг хүнд бол олгохгүй, группт байдаг хүнд л олгоно.
Дийлдэхгүй бүр хүнд шатандаа орчихсон хүмүүст хүчтэй тариа хийлгэж унтуулдаг гэсэн яриа байдаг юм байна лээ. Тодруулбал.
Ард иргэд харин буруу ойлгоод байдаг. Нэг л тариа хийчихвэл энэ ингээд будаа болчихлоо гэж ярина. Эмээр болон тариагаар унтуулж болно. Тариа бол шууд үйлчилнэ. Унтуулж тайвшруулж байж л энэ хүнийг хэвийн байдалд оруулна. Тэгэхгүй бол орилоод чарлаад хэцүү шдээ. Тэгээд л бүтэн шөнөжин тасаг эмнэлгээрээ нойргүй хононо. Бүр их хэтрэхээр нь л тариа хийнэ шүү дээ. Тэрнээс гайгүй бол эм өгнө.
Ийм хүндэрчихсэн хүмүүсийг ар гэрийнхэн нь эмнэлэгт орхичихоод эргэдэггүй гэсэн
Тийм тийм. Ер нь харж байхад их сонин. Нэг айлын хоёр хүүхэд өвчтэй байлаа гэхэд аав ээж нь хараад л байна. Амьдралын эрхээр өнгөрөхөд нь ах дүү нь яахав нэг хоёр сардаа харна. Тэгээд л үр хүүхдэд нь сөргөөр нөлөөлдөг юм байна лээ. Зарим нь анд нөхдөдөө мэдэгдэхээс ичнэ. Сүүлдээ ад үзээд л энд аваад ирнэ. Авахгүй. Сувилагч нарт таксины мөнгө өгөөд гэрт нь хүргүүлнэ. Хэдэн хоногийн дараа буцаад л хүрээд ирнэ. Ингээд л орны эргэлт байхгүй. Хүмүүс нь багталцахгүй. Заримдаа нэг орон дээр хоёр хүн хэвтэнэ, хааяа бүр газраар хэвтүүлдэг. Дээр үед ийм архаг болчихсон, байх газар байдаггүй хүмүүсийг байлгадаг асрамжийн газар гээд байдаг байсан юм. Тэрийг бас л хүний эрх зөрчлөө гээд татан буулгачихсан. Одоо уг нь хэрэгтэй л байна. манайх хөөцөлдөж л байгаа. Гэхдээ хэцүү юмаа. Хөрөнгө мөнгөнөөс эхлээд. Бас ар гэрийнхнийг буруутгах эрхгүй ээ. Үнэхээр хэцүү. Бүхэл бүтэн нэг хүн нөгөө хүнийг чинь насан туршид нь харах хэрэгтэй болно. Жишээлбэл манай эмнэлэгт ээжтэйгээ хамт байдаг нэг охин байна л даа. Охин нь юун ухааны гүнзгий хомсдолтой. Ээжийгээ барьж аваад зодчихно. Уурлахаараа асар их хүчтэй. Хаалгаа түгжчихнэ. Ээжийгээ гаргахгүй гээд. Тэгээд ээж нь гарахгүй гэхээр тэднийг хэн тэжээх юм бэ. Одоо манай нэг тасагт хэвтчихсэн байж л байна. Хүнтэй ч суухгүй насаараа нөгөө хүүхэдтэйгээ зууралдаад одоо 40 гарчихсан байна шдээ. Энэ хүүхдийг төрүүлсэн нь энэ хүүхдийн буруу юм шиг, шийтгүүлчихсэн юм шиг л байна. Үнэхээр хэцүү. Нүдэн дээр ийм юм болоод байхаар санаа их л зовох юм.
Төрсөн эмэгтэйчүүд дотор халуунаасаа болоод галзуурдаг гэсэн. Энэ юутай холбоотой вэ?
Өндөр халуурлаас болоод түр зуурын солиорол болж болно. Эсхүл биеэ даасан сэтгэцийн өвчин илрэхдээ төрөлт түүнийг нь сэдрээж байж болдог. Өөрөөр хэлбэл суурь өвчин тэр хүнд далд хэлбэрээр явагдаад байдаг гэсэн үг. Нэг удаагийн хэвтэлтээр бид нар сэтгэцийн өвчин гэж бид нар мэдэхгүй. Хэрвээ сэтгэцийн биеэ даасан өвчин бол хэзээ нэгэн цагт эргээд л ирж хэвтэнэ. Тэгээд хоёр гурван хэвтэлтийн дараа ямар төрөл нь байна гээд бид нар оношоо тавьдаг.
Ярилцлагын төгсгөлийг танд үлдээе
Ер нь хараад байхад энэ өвчний талаар иргэдэд мэдээлэл өгөх маш их хэрэгтэй. Яавал тархи толгойгоо хамгаалах вэ гээд л. Одооны залуус их зодолддог болсон байна. Тэр нь арав хорин жилийн дараа сэтгэцэд нь нөлөөлөөд л. Бас цэрэгт явж байгаа гээд л маш их зодуулж байна. Стрессээс аль болох өөрийгөө хамгаалж гарах хэрэгтэй байна. Стресс тайлах аргууд гээд сонин хэвлэлүүд дээр зөндөө гарч байна. Түүнийг уншиж ойлгож хэрэгжүүлцгээе л гэж хэлмээр байна даа.
Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсанд тань баярлалаа. Эмч мэргэжил бол хамгийн хэцүү. Та яагаад энэ мэргэжлийг сонгох болсон бэ?Би анх 1976 онд анагаах ухааны дунд сургуулийг дүүргээд хуучнаар Сэтгэл мэдрэлийн диспансерд сувилагчаар орж байлаа. Тэнд ажиллаж байгаад 1982 онд Анагаах ухааны дээд сургуульд ороод тэндээсээ төгсөөд энд ирсэн дээ. Энэ сэтгэцийн байгууллагад 31 дэх жилдээ ажиллаж байна.

Ярилцсан Э.Заяажаргал
www.unen.mn
www.unen.mn

Сэтгэгдэл (1)
ñîëîíãî (202.179.10.10)
õààíà ÿìàð ýìíýëýã áàéäàã þì áýâ õýëýýä ºãºº÷