Хоол уу хор уу

...“Нарантуул” олон улсын худалдааны төвд гэхэд 2008 оноос хойш улсын байцаагчийн 29 заалттай таван албан шаардлага, үйл ажиллагааг нь зогсоох тухай хоёр акт үйлдсэн ч хэрэгжилт ердөө 68.1 хувьтай гарсан байна. Түүнчлэн шалгалтад хамрагдсан 186 бөөний төвийн 50.9 хувь нь аливаа бүтээгдэхүүнийг ачиж буулгах, хадгалах, технологийн шаардлагыг хангадаггүй, зориулалтын бус тээврийн хэрэгсэлтэй. Зарим хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгонд заасан нөхцөлийн дагуу хадгалж борлуулдаггүй, хадгалалтын хугацаа дууссан, чанар аюулгүй байдлын шаардлага хангаагүй...
...“Нарантуул” олон улсын худалдааны төвд гэхэд 2008 оноос хойш улсын байцаагчийн 29 заалттай таван албан шаардлага, үйл ажиллагааг нь зогсоох тухай хоёр акт үйлдсэн ч хэрэгжилт ердөө 68.1 хувьтай гарсан байна. Түүнчлэн шалгалтад хамрагдсан 186 бөөний төвийн 50.9 хувь нь аливаа бүтээгдэхүүнийг ачиж буулгах, хадгалах, технологийн шаардлагыг хангадаггүй, зориулалтын бус тээврийн хэрэгсэлтэй. Зарим хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгонд заасан нөхцөлийн дагуу хадгалж борлуулдаггүй, хадгалалтын хугацаа дууссан, чанар аюулгүй байдлын шаардлага хангаагүй...

Сүүлийн үед хоол идээд  байна уу, хор идээд байна уу гэдгээ мэдэхэд бэрх болжээ. Арааны шүлс асгарам амт, үнэрийн цаана амь насыг минь ч аваад явахаас сийхгүй хор ходоод, гэдсэнд минь “урилгагүй зочлох” боллоо. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Чингэлтэй дүүргийн V хороонд байрлах “Заан” цайны газрын хоолноос үхсэн жоом гарч ирсэн талаар манай сонин өмнөх дугаартаа нийтэлж байсан. Ганцхан эл цайны газар бус нийт хоолны газарт хүнсний аюулгүй байдал бүрэн хангагдаагүй, хоол хүнсний гаралтай эрсдэл гарах магадлал өндөр гэсэн дүгнэлтийг МХЕГ саяхан гаргасан байна. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй цайны газруудыг шалгахад 44.6 хувь нь зориулалтын бус байртай, 31.8 нь ажлын байрны стандартын шаардлага хангаагүй. Мөн 44 хувь нь хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалтын агуулахгүй зэрэг нэлээдгүй зөрчил илэрсэн нь дээрх дүгнэлт гарах үндэслэл болжээ. Өмнөх шалгалтуудаар илэрсэн зөрчлийг арилгасан эсэхийг шалгахад ч биелэлт ердөө 45 хувь гарчээ. Монголчууд идэж хэрэглэж буй хүнс хоол маань чанартай юу, үгүй юү, бие организм, сэтгэл санааны эрүүл оршихуйг хангаж чадах эсэхэд тэр бүр анхаарлаа тавихгүй байсаар өдий хүрсэн. Энд тэнд хэсэг бүлгээрээ хоолны хордлогоор өвдөхөд л хааяадаа сүржигнэхээс биш эрүүл байж, аз жаргалтай амьдран урт удаан наслахын тулд эрүүл хүнс хэрэглэх ёстой гэсэн ойлголт хүн бүрт байдаггүй. Төр засаг ч энэ талд анхаарах нь тааруу. Угтаа хүнсний аюулгүй байдал гэж нийгмийг эрүүл, эрсдэлгүй хүнсээр хангах нөхцөл бүрдүүлэхийг хэлдэг. Гэтэл өнөөдөр хүнсний аюулгүй байдлын хуульгүй хуруу дарамхан орны нэг нь манай улс болчихжээ. Үр, хүүхдүүдээс минь эхлээд бид ч ялгаагүй амтархан дурладаг импортын хүнсний бараа бүтээгдэхүүнд эргэлзэх зүйл ч цөөнгүй. Ёроолд нь цагаан өнгийн бодис тунасан олон орны сок, шүүс дэлгүүрийн лангуун дээр өрөөстэйг хүн бүр мэддэг. Ялангуяа, луувангийн шүүсэнд. Тийм атал худалдагч нь урдаас инээж ирээд “сэгсэрч уух зориулалттай юм аа” хэмээн хээвнэг хариулт өгөхийг яана. Эл үгэнд үйлчлүүлэгчид ч уулгамч юм шиг автахыг хэлэх юм биш. Уг нь лууван шар өнгөтэй фермент агуулдаг. Ямар нэг бодис холиогүй нөхцөлд хэзээ ч тунадас үүсдэггүй. Удаан хугацаагаар муудуулахгүй, хадгалах зорилгоор хийсэн нэмэлт бодис байх ёстой хэмжээнээс их болоод тунадас үүссэнээс үүдэлтэй хэмээн учир мэдэх хүмүүс сэрэмжлүүлдэг. Ингэж удаан хугацаагаар хадгалсан бүтээгдэхүүнд ямар ч амин дэм, шимт чанар байдаггүйг ч анхааруулдаг. Нөгөө талаар нүдэнд харагдахаар хэмжээний тунадас үүссэн байхад худалдаанд гаргахыг зөвшөөрсөн нь нөөцлөгч бодисын химийн шинжийг манайхан судлахгүй байгаа хэрэг хэмээн өгүүлдэг юм билээ. Аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хүнсний бөөний төвүүдийг МХЕГ мөн саяхан шалгасан байна. Энэ үеэр улсын хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал алдагдах эрсдэл өндөр байгааг тогтоожээ. Ялангуяа, “Нарантуул” олон улсын худалдааны төвд гэхэд 2008 оноос хойш улсын байцаагчийн 29 заалттай таван албан шаардлага, үйл ажиллагааг нь зогсоох тухай хоёр акт үйлдсэн ч хэрэгжилт ердөө 68.1 хувьтай гарсан байна. Түүнчлэн шалгалтад хамрагдсан 186 бөөний төвийн 50.9 хувь нь аливаа бүтээгдэхүүнийг ачиж буулгах, хадгалах, технологийн шаардлагыг хангадаггүй, зориулалтын бус тээврийн хэрэгсэлтэй. Зарим хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгонд заасан нөхцөлийн дагуу хадгалж борлуулдаггүй, хадгалалтын хугацаа дууссан, чанар аюулгүй байдлын шаардлага хангаагүй. Буцаалтад өгөх бүтээгдэхүүнийг тусад нь хадгалдаггүй, хүнсний бүтээгдэхүүнийг бусад бараатай хамт хадгалах зөрчил нийтлэг илэрчээ. Цаашилбал, Сүхбаатар аймгийн “Алтад трейд” ХХК-ийн цэвэр усны үйлдвэр, Завхан аймгийн хүнсний үйлдвэр, Ховд аймгийн ундаа, квасны үйлдвэрийг шалгахдаа нийт 64 бүтээгдэхүүнээс дээж авч шинжлүүлэхэд Завхан аймгийн дөрвөн дээжнээс нянгийн бохирдол илэрсэн байна. Харин Ховд аймгийн иргэн Ихбаярын квасны цех, “Морьт хангай” ХХКийн архины үйлдвэр, “Гост трейд” ХХК-ийн цэвэр усны үйлдвэр, “Од-Кор” хоршооны даршилсан ногооны цехийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ. Түүнчлэн мөөгөнцөртэй байранд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн зэрэгцээ үйлдвэр өөрийн сорьцын шинжилгээний лабораторигүй гээд тоочвол мундахгүй зөрчил гарчээ.


UNEN.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)