Насанд хүрсэн нэг хүнд 23-25 литр согтууруулах ундаа ногдох болжээ

Манай улсын насанд хүрсэн иргэдийн бараг 50 хувь нь архинд донтох өвчтэй гэсэн судалгаа байдаг. Гэвч архинд донтох иргэдийг албадан эмчлэх газар олон байдаггүй. Байгаа ганц нь Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар юм.  Архинд донтож гэр орноосоо дайжин “Нарантуул”, “Хар хорин”, “Барс” гэх мэт худалдааны төвийг гэрээ болгон өдөр хоногийг өнгөрөөдөг хүмүүсийг албадан аваачиж эмчилдэг тус газарт хэчнээн хүн эмчлүүлж байгаа болон архинд донтох өвчтэй иргэдийг хэрхэн эмчилдэг болохыг сурвалжлахаар хамгийн урт нэртэй газар болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрыг зорьсон юм. Нийслэлээс зүүн тийш 100 километрийн зайтай тус байгууллагыг гаднаас нь харахад блокон хашаагаар хүрээлэгдсэн, төмөр сараалжин хашаатай юм билээ.Тус газар нь  нэрнээсээ л албадан эмчилж, албадан хөдөлмөр эрхлэх гэж байсан болохоор ажил хийсэн хүмүүс нааш цааш холхиж, нэлээд хөл хөдөлгөөнтэй байх болов уу гэж бодож байтал нам гүм байсан юм. Дотогш орж ШШГЕГ-ын харьяа СМДӨАЭАХХГ-ын дэд дарга Б.Энхтайвантай уулзаж зарим зүйлийг тодрууллаа.

-ШШГЕГ-ын харьяа СМДӨАЭАХХГ нь хэчнээн өвчтөн хүлээн авч эмчлэх хүчин чадалтай вэ?

-Манай байгууллага нь жилд 700-800 хүнийг хүлээн авч эмчилгээнд хамруулж байгаа. Хуулинд зааснаар бол анх ирж байгаа өвчтөн ч 3-6 сар, давтан ирж буй өвчтөнийг зургаан сараас нэг жил эмчилнэ гэж заасан байдаг ч бодит байдал дээр анх ирж байгаа хүмүүс хоёр сар 15 хоногоос гурван сар гаруй, давтан ирж буй хүмүүс дөрвөн сар эмчлэгдээд гарч байгаа.

-Архинаас гаргах албадан эм­чилгээний газрыг “Ямар ч үр дүнгүй. Хүн эмчиллээ л гэдэг. Гэвч энд эмчлүүлээд гарсан хүмүүс архинаас гарах байтугай бүр гүнзгий ордог” гэж ихэнх хүмүүс ярьдаг?

-Эмчилгээний үр дүн гэвэл иргэдийн үнэлэмж жаахан тааруухан байдаг. Учир нь аливаа хүний өвчин эмнэлэгт оношлуулж, эмчлүүлэхэд тодорхой хугацаанд шаарддаг. Гэтэл архинд донтох өвчин нь хугацаа, хөрөнгө мөнгө их ордог. Мөн хүний  сэтгэл санаа маш их нөлөөлдөг нийгмийн гаралтай өвчин болохоор эмчилгээний үр дүн харагддаггүй. Тийм ч учраас албадан эмчилгээ ямар ч үр дүнгүй байна гэсэн яриа байдаг. Бид ч уг яриаг хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ энд ирсэн хүмүүсийг сэтгэл зүй болоод эмэн эмчилгээ хийж байгаа. Өнөөдрийн байдлаар манайд 100 шахам хүн эмчлүүлж байна. Улаанбаатар хотын хаа нэг газар тасарч унаад хөлдчихвий дээ гэсэн хүмүүсийг манай байгууллагад авчирдаг. Ерөнхийдөө манайд эмчлүүлэхээр ирдэг хүмүүсийн 60-аад хувь нь “Нарантуул”, “Барс”, “Хархорин” гэх мэт газруудаар явдаг орон гэргүй хүмүүс байдаг. Үлдсэн 40 хувь нь ажил төрөлтэй, ар гэртэй хүмүүс ирдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр архинд донтсон хүмүүсийн 20-иод хувь нь анхны эмчилгээгээрээ архинаас гарах магадлалтай гэж тогтоосон байдаг юм билээ. Энэхүү дүгнэлтээр ч манайх анхны эмчилгээгээр нэлээд хүнийг архинаас гаргасан. Архинд донтох өвчтэй хүмүүсийг манай байгууллагад авчирснаар нийслэлд гарах гэмт хэрэг, янз бүрийн зөрчил нэлээд багасдаг. Мөн ар гэртэй байнга дарамт учруулж зовоодог хүмүүс хоёр, гурван сар энд байна гэдэг нь ар гэрийнхэнд нь амар тайван байх боломж олгож байгаа. Хоёрдугаарт байнгын архи уудаг хүмүүс энд ирээд хоёр, гурван сар уухгүй болохоор  “Би чинь архичин хүн шүү. Энэ архи гэгч зүйлээс гарах ёстой юм байна” гэж ойлгоод эндээс гардаг ч түүнийг хүлээж авах орчин буцаад л архинд  оруулдаг.

-Ихэвчлэн хэд орчим насны хүмүүс эмчлүүлэхээр ирдэг вэ. Мөн сүүлийн үед эмэгтэйчүүд ирэх нь ихэссэн гэж сонссон?

-Тийм ээ. Сүүлийн үед эмэг­тэйчүүд нэлээд ирэх болсон. Өнгөрсөн гурван жилийг авч үзэхэд харьцангуй нэмэгдсэн. Түүнээс биш эмчлүүлэхээр ирсэн хүмүүсийн 80-90 хувь эрчүүд байдаг. Насжилтын хувьд 30-40 насныхан голдуу ирдэг.

-Ер нь хэчнээн өвчтөнг хүлээж авах хүчин чадалтай вэ?

-Уг нь 100 хүн хүлээн авч эмчилгээ хийх хүчин чадалтай.  Гэвч ачаалалтай үедээ 200 хүн, тогтмол 150-аас дээш хүнтэй байдаг. Хэд хоногийн өмнө Төв аймгийн шүүхээс хүн ирж эмчилгээ нь хангалттай хийгдсэн гэж үзсэн хэдэн арван хүнийг авч явсан. Манай байгууллага дулааны улиралд 300 хүнийг хүлээж авах байртай.

-Яг ямар үед ачаалалтай байдаг вэ?

-Өвлийн улиралд маш их ачаалалтай байдаг. Мөн томхон баяр ёслолын өмнөх өдөр  нэлээд хүн ирдэг. Харин зундаа харьцангуй бага шүү.

Тэрбээр ийн ярьсан юм. Ямартай ч ШШГЕГ-ын харьяа СМДӨАЭАХХГ-ын өвчтөнгүүд байрлах байр болон бусад обьектуудтай танилцсан юм. Тус газар нь өвчтөнгүүдээ байлгах гурван том байртай бөгөөд нэгдүгээр байр руу нь орж сонирхоход өрөөнүүд нь нэлээд хүйтэн өрөө болгоны цонх нь хуруу хэртэй мөсдөж цантсан байв. Өвчтөнгүүд өрөө өрөөндөө гадуур хувцастайгаа юу хийхээ мэдэхгүй дэмий л гиеүрцгээж байсан юм. Уг нь тус газар өвчтөнгүүдийнхээ чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх бүхий л бололцоог хангаж теннис, биллъяардны ширээнээс гадна номын сан, иж бүрэн компьютерийн өрөө тохижуулсан байлаа. Гэхдээ өвчтөнгүүд эдгээрийг хэрэглэдэг эсэх нь бас л эргэлзээтэй. Биднийг очиход Хууль зүйн яамны санаачилгаар Архидан согтуурахтай тэмцэх сангаас санхүүжүүлж тохижуулсан номын сан, иж бүрэн компьютерийн, гоо сайхны өрөөнүүд нь бүгд түгжээтэй байлаа.

ШШГЕГ-ын харьяа СМДӨАЭАХХГ-т давтан эмчлүүлж буй хоёр өвчтөнтэй уулзаж, тус газрын эмчилгээний талаар сэтгэгдлийг нь сонссон юм.

ШШГЕГ-ын харьяа СМДӨАЭАХХГ-т давтан эмчлүүлж буй өвчтөн н.Бадмаа “Ах нь энд хоёр дахь удаагаа эмчлүүлэхээр ирээд хоёр сар болж байна. Би анх ирэхдээ маш сайхан эмчлүүлж  байгаад явсан. Гэвч санаагаар болдоггүй юм билээ. Энд эмчлүүлж байх хугацаандаа ганц дусал архи уугаагүй. Бүгд л эмчлүүлж царай зүс нь маш сайхан болоод л явцгаадаг. Гэтэл биднийг нөгөө л цуг архи ууж байсан найз нөхөд хүлээж авдаг. Тэдэнтэйгээ уулзаж дарвиад л уучихдаг. Ах нь архи гэгч зүйлийг 20-иод жил хэрэглэсэн. Анх архи ууж байхад архичин болно гэж бодоогүй. Ажлынхан болон найз нөхөдтэйгээ баяр ёслолоор бага багаар ууж байгаад л нэг мэдэхэд архи уух зуршилтай болчихсон. Эхэндээ хүн архи хийгээд өгөхөд дуртай уучихдаг байсан бол сүүлдээ бүр хайдаг болсон. Энэ нь эмнэлгийн хэллэгээр архинд донтох гэдэг нь л болсон юм шиг байгаа юм.  Ах нь нягтлан бодох мэргэжилтэй хүн л дээ. Архинд орохоосоо өмнө ажил төрөлтэй, гэр бүлтэй сайхан л байлаа. Гэвч сүүлийн таван жил архи дарс ууж мэдрэлээ алдсанаасаа хойш иймэрхүү амьдралаар л амьдарч байна даа” гэв. Түүнээс “Энд сайхан эмчилгээ хийлгэж гарчихаад яагаад буцаад архи уугаад эхэлчихэв ээ. Тантай ууж байгаа хүмүүс ам руу чинь цутгахгүй л байгаа байх” гэхэд “Сайхан эмчлүүлээд гардаг. Гэвч хүлээж авах орчин маань тааруухан байна шүү дээ. Ажилд орох гэхээр “Архи уудаг” гээд авдаггүй. Тэгэхээр хамт олон, нийгмийн талаасаа шалтгаалах зүйл маш их байх юм. Ерөнхийдөө архи уух эсэх нь өөрөөс нь шалтгаална” гэсэн юм.

ШШГЕГ-ын харьяа СМДӨАЭАХХГ-т давтан эмчлүүлж буй өвчтөн н.Саагий: НЭГ МЭДЭХЭД Л АРХИНД ДОНТОХ ӨВЧТЭЙ

БОЛЧИХСОН БАЙСАН

-Ах нь багш мэргэжилтэй. Эхнэр хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг. Энд ирээд хоёр сар болж байна. Ерөнхийдөө архи гэгч зүйлийг сүүлийн хоёр жил маш эрчимтэй хэрэглэсэн. Бага багаар амссаар байгаад нэг мэдэхэд архинд донтох өвчтэй болчихсон байсан. Үүнийгээ ч мэдээд энэ байгууллагад өөрийн хүсэлтээр хандаж эмчилгээ хийлгэж байна.

Ерөнхийдөө энд эмчлүүлэхээр ирсэн хүмүүс өглөөний  5:30 цагт босож өлөнгөөрөө хэрэглэх эмэн болон эмэн бус эмчилгээг хийлгэдэг. Үүний дараа өглөөний цайндаа орчихоод хэсэг хугацаанд амардаг гэсэн. Тэгээд ажлын хуваарьтай хүмүүс нь хуваарийнхаа дагуу ажилдаа гардаг. Ийнхүү ганц хоёр цаг ажилласны дараагаар 13 цагт өдрийн цайндаа ордог байгаа юм. Уг нь тус газар янз бүрийн мэргэжилтэй, гарын дүйтэй хүмүүс ирдэг ч эдгээр хүмүүсээр хийлгэх материаллаг зүйлс ховор байдаг юм билээ.

ШШГЕГ-ын харьяа СМДӨАЭАХХГ-ын ерөнхий эмч, клини­кийн процессор, дэд хурандаа Л.Хэр­лэн­цэцэгтэй уулзаж өвчтөнгүүдэд ямар эмчилгээ хийдэг талаар тод­руулахад “Архины албадан эмчилгээнд ирж байгаа хүмүүсийн ихэнх нь суурь өвчтэй хүмүүс байдаг. Тодруулбал, элэг, цөс, сүрьеэ, бөөр­ний гаралтай даралттай гэх мэт хүмүүс ирдэг.  Эдгээр хүмүүст эхний ээлжинд хордлого тайлах болон шинж тэмдгийн эмчилгээ хийдэг. Дараагаар нь өвчтөний түүх нээж эмчилгээнд хамруулдаг. Гол төлөв хийгдэх эмчилгээ гэвэл архины эсрэг харшил үүсгэх, болон сэтгэл зүйн эмчилгээ хийдэг” гэв.

Тус газар өнгөрсөн амралтын өдөр 30-40 насны 96 хүн эмчлүүлж байсан юм. Ерөнхий эмчийн хэлж буйгаар жил ирэх тусам эмчлүүлэхээр ирэгсдийн тоо ихсэж насжилт  нь залуужиж байгаа гэнэ. Өнгөрсөн 2012 онд 16 настай хүү архинд донтох өвчний гуравдугаар зэрэгдээ орчихсон албадан эмчилгээнд ирж байсан гэнэ. Мөн өнгөрсөн жилүүдэд архинд донтох өвчтэй эмэгтэй 20-25 байсан бол энэ жил 60-65 болон нэмэгдэж байгаа юм.

Ямартай ч  ШШГЕГ-ын харьяа СМДӨАЭАХХГ нь гурав дөрвөн сарын хугацаанд архинд донтох өвчтэй хүмүүсийг архинаас хол байлгаж, хоол унд, байрлах байраар хангадагч эндээс гараад буцаад л архинд орох магадлал маш өндөр байдаг аж. 40 гаруй алба хаагчидтай тус байгууллага нэг жилд ирэх 200 гаруй хүнийг улсын хөрөнгөөр сайхан байлгадаг. Гэвч архинд донтох өвчтөнг, хүлээгээд авчих нийгэм өөр болохоор Монгол Улсын архичид  архинаас гарч багасахгүй улам нэмэгдсээр байна. Иймээс архичидтайгаа тэмцэх, тэдгээрийг эмчлэх цоо шинэ төрийн бодлого манай улсад хэрэгтэй байна.

Манай улсад насанд хүрсэн 1000 хүнд архи хэтрүүлэн хэрэглэгчид 54, архинд донтох өвчтэй хүн 5.7 ноогдож байдаг аж. Мөн үйлдвэрлэсэн болон импортолсон  согтууруулах ундааны  албан ёсны статистикаас үзвэл  насанд хүрсэн  нэг хүнд 23-25 литр согтууруулах ундаа ногдож, согтуурах архидалт нь  хот хөдөөгийн хүн амын  бүх давхаргыг  бүхэлд нь  хамрах шинжтэй байгаа гэнэ.

Ж.Баттуул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)