“Хорт хавдрын тухай та юу мэдэх вэ?”
- 2013-02-05
- Эрүүл мэнд
- 0
Олон улсын хавдраас сэргийлэх, хянах холбооны санаачлагаар дэлхий
даяар жил бүрийн хоёрдугаар сарын 4-ний өдрийг “Хорт хавдартай тэмцэх
өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Олон улсын хавдраас сэргийлэх, хянах холбооны санаачлагаар дэлхий даяар жил бүрийн хоёрдугаар сарын 4-ний өдрийг “Хорт хавдартай тэмцэх өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдөр хүн төрөлхтөнд аюул занал учруулж буй хорт хавдраас сэргийлэх, хянах асуудалд бүх нийтийн анхаарлыг хандуулж идэвх санаачлагыг өрнүүлэх, хүмүүсийн хорт хавдрын талаарх ерөнхий мэдлэгийг дээшлүүлэх, хавдрын тухай буруу ойлголтыг залруулах зорилгоор дуу хоолойгоо нэгтгэх боломжийг олгодог.
Энэ жил Хавдартай тэмцэх дэлхийн тунхаглалын тавдугаар зорилт болох “Хорт хавдрын тухай төөрөгдөл, буруу ойлголтыг арилган засах”-ад бүхний анхаарлыг хандуулах зорилгоор “Хорт хавдрын тухай Та юу мэдэх вэ?” уриан дор зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд хүн амын дунд хорт хавдрын талаар нийтлэг тохиолддог дараах дөрвөн төөрөгдлийн талаар зөв ойлголт, мэдлэг олгоход анхаарал хандуулж байна.
Төөрөгдөл 1: Хавдар бол зөвхөн эрүүл мэндийн асуудал гэж үзэх. Үнэн хэрэгтээ хорт хавдар нь зөвхөн эрүүл мэндийн асуудал бус, нийгэм, эдийн засгийн хөгжил, хүний эрх зэрэгтэй холбоотой маш өргөн хүрээг хамарсан асуудал төдийгүй улс орнуудын хөгжил, нийгмийн харилцаа, эдийн засгийн хөгжилд нөлөөлдөг гол хүчин зүйлсийн нэг юм.
Төөрөгдөл 2: Хорт хавдраар өндөр настай болон баян чинээлэг хүмүүс өвддөг түүнчлэн хөгжингүй оронд түлхүү тохиолддог өвчин гэж үзэх. Үнэн хэрэгтээ хорт хавдраар хэн ч ялгалгүй өвдөж болдог төдийгүй аль ч улс орны хүмүүст тохиолддог өвчин юм. Харин ч судлаачдын үзэж байгаагаар бол бага, дунд орлоготой улс орнуудад хорт хавдрын шинэ тохиолдлын 70 гаруй хувь нь гарах тооцоололтой байгаа нь эдгээр орнуудад нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын нэг болж байна.
Төөрөгдөл 3: Хорт хавдар бол үхлийн аюултай. Үнэн хэрэгтээ урьд өмнө хорт хавдар нь зөвхөн үхэлд хүргэдэг гэж үздэг байсан боловч өнөөдөр оношлогоо, эмчилгээний шинэ дэвшилтэт техник, технологи нэвтрэхийн зэрэгцээ хувь хүн өөрийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл амьдралын хэв маяг хэвшүүлсний үр дүнд бүрэн эдгэрэх, эмчлэгдэх боломжтой болсон. Бодит байдал дээр хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлс тэдгээрээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэн эмчлэх нь бүрэн эдгэрэх, эмчлэх боломжийг бүрдүүлж байна.
Төөрөгдөл 4: Хорт хавдар- миний хувь тавилан гэж үзэх. Үнэн хэрэгтээ хорт хавдар өвчний гурван тохиолдол тутмын нэгээс сэргийлэх бүрэн боломжтой байдаг. Иймд хорт хавдраас урьдчилан сэргийлэх оновчтой арга хэмжээг хэрэгжүүлэх нь хавдрын өвчлөлийг бууруулж чадах хамгийн үр дүнтэй арга юм.
Дэлхий дахинд жилд 12.7 сая хүн хорт хавдраар шинээр өвчилж, 7.6 сая хүн хорт хавдрын улмаас нас барж байна. Судлаачдын тооцоолж байгаагаар хорт хавдраас сэргийлэх оновчтой, үр дүнтэй арга хэмжээ цаг алдалгүй авч хэрэгжүүлэхгүй бол 2030 он гэхэд жил бүр 26.0 сая хүн хорт хавдраар шинээр өвчилж, 17.0 сая хүн хорт хавдраар нас барах магадлалтай байна. Манай орны хувьд ч хорт хавдрын өвчлөл жилээс жилд өсөх хандлагатай байна. Жилд 4500 гаруй хүн хорт хавдраар шинээр өвдөж, 70 гаруй хувь нь нас барж байгаа ба шинээр оношлогдож байгаа тохиолдлын 75 хувь нь эмчлэгдэх боломжгүй хожуу үе шатандаа эмнэлэгт хандаж байна.
2011 оны байдлаар 100 000 хүн ам тутамд 164 хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэн ба хорт хавдраар өвчлөгсдийн 60 хувь нь хөдөө орон нутгийн, 40 хувь Улаанбаатар хотын хүмүүс байжээ. Эндээс харахад хөдөөгийн хүн амын дунд хорт хавдрын өвчлөл харьцангуй өндөр байна.
Эрэгтэйчүүдийн дунд элэгний өмөн (43%), ходоод (17%), уушги (12%), улаанхоолой (6%), эмэгтэйчүүдийн дунд элэгний өмөн (34%), умайн хүзүүний өмөн(16%), ходоод (11%), улаан хоолой (8%), хөхний өмөн (6%) өмөн зонхилон тохиолдож байна.
Дээрх баримтаас харахад хорт хавдар нь хүн амын эрүүл мэнд, улс орны эдийн засагт багагүй дарамт учруулдаг бөгөөд хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн тархалт түүний дотор архи, тамхины хэрэглээ манай орны хүн амын дунд өндөр хэвээр байна. Тухайлбал 2009 оны судалгаагаар манай орны хүн амын 39,8% нь илүүдэл жинтэй, 12,5% нь хэт тарган, харин нийт хүн амын 27,6% нь тамхи татдаг үүнээс эрэгтэйчүүдийн 48% нь, эмэгтэйчүүдийн 6,9% нь тамхи хэрэглэдэг. Мөн эрэгтэйчүүдийн 39,7%, эмэгтэйчүүдийн 15,1% нь сард таваас дээш удаа архи уудаг буюу архи хэтрүүлэн хэрэглэдэг байна. Хэдийгээр дэлхий дахинд болон манай оронд хавдрын өвчлөл ийнхүү өсөх хандлагатай байгаа боловч бид эрсдэлт хүчин зүйлсээс зайлсхийх, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах зэрэг өөрсдөөс шалтгаалах зүйлээ хийж чадвал өвдөхгүй байж хорт хавдрыг бууруулж чадна. Иймээс хувь хүн хавдар үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс болох архи, тамхинаас татгалзах, идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэж, жингээ хэвийн байлгах, зохистой зөв хооллох зэрэг эрүүл аж төрөх хэв маяг, эрүүл мэндээ хамгаалах зөв зан үйлийг төлөвшүүлж чадсанаар хавдар өвчнөөс сэргийлэх боломжтой.
Хорт хавдар үүсэхэд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлийг халдварын, хүрээлэн буй орчны, халдварын бус гаралтай буюу эрүүл аж төрөх зан үйлтэй холбоотой хүчин зүйлс гэх гурван бүлэг болгон авч үздэг. Халдварын хүчин зүйлсд гепатит В, С вирусийн халдвар, ходоодны хеликобактерын халдвар, хүний хөхөнцөр вирусын халдвар орно.
Хүрээлэн буй орчны хүчин зүйлсд төрөл бүрийн химийн нэгдлүүд, цацраг туяа, Олон гинжит үнэрт нүүрс төрөгч (бензпирен), үнэрт амин, амид, азобудаг, Нитроз нэгдлүүд, Афлатоксин, Шөрмөсөн чулуу /асбестоз/ ба эрдэс, Металлт нэгдлүүдийн хортой нөлөөлөл орно.
Халдварын бус гаралтай буюу эрүүл аж төрөх зан үйлтэй холбоотой хүчин зүйлст зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхи, цусан дахь сахар болон холестрины ихсэлт, илүүдэл жин зэрэг эрсдэлт зан үйл багтана.
Хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд:
Тамхи татахгүй байх эргэн тойрны хүмүүсийг тамхиар хордуулахгүй байснаар өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хорт хавдраар өвдөхөөс урьдчилан сэргийлж чадна. Уушигны хорт хавдрын 90 хувь тамхинаас үүдэлтэй байдаг учир тамхи татах түүнчлэн тамхи татдаг хүмүүсийн ойр орчинд байх нь уушигны хорт хавдар тусах эрсдлийг нэмэгдүүлэх болно.
Эрүүл хоол хүнс хэрэглэх нь тустай. Аль болох хоол хүнсэндээ жимс ногоог түлхүү хэрэглэх, үр тарианы зүйлийг аль болох боловсруулаагүй чигээр нь идэхийг эрхэмлэх, махны хэрэглээг тохируулах, амьтны гаралтай өөх тосны хэрэглээг багасгах зэрэг нь хавдар үүсэх эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэхэд тус болно. Өдөр бүр тав эсвэл түүнээс олон төрлийн жимс, хүнсний ногоо идэж бай. Хоол хүнснийхээ илчлэг ихтэй хүнсийг жимс, хүнсний ногоогоор орлуулан хэрэглэснээр, та жингээ хасах бөгөөд жингээ хянах боломжтой болно. Жимс, хүнсний ногоо ихтэй хоол хүнс хэрэглэх нь таныг бүдүүн гэдэс, улаан хоолой, уушги болон гэдэсний хорт хавдар тусах эрсдлийг бууруулж байдаг. Хөнгөн, өөхгүй, тослог багатай хүнснээс сонгон хэрэглэ. Ялангуяа, малын гаралтай хоол хүнс хэрэглэхдээ үүнийг анхаарах хэрэгтэй. Өөх тос ихтэй хоол хүнс нь илчлэг ихтэй байдаг бөгөөд энэ нь илүүдэл жинтэй болох эсвэл таргалах мөн хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлж болох юм. Архи байнга хэрэглэдэг хүнд ам, залгиур, улаан хоолой, бөөр, элэг болон хөхний хорт хавдар тусах эрсдэл их байдаг. Эрэгтэй хүн өдөрт хоёр удаа, эмэгтэй хүн бол өдөрт нэг удаа согтууруулах ундаа хэрэглэдэг бол хорт хавдраар өвчлөх эрсдэл нэмэгддэг.
Идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэж, биеийн хэвийн жингээ хадгалах, таргалалтаас сэргийлэх нь зүйтэй. Илүүдэл жинтэй байх эсвэл тарган байх нь хөх, бүдүүн гэдэс, улаан хоолой, бөөрний хорт хавдраар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг. Иймд таргалалтаас сэргийлэхийн тулд идэж буй хоол ундны хэмжээ хөдөлгөөний идэвхтэй дүйж байх, амьдралын туршид бага багаар жин нэмэхээс зайлсхийх шаардлагатай. Долоо хоногийн ихэнх өдөрт 30 минут эсвэл түүнээс дээш хугацаагаар, биеийн тамираар идэвхтэй хичээллэж байхыг хичээгээрэй. Хэрэв таргалалт аль хэдийн үүссэн бол хэвийн жинтэй болохын тулд идэвхтэй байх тухайлбал насанд хүрэгсэд өдөрт 30 минутаас багагүй хугацаагаар, долоо хоногийн таваас багагүй өдөрт дунд зэргийн буюу илүү эрчимтэй хөдөлгөөн хийх, хүүхэд өсвөр насныхан өдөрт 60 минутаас багагүй хугацаагаар, долоо хоногийн таваас багагүй өдөрт дунд зэргийн буюу илүү эрчимтэй хөдөлгөөн хийх замаар хэвийн жиндээ орох, жингээ хадгалах хэрэгтэй.
Хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг халдвараас сэргийлснээр эрсдлийг бууруулж чадна. Элэгний үрэвсэл үүсгэгч В вирус нь бэлгийн замаар халдварладаг бөгөөд элэгний хорт хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлж байдаг. Хүүхдээ төрмөгц 24- 48 цагийн дотор В гепатитийн эсрэг вакцинд заавал хамруулаарай. Хүний папиллома вирус нь бэлгийн замаар халдварлаж умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг тул энэхүү халдвараас вакцин хийлгэж сэргийлнэ. Ходоодны хеликобактерын халдвараас аяга халбагаа дамжуулан хэрэглэхгүй байх, хувийн ариун цэвэр сахиснаар сэргийлж чадна.
Хүрээлэн буй орчны нөлөө мөн ажлын хортой орчноос урьдчилан сэргийлэх нь хорт хавдраар өвдөхөөс сэргийлэх нэг чухал алхам юм. Хортой нөхцөлд ажилладаг бол хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслийг бүрэн хэрэглэх,ажил амралтаа зөв зохицуулах хэрэгтэй.
Хорт хавдраас урьдчилан сэргийлэх шинжилгээнд тогтмол хамрагдсанаар өвчний эрт үед оношлох, эмчлэгдэх, эдгэрэх бүрэн боломжтой. Эмэгтэйчүүд 30, эрэгтэйчүүд 40 наснаас эхлээд эрүүл мэндээ магадлуулах үзлэг шинжилгээнд тогтмол хамрагдаж байхыг зөвлөж байна.

ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

Сэтгэгдэл (4)
????????????? (202.9.42.97)
huuh eniig unen gej bodoj bna uu?????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????
nuuts (202.9.42.97)
iim hetsvv ubchin youm uu
(103.10.21.60)
Ñ Ð°Ð²Ð´Ð°Ñ
(103.10.21.60)
Ñ Ð°Ð²Ð´Ð°Ñ