Хөхний хорт хавдар
- 2013-03-28
- Эрүүл мэнд
- 0
• Хөхний сүү боловсруулдаг хэсэгт үүсэх хавдар юм.
Маш ховор тохиолдолд хөхний хорт хавдар нь хөхний бусад хэсэгт үүсдэг байна.
Ихэнх хөхний хорт хавдар нь эстрогений гормонд эмзэг байдаг. Энэ эстроген нь хөхний хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг гэсэн үг юм. Ийм төрлийн хорт хавдарыг эстроген хүлээн авагч эсрэг хорт хавдар буюу ЭХА эсрэг хорт хавдар гэж нэрлэдэг.
Зарим эмэгтэйчүүд HER2 хөхний эсрэг хорт хавдар гэж нэрлэдэг хавдартай байдаг. HER2 гэдэг нь эсийг өсөх, хуваагдах, төлжихөд дэмжлэг үзүүлдэг ген аж. Эсэд энэ генийн хэтэрхий олон хувилбар байвал хорт хавдарын гэх мэт эсүүд хурдан өсдөг байна. Шинжээчид HER хөхний эсрэг хорт хавдартай эмэгтэйчүүдийн бусад төрлийн хөхний давтагдах өндөр эрсдэлтэй байдаг гэж үздэг аж.
Шинж тэмдэг
Хөхний хорт хавдар нь эрт үед ихэвчлэн шинж тэмдэг илэрдэггүй байна. Тиймээс тогтмол үзлэгт хамрагдаж байх нь чухал юм. Хорт хавдар нэмэгдэхийн хирээр дараах шинж тэмдэгүүд илэрч болно. Үүнд:
• Хөх суга орчим хатуу, товгор зүйл мэдрэгдэх бөгөөд ихэвчлэн өвчингүй байдаг.
• Хөх эсвэл хөхний толгойн хэмжээ, хэлбэр өөрчлөгдөх. Жишээлбэл: улайх, хонхойх, жүржийн хальс шиг биржрүүтэх.
• Хөхний толгойноос цусархаг, идээ шиг шар, ногоон өнгийн шингэн гарах
Эрэгтэйчүүд ч мөн хөхний хорт хавдар тусч болох бөгөөд хөх товойх, өвдөх, хөндүүрлэх гэх мэт шинж тэмдэг илэрнэ.
Хожуу үеийн хорт хавдарт дараах шинж тэмдэгүүд илэрч болно. Үүнд:
• Яс өвдөх
• Хөх өвдөх, зовиурлах
• Арьс шархлах
• Өрөөсөн гаранд булдруу гарах (хавдартай хөхний талд)
• Жин алдах
Шалтгаан ба эрсдэл
8 эмэгтэй тутмийн 1 нь хөхний хорт хавдартай хэмээн оношлогддог байна. Таны өөрчилж чадахгүй эрсдэлийн хүчин зүйлс:
• Нас, хүйс- Таны нас нэмэгдэх тусам хөхний хорт хавдараар өвчлөх эрсдэл нэмэгдэнэ. Хожуу үеийн хорт хавдарын ихэнх 50-с дээш насны эмэгтэйчүүдэд тохиолджээ. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг бодвол хөхний хорт хавдар тусах магадлал нь 100 дахин илүү байдаг аж.
• Хөхний хорт хавдарын удамшил- Хэрэв таны ойрын хамаатан тань хөхний, умайн, өндгөвчний, бүдүүн гэдэсний хорт хавдартай байсан бол таны хөхний хорт хавдараар өвчлөх эрсдэл нэмэгдэнэ. Хөхний хорт хавдараар өвчлөх эрсдэл нэмэгдэнэ. Хөхний хорт хавдартай эмэгтэйчүүдийн 20-30% нь удамшлын байдаг.
• Ген- Зарим хүмүүст хөхний хорт хавдар үүсэхэд илүү өртөмтгий ген байдаг. Хамгийн түгээмэл генийн гажиг нь BRCA1, BRCA2 генд илэрдэг. Эдгээр ген нь ерөнхийдөө хорт хавдараас сэргийлэх уураг ялгаруулдаг. Гэвч хэрэв та эцэг эхээсээ гажигтай ген авсан бол энэ нь таны хөхний хорт хавдараар эрсдлийг мөн л нэмэгдүүлнэ гэсэн үг юм. Эдгээр гажигтай генүүдийн нэг нь л байхад амьдралынхаа турш хөхний хорт хавдар тусах магадлал 80 хүртэлх хувь байна.
• Сарын тэмдэгийн мөчлөг. Наснаасаа эрт (12 наснаас доош) сарын тэмдэг ирэх эсвэл оройтож (55 наснаас дээш) цэвэрших нь хөхний хорт хавдараар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг.
Бусад эрсдэлийн хүчин зүйлс:
• Согтууруулах ундаа хэрэглэх: Өдөрт 1-2 хундага архи хэрэглэх нь хөхний хорт хавдараар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлнэ.
• Төрөлт- Огт хүүхэд төрүүлээгүй эсвэл 30 нас гарсан хойноо төрсөн эмэгтэйчүүдийн өвчлөх эрсдэл өндөр байдаг. Нэгээс илүү удаа хүүхэд тээх эсвэл залуудаа жирэмслэх нь хөхний хорт хавдараар өвчлөх эрсдлийг бууруулдаг байна.
• ДЭС- Дутуу тээлтээс сэргийлэх Дитилстилбестрол буюу ДЭС эмийг хэрэглэж байсан эмэгтэйчүүд 40 гарсан хойноо хөхний хорт хавдараар өвчлөх эрсдэл нь нэмэгддэг. Энэ эмийг 1940-1960-аад онд эмэгтэйчүүдэд өгдөг байжээ.
• Гормон солих эмчилгээ (ГСЭ)- Хэрэв та хэдэн жилийн турш эсвэл түүнээс илүү жилээр гормон солих эмчилгээ хийлгэж байсан бол таны хөхний хорт хавдараар өвдөх эрсдэл нэмэгдэнэ.
• Таргалалт- Хэдийгээр эргэлзээтэй боловч таргалалт нь хөхний хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг. Онолоор бол таргалалттай эмэгтэйчүүд хөхний хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг эстроген ихээр ялгаруулдаг аж.
• Цацраг туяа- Хэрэв та хүүхэд байхдаа эсвэл залуудаа цээж орчмын хорт хавдар эмчлэх цацраг туяаны эмчилгээ хийлгэж байсан бол хөхний хорт хавдар үүсэх эрсдэл маш өндөр байдаг.
Хэр залуудаа цацраг туяаны эмчилгээ хийлгэнэ төдийн чинээгээр таны эрсдэлийг нэмэгдүүлнэ. Ялангуяа цацраг туяаны эмчилгээг хөх ургаж байх үед хийлгэх нь хөхний хорт хавдараар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг аж.
Хөхөө
томруулах, хөх өргөгч хэрэглэх, хатуулгатай хөхний даруулга өмсөх зэрэг
нь хөхний хорт хавдараар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэггүй.
Мөн
хөхний хорт хавдар болон хорт шавьжны хор 2-ын хооронд ямар нэгэн шууд
харилцан хамаарал бий эсэх талаар ямар нэгэн нотолгоо байхгүй байна.
Үндэсний хорт хавдарын хүрээлэнгээс танд хөхний хорт хавдар тусах эрсдэл байгааг тогтооход туслах онлайн ажиллуулж байгаа www.cancer.gov/ bcrisktool –р зочлоорой.
Оношлогоо, шинжилгээ
Эмч танаас шинж тэмдэг болон эрсдэлийн хүчин зүйлс байгаа эсэхийг асуугаад хөх, суга, хүзүү, цээжин хэсэгт үзлэг хийнэ. Нэмэлт шинжилгээ хийж болох бөгөөд үүнд:
• Хөхөнд товгор зүйл үүссэн эсэхийг тогтоох хөхний рентген шинжилгээ.
Хөхөнд товгор зүйл үүссэн эсэхийг тогтоох хөхний MRI нарийвчилсан шинжилгээ
• Товгор хатуу шингэнээр дүүрсэн эсэхийг тогтоох хөхний хэт авианы дурангийн шинжилгээ.
• Хөхний эд эсийн шинжилгээ, шингэн авах, хөхөнд үүссэн товгор зүйлийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн авч лабораторын мэргэжилтэнгүүдээр илүү нарийн шинжилгээ хийлгэх.
• Томограф
• Тунгалагын зангилааны эд эсийн шинжилгээ
Хэрэв эмч таныг хөхний хоорт хавдартай гэдгийг тогтоовол хавдарын тархалтыг тогтоох нэмэлт шинжилгээ хийнэ. Үүнийг шат тогтоол гэдэг. Шат тогтоосноор таны эмчилгээ, хяналт зэргийг тодорхойлох төдийгүй ирээдүйд гарах үр дагаварын талаар ойлголт өгдөг.
Хөхний хорт хавдарыг 0-4 шат болгон хуваадаг. Тахраагүй хөхний хорт хавдарыг сувгийн хавдар буюу явц удаан хөхний хорт хавдар гэдэг. Хэрэв тархсан байвал хавдарыг түргэн явцтай хөхний хорт хавдар гэнэ. Тоо нэмэгдэх тусам хавдар хүндэрнэ.
Эмчилгээ
Эмчилгээг хавдарын төрөл, шат, тухайн хавдар нь ямар нэг гормонд эмзэг эсэх HER2 генийг хэт ялгаруулдаг, үгүй эсэх зэрэг олон хүчин зүйлд үндэслэн хийдэг.
Хорт хавдарын эмчилгээнд доорх зүйлс багтдаг. Үүнд:
• Хорт хавдарын эсийг устгах химийн эмчилгээ
• Хорт хавдарын эдийг устгах цацраг туяаны эмчилгээ
• Хорт хавдарын эдийг арилгах мэс ажилбар- хөхөнд үүссэн хавдарын
арилгах мэс ажилбар; хөхийг бүхэлд эсвэл хэсэгчлэн, эсвэл ойролцоох
бүтцийг тайрах мэс ажилбар.
Бусад эмчилгээ
• Хорт хавдарыг дэмждэг тодорхой гормонуудыг зогсоох гормоны эмчилгээ
• Хорт хавдарын эсийн өсөлт, үйл ажиллагаанд саад болох зорилтот эмчилгээ
Гормоны эмчилгээний нэгэн жишээ бол тамоксифен юм. Энэ эм нь хөхний хорт хавдарын эсийг амьдрах, өсөхөд нь дэмжлэг үзүүлдэг эстрогений нөлөөллийг зогсоодог байна. Эстрогенд эмзэг хөхний хорт хавдартай ихэнх эмэгтэйчүүдэд энэ эм сайн нөлөө үзүүлдэг.
Эмийн шинэ зэрэглэл болох экзестейн (Аромасин) гэх мэт хориглогч эмнүүд нь мөн сайн үр дүнтэй, бүр хөхний хорт хавдартай цэвэршихээс хойшхи үеийн эмэгтэйчүүдэд тамохсифенээс илүү болох нь харагдаад байна.
Зорилтот эмчилгээ буюу биологийн эмчилгээ нь хорт хавдарын эмчилгээний шинэвтэр төрөл юм. Уг эмчилгээнд хорт хавдар үүсгэдэг эсэд гарч буй тодорхой өөрчлөлтүүдийг тогтоох хорт хавдарын эсрэг тусгай эмнүүдийг хэрэглэдэг. Ийм төрлийн нэг эм нь трастузумаб (Герсентин) юм. 4 шатны HER2 хөхний эсрэг хавдартай эмэгтэйчүүдэд герсентин болон химийн хавсарсан эмчилгээ нь химийн эмчилгээ дангаар хийлгэснээс илүү үр дүнтэй болох нь харагдсан байна. Судалгаанаас үзэхэд эрт үеийн HER2 хөхний эсрэг хавдартай эмэгтэйчүүдэд энэ эм нь хавдар дахих эрсдэлийг 50%-иар бууруулж өгдөг байна.
Хорт хавдарын эмчилгээ нь хэсэгчилсэн эсвэл системтэй байдаг.
• Хэсэгчилсэн эмчилгээ нь зөвхөн өвчтэй хэсгийг хамарна. Хэт туяа болон мэс ажилбар нь хэсэгчилсэн эмчилгээний төрөл юм.
• Системтэй эмчилгээ бүхий л биеийг хамардаг. Химийн эмчилгээ нь системтэй эмчилгээний төрөл юм.
Ихэнх эмэгтэйчүүд хавсарсан эмчилгээ хийлгэдэг. 1,2,3-р шатны хөхний хорт хавдартай эмэгтэйчүүдийн хувьд гол зорилго нь хавдараа эмчлэх, дахихаас сэргийлэх явдал юм. 4-р шатны хорт хавдартай эмэгтэйчүүдийн. Хувьд гол зорилго нь илэрч буй шинж тэмдэгээ намжаах, үүнийгээ удаан хугацаанд барих байдаг. Ихэнх тохиолдолд 4-р шатны хөхний хорт хавдар нь эмчлэгддэггүй.
• 0 шат болон сувгийн хавдар- Хавдар авах мэс ажилбар, хэт туяа, хөх тайрах мэс зэрэг нь стандарт эмчилгээ. Сувгийн эмчилгээг хамгийн сайнаар хэрхэн эмчлэх тал дээр зарим маргаантай асуудхл байдаг.
• 1 болон 2 шат- хавдар авах мэс ажилбар, хэт туяа, хөх тайрах мэс ажилбар мөн зарим төрлийн тунгалагын зангилааг авах зэрэг нь стандарт мэс ажилбарын дараа гормоны, химийн, гиологийн эмчилгээг хийж болдог.
• 3 шат- Химийн, гормоны, биологийн эмчилгээний дараа мэс ажилбар хийлгэх эмчилгээ
• 4шат- Мэс ажлбар, хэт туяа, хими, гормоны эмчилгээ эсвэл эдгээрийн хавсарсан эмчилгээ.
Эмчилгээний хавсарсан зарим эмэгтэйчүүд тамоксифен гэх мэт эмүүдийг тодорхой хугацаанд үргэлжлүүлэн уудаг. Бүх эмэгтэйчүүд эмчилгээний дараа байнга цусны шинжилгээ, хөхний рентген шинжилгээ мөн бусад шинжилгээнүүдийг өгдөг байна.
Өвөрмөц эмчилгээ
Өөрийнхөө
өвчин болон эмчилгээний талаар ижил туршлагатай, асуудалтай хүмүүстэй
ярилцах тус болох юм. Хорт хавдар дэмжигч групп-рүү зочлоорой.
Хүндрэл
Шинэ, дэвшилтэт эмчилгээ хорт хавдартай хүмүүсийг урьд урьдынхаас илүү урт наслах боломж олгодог болсон. Гэсэн хэдий ч эмчилгээ хийлгэж байгаа ч гэсэн хорт хавдар биеийн бусад хэсэгт тархах болмжтой. Зарим тохиолдолд бүх хавдарыг авсан, ойролцоох тунгалагын зангилаа нь хавдаргүй болсоны дараа ч гэсэн хавдар дахин үүсдэг. Хорт хавдарын эмчилгээний дараа нөлөө, хүндрэл гарч болзошгүй байдаг. Жишээлбэл: хэт туяаны эмчилгээнээс үүдэн хөхөнд түр зуурын товгор зүйл гарч ирэх, тэр хэсэг газраа өвдөх, зовиурлах шинж тэмдэг илэрдэг. Эмчилгээний үеэр үүсч болох нөлөөний талаар эмчээсээ асуух хэрэгтэй.
Сэргийлэлт
Ген,
удамшил гэх зэрэг маш олон эрсдэлийн хүчин зүйлийг хянаж болохгүй
байдаг. Гэсэн хэдий ч эрүүл хооллолт, тогтсон амьдралын хэв маяг нь хорт
хавдараар өвдөх боломжийг бууруулна.
Хөхний хорт хавдарын эрт оношилж чадвал эмчлэхэд илүү хялбар, эмчлэгддэг байна.
Эрт үеийн оношлогоонд:
• Хөхөө өөрөө шалгах
• Мэргэжлийн хүнээр эмнэлгийн хөхний үзлэг хийлгэх
• Хөхний рентген шинжилгээ хийлгэх зэрэг орно.
Ихэнх
мэргэжилтэнүүд 20 болон түүнээс дээш настай эмэгтэйчүүдийг сард нэг
удаа сарын тэмдэг ирсэний дараагийн долоо хоногт хөхөө шалгахыг
зөвлөдөг.
20-39 насны эмэгтэйчүүд 3 жилд 1 удаа мэргэжлийн хүнд хандан хөхний үзлэгт хамрагдах хэрэгтэй.
40-өөс дээш нас:
• 40 болон түүнээс дээш насны эмэгтэйчүүд эрсдлийн хүчин зүйлээсээ
хамаарч 1-2 жил тутамд хөхний рентген шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Хэрэв
хөхөнд тань ямар нэгэн өөрчлөлт орсоныг анзаарсан бол байнга өөрөө
хөхөө шалгадаг үгүйгээс үл хамаарах эмчид яаралтай хандах хэрэгтэй.
• 40 болон түүнээс дээш насны эмэгтэйчүүд жил бүр мэргэжлийн хүнд хандан үзлэгт хамрагдаж байх хэрэгтэй.
Хөхний рентген шинжилгээ нь хөхний хорт хавдарыг эрт үед нь хамгийн үр дүнтэй арга юм.
Хөхний хорт хавдар тусах өндөр эрсдэлтэй эмэгтэйчүүд жил бүрийн хөхний рентген шинжилгээний хамтаар хөхний MRI –г хийлгэх хэрэгтэй. Хэрэв таньд MRI хэрэгтэй бол эмчээсээ асуугаарай.
Хөхний хавдарын шинжилгээ нь маргаантай сэдэв юм. Тухайн хүн эмчтэйгээ харилцан зөвшилцсөний үндсэн дээр, өөрөө нэмэлт судалгаа хийсний дараа хөхний рентген шинжилгээ өөрт нь хэрэгтэй эсэхийг тогтоох хэрэгтэй.
Тамоксифин нь өндөр эрсдэлтэй 35 болон түүнээс дээш насны эмэгтэйчүүдийг хөхний хорт хавдараас сэргийлдэг болох нь нотлогдсон юм.
Хөхний хорт хавдар тусах өндөр эрсдэлийн бүлгийн эмэгтэйчүүд хөх тайрах сэргийлэх мэс ажилбарын талаар авч үзэх хэрэгтэй болж болох юм. Энэ шалгуурт тохирох боломжтой хүмүүст хорт хавдараас болж аль хэдийн хөхөө тайруулсан, хөхний хорт хавдарын удамшилтай гэр бүлээс гаралтай, хөхний хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг ген, болон генетик өөрчлөлттэй хүмүүс багтдаг.

Тодорхойлолт
• Хөхний сүү боловсруулдаг хэсэгт үүсэх хавдар юм.
Маш ховор тохиолдолд хөхний хорт хавдар нь хөхний бусад хэсэгт үүсдэг байна.
Ихэнх хөхний хорт хавдар нь эстрогений гормонд эмзэг байдаг. Энэ эстроген нь хөхний хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг гэсэн үг юм. Ийм төрлийн хорт хавдарыг эстроген хүлээн авагч эсрэг хорт хавдар буюу ЭХА эсрэг хорт хавдар гэж нэрлэдэг.
Зарим эмэгтэйчүүд HER2 хөхний эсрэг хорт хавдар гэж нэрлэдэг хавдартай байдаг. HER2 гэдэг нь эсийг өсөх, хуваагдах, төлжихөд дэмжлэг үзүүлдэг ген аж. Эсэд энэ генийн хэтэрхий олон хувилбар байвал хорт хавдарын гэх мэт эсүүд хурдан өсдөг байна. Шинжээчид HER хөхний эсрэг хорт хавдартай эмэгтэйчүүдийн бусад төрлийн хөхний давтагдах өндөр эрсдэлтэй байдаг гэж үздэг аж.
Шинж тэмдэг
Хөхний хорт хавдар нь эрт үед ихэвчлэн шинж тэмдэг илэрдэггүй байна. Тиймээс тогтмол үзлэгт хамрагдаж байх нь чухал юм. Хорт хавдар нэмэгдэхийн хирээр дараах шинж тэмдэгүүд илэрч болно. Үүнд:
• Хөх суга орчим хатуу, товгор зүйл мэдрэгдэх бөгөөд ихэвчлэн өвчингүй байдаг.
• Хөх эсвэл хөхний толгойн хэмжээ, хэлбэр өөрчлөгдөх. Жишээлбэл: улайх, хонхойх, жүржийн хальс шиг биржрүүтэх.
• Хөхний толгойноос цусархаг, идээ шиг шар, ногоон өнгийн шингэн гарах
Эрэгтэйчүүд ч мөн хөхний хорт хавдар тусч болох бөгөөд хөх товойх, өвдөх, хөндүүрлэх гэх мэт шинж тэмдэг илэрнэ.
Хожуу үеийн хорт хавдарт дараах шинж тэмдэгүүд илэрч болно. Үүнд:
• Яс өвдөх
• Хөх өвдөх, зовиурлах
• Арьс шархлах
• Өрөөсөн гаранд булдруу гарах (хавдартай хөхний талд)
• Жин алдах
Шалтгаан ба эрсдэл
8 эмэгтэй тутмийн 1 нь хөхний хорт хавдартай хэмээн оношлогддог байна. Таны өөрчилж чадахгүй эрсдэлийн хүчин зүйлс:
• Нас, хүйс- Таны нас нэмэгдэх тусам хөхний хорт хавдараар өвчлөх эрсдэл нэмэгдэнэ. Хожуу үеийн хорт хавдарын ихэнх 50-с дээш насны эмэгтэйчүүдэд тохиолджээ. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг бодвол хөхний хорт хавдар тусах магадлал нь 100 дахин илүү байдаг аж.
• Хөхний хорт хавдарын удамшил- Хэрэв таны ойрын хамаатан тань хөхний, умайн, өндгөвчний, бүдүүн гэдэсний хорт хавдартай байсан бол таны хөхний хорт хавдараар өвчлөх эрсдэл нэмэгдэнэ. Хөхний хорт хавдараар өвчлөх эрсдэл нэмэгдэнэ. Хөхний хорт хавдартай эмэгтэйчүүдийн 20-30% нь удамшлын байдаг.
• Ген- Зарим хүмүүст хөхний хорт хавдар үүсэхэд илүү өртөмтгий ген байдаг. Хамгийн түгээмэл генийн гажиг нь BRCA1, BRCA2 генд илэрдэг. Эдгээр ген нь ерөнхийдөө хорт хавдараас сэргийлэх уураг ялгаруулдаг. Гэвч хэрэв та эцэг эхээсээ гажигтай ген авсан бол энэ нь таны хөхний хорт хавдараар эрсдлийг мөн л нэмэгдүүлнэ гэсэн үг юм. Эдгээр гажигтай генүүдийн нэг нь л байхад амьдралынхаа турш хөхний хорт хавдар тусах магадлал 80 хүртэлх хувь байна.
• Сарын тэмдэгийн мөчлөг. Наснаасаа эрт (12 наснаас доош) сарын тэмдэг ирэх эсвэл оройтож (55 наснаас дээш) цэвэрших нь хөхний хорт хавдараар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг.
Бусад эрсдэлийн хүчин зүйлс:
• Согтууруулах ундаа хэрэглэх: Өдөрт 1-2 хундага архи хэрэглэх нь хөхний хорт хавдараар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлнэ.
• Төрөлт- Огт хүүхэд төрүүлээгүй эсвэл 30 нас гарсан хойноо төрсөн эмэгтэйчүүдийн өвчлөх эрсдэл өндөр байдаг. Нэгээс илүү удаа хүүхэд тээх эсвэл залуудаа жирэмслэх нь хөхний хорт хавдараар өвчлөх эрсдлийг бууруулдаг байна.
• ДЭС- Дутуу тээлтээс сэргийлэх Дитилстилбестрол буюу ДЭС эмийг хэрэглэж байсан эмэгтэйчүүд 40 гарсан хойноо хөхний хорт хавдараар өвчлөх эрсдэл нь нэмэгддэг. Энэ эмийг 1940-1960-аад онд эмэгтэйчүүдэд өгдөг байжээ.
• Гормон солих эмчилгээ (ГСЭ)- Хэрэв та хэдэн жилийн турш эсвэл түүнээс илүү жилээр гормон солих эмчилгээ хийлгэж байсан бол таны хөхний хорт хавдараар өвдөх эрсдэл нэмэгдэнэ.
• Таргалалт- Хэдийгээр эргэлзээтэй боловч таргалалт нь хөхний хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг. Онолоор бол таргалалттай эмэгтэйчүүд хөхний хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг эстроген ихээр ялгаруулдаг аж.
• Цацраг туяа- Хэрэв та хүүхэд байхдаа эсвэл залуудаа цээж орчмын хорт хавдар эмчлэх цацраг туяаны эмчилгээ хийлгэж байсан бол хөхний хорт хавдар үүсэх эрсдэл маш өндөр байдаг.
Хэр залуудаа цацраг туяаны эмчилгээ хийлгэнэ төдийн чинээгээр таны эрсдэлийг нэмэгдүүлнэ. Ялангуяа цацраг туяаны эмчилгээг хөх ургаж байх үед хийлгэх нь хөхний хорт хавдараар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг аж.
Хөхөө
томруулах, хөх өргөгч хэрэглэх, хатуулгатай хөхний даруулга өмсөх зэрэг
нь хөхний хорт хавдараар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэггүй.
Мөн
хөхний хорт хавдар болон хорт шавьжны хор 2-ын хооронд ямар нэгэн шууд
харилцан хамаарал бий эсэх талаар ямар нэгэн нотолгоо байхгүй байна.
Үндэсний хорт хавдарын хүрээлэнгээс танд хөхний хорт хавдар тусах эрсдэл байгааг тогтооход туслах онлайн ажиллуулж байгаа www.cancer.gov/ bcrisktool –р зочлоорой.
Оношлогоо, шинжилгээ
Эмч танаас шинж тэмдэг болон эрсдэлийн хүчин зүйлс байгаа эсэхийг асуугаад хөх, суга, хүзүү, цээжин хэсэгт үзлэг хийнэ. Нэмэлт шинжилгээ хийж болох бөгөөд үүнд:
• Хөхөнд товгор зүйл үүссэн эсэхийг тогтоох хөхний рентген шинжилгээ.
Хөхөнд товгор зүйл үүссэн эсэхийг тогтоох хөхний MRI нарийвчилсан шинжилгээ
• Товгор хатуу шингэнээр дүүрсэн эсэхийг тогтоох хөхний хэт авианы дурангийн шинжилгээ.
• Хөхний эд эсийн шинжилгээ, шингэн авах, хөхөнд үүссэн товгор зүйлийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн авч лабораторын мэргэжилтэнгүүдээр илүү нарийн шинжилгээ хийлгэх.
• Томограф
• Тунгалагын зангилааны эд эсийн шинжилгээ
Хэрэв эмч таныг хөхний хоорт хавдартай гэдгийг тогтоовол хавдарын тархалтыг тогтоох нэмэлт шинжилгээ хийнэ. Үүнийг шат тогтоол гэдэг. Шат тогтоосноор таны эмчилгээ, хяналт зэргийг тодорхойлох төдийгүй ирээдүйд гарах үр дагаварын талаар ойлголт өгдөг.
Хөхний хорт хавдарыг 0-4 шат болгон хуваадаг. Тахраагүй хөхний хорт хавдарыг сувгийн хавдар буюу явц удаан хөхний хорт хавдар гэдэг. Хэрэв тархсан байвал хавдарыг түргэн явцтай хөхний хорт хавдар гэнэ. Тоо нэмэгдэх тусам хавдар хүндэрнэ.
Эмчилгээ
Эмчилгээг хавдарын төрөл, шат, тухайн хавдар нь ямар нэг гормонд эмзэг эсэх HER2 генийг хэт ялгаруулдаг, үгүй эсэх зэрэг олон хүчин зүйлд үндэслэн хийдэг.
Хорт хавдарын эмчилгээнд доорх зүйлс багтдаг. Үүнд:
• Хорт хавдарын эсийг устгах химийн эмчилгээ
• Хорт хавдарын эдийг устгах цацраг туяаны эмчилгээ
• Хорт хавдарын эдийг арилгах мэс ажилбар- хөхөнд үүссэн хавдарын
арилгах мэс ажилбар; хөхийг бүхэлд эсвэл хэсэгчлэн, эсвэл ойролцоох
бүтцийг тайрах мэс ажилбар.
Бусад эмчилгээ
• Хорт хавдарыг дэмждэг тодорхой гормонуудыг зогсоох гормоны эмчилгээ
• Хорт хавдарын эсийн өсөлт, үйл ажиллагаанд саад болох зорилтот эмчилгээ
Гормоны эмчилгээний нэгэн жишээ бол тамоксифен юм. Энэ эм нь хөхний хорт хавдарын эсийг амьдрах, өсөхөд нь дэмжлэг үзүүлдэг эстрогений нөлөөллийг зогсоодог байна. Эстрогенд эмзэг хөхний хорт хавдартай ихэнх эмэгтэйчүүдэд энэ эм сайн нөлөө үзүүлдэг.
Эмийн шинэ зэрэглэл болох экзестейн (Аромасин) гэх мэт хориглогч эмнүүд нь мөн сайн үр дүнтэй, бүр хөхний хорт хавдартай цэвэршихээс хойшхи үеийн эмэгтэйчүүдэд тамохсифенээс илүү болох нь харагдаад байна.
Зорилтот эмчилгээ буюу биологийн эмчилгээ нь хорт хавдарын эмчилгээний шинэвтэр төрөл юм. Уг эмчилгээнд хорт хавдар үүсгэдэг эсэд гарч буй тодорхой өөрчлөлтүүдийг тогтоох хорт хавдарын эсрэг тусгай эмнүүдийг хэрэглэдэг. Ийм төрлийн нэг эм нь трастузумаб (Герсентин) юм. 4 шатны HER2 хөхний эсрэг хавдартай эмэгтэйчүүдэд герсентин болон химийн хавсарсан эмчилгээ нь химийн эмчилгээ дангаар хийлгэснээс илүү үр дүнтэй болох нь харагдсан байна. Судалгаанаас үзэхэд эрт үеийн HER2 хөхний эсрэг хавдартай эмэгтэйчүүдэд энэ эм нь хавдар дахих эрсдэлийг 50%-иар бууруулж өгдөг байна.
Хорт хавдарын эмчилгээ нь хэсэгчилсэн эсвэл системтэй байдаг.
• Хэсэгчилсэн эмчилгээ нь зөвхөн өвчтэй хэсгийг хамарна. Хэт туяа болон мэс ажилбар нь хэсэгчилсэн эмчилгээний төрөл юм.
• Системтэй эмчилгээ бүхий л биеийг хамардаг. Химийн эмчилгээ нь системтэй эмчилгээний төрөл юм.
Ихэнх эмэгтэйчүүд хавсарсан эмчилгээ хийлгэдэг. 1,2,3-р шатны хөхний хорт хавдартай эмэгтэйчүүдийн хувьд гол зорилго нь хавдараа эмчлэх, дахихаас сэргийлэх явдал юм. 4-р шатны хорт хавдартай эмэгтэйчүүдийн. Хувьд гол зорилго нь илэрч буй шинж тэмдэгээ намжаах, үүнийгээ удаан хугацаанд барих байдаг. Ихэнх тохиолдолд 4-р шатны хөхний хорт хавдар нь эмчлэгддэггүй.
• 0 шат болон сувгийн хавдар- Хавдар авах мэс ажилбар, хэт туяа, хөх тайрах мэс зэрэг нь стандарт эмчилгээ. Сувгийн эмчилгээг хамгийн сайнаар хэрхэн эмчлэх тал дээр зарим маргаантай асуудхл байдаг.
• 1 болон 2 шат- хавдар авах мэс ажилбар, хэт туяа, хөх тайрах мэс ажилбар мөн зарим төрлийн тунгалагын зангилааг авах зэрэг нь стандарт мэс ажилбарын дараа гормоны, химийн, гиологийн эмчилгээг хийж болдог.
• 3 шат- Химийн, гормоны, биологийн эмчилгээний дараа мэс ажилбар хийлгэх эмчилгээ
• 4шат- Мэс ажлбар, хэт туяа, хими, гормоны эмчилгээ эсвэл эдгээрийн хавсарсан эмчилгээ.
Эмчилгээний хавсарсан зарим эмэгтэйчүүд тамоксифен гэх мэт эмүүдийг тодорхой хугацаанд үргэлжлүүлэн уудаг. Бүх эмэгтэйчүүд эмчилгээний дараа байнга цусны шинжилгээ, хөхний рентген шинжилгээ мөн бусад шинжилгээнүүдийг өгдөг байна.
Өвөрмөц эмчилгээ
Өөрийнхөө
өвчин болон эмчилгээний талаар ижил туршлагатай, асуудалтай хүмүүстэй
ярилцах тус болох юм. Хорт хавдар дэмжигч групп-рүү зочлоорой.
Хүндрэл
Шинэ, дэвшилтэт эмчилгээ хорт хавдартай хүмүүсийг урьд урьдынхаас илүү урт наслах боломж олгодог болсон. Гэсэн хэдий ч эмчилгээ хийлгэж байгаа ч гэсэн хорт хавдар биеийн бусад хэсэгт тархах болмжтой. Зарим тохиолдолд бүх хавдарыг авсан, ойролцоох тунгалагын зангилаа нь хавдаргүй болсоны дараа ч гэсэн хавдар дахин үүсдэг. Хорт хавдарын эмчилгээний дараа нөлөө, хүндрэл гарч болзошгүй байдаг. Жишээлбэл: хэт туяаны эмчилгээнээс үүдэн хөхөнд түр зуурын товгор зүйл гарч ирэх, тэр хэсэг газраа өвдөх, зовиурлах шинж тэмдэг илэрдэг. Эмчилгээний үеэр үүсч болох нөлөөний талаар эмчээсээ асуух хэрэгтэй.
Сэргийлэлт
Ген,
удамшил гэх зэрэг маш олон эрсдэлийн хүчин зүйлийг хянаж болохгүй
байдаг. Гэсэн хэдий ч эрүүл хооллолт, тогтсон амьдралын хэв маяг нь хорт
хавдараар өвдөх боломжийг бууруулна.
Хөхний хорт хавдарын эрт оношилж чадвал эмчлэхэд илүү хялбар, эмчлэгддэг байна.
Эрт үеийн оношлогоонд:
Үргэлжлэлийг энд дарж уншина уу!
Эх сурвалж: www.emch.mn



Сэтгэгдэл (1)
zochin (202.131.247.50)
onoshlogoond hohnii ehogoor ih ert ued ni onoshlodog bolson bnalee.bur mongold shuu manai ehneriin hohnd asuudal garaad uzuulsen chini eho shiigeed negdugeer uedee baiah ni onshilson shuu