Архигүй, тамхигүй, мансуурахгүй амьдрах мэдлэг боловсрол олгоно

АРХИДАЛТ, МАНСУУРЛЫН ЭСРЭГ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ 

erdenebayarМонгол Улсын хүний гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, академич Л.ЭРДЭНЭБАЯР

Дэлхий дээр өнөөдөр мансуурууах бодис, архины хамааралтай өөрөөр хэлбэл донтох эмгэггэй 25 сая хүн байгааг НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газар тогтоосон байна.

Дэлхийн улс орнуудын нэгэн адил Монгол Улсад мансууруулах бодис, архины хэрэглээ болон түүний эрүүл мэнд, нийгмийн хор уршиг нэн тулгамдсан асуудал болоод байна.

Манай улсад 10000 хүн амд ногдох мансууруулах бодисын шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэг (F10-F19)-тэй өвчтөн 2003 онд 35.6 байсан бол 2008 онд 40,9, 2012 онд сэтгэц, зан төрхийн нийт эмгэг 10000 хүнд 112,8 байгаагаас гадна өвчтөнүүдийн 60 орчим хувийг архи хэрэглэдэг хүмүүс эзэлж байна ЭМЯны СЭМҮТ).

Олон улсын өвчний F10-F19 ангилалд дараахь эмгэгүүд ордог. Монгол Улс 1992 оноос хойш энэ ангиллыг баримталж ирсэн. Үүнд:

1. Архины шалтгаант донтох эмгэг

2. Опиоид буюу хар тамхины шалтгаант донтох эмгэг

3. Каннабиноидуудын шалтгаант донтох эмгэг

4. Тайвшруулах, унтуулах бодисын шалтгаант донтох эмгэг

5. Кокайны шалтгаант донтох эмгэг

6. Сэргээгч эм, бодисуудын шалтгаант донтох эмгэг

7. Галлюциногенүүдийн шалтгаант донтох эмгэг

8. Тамхины шалтгаант донтох эмгэг

9. Дэгдэмхий уусгагч бодисын шалтгаант донтох эмгэг

10. Олон төрлийн сэтгэц идэвхит бодисын шалтгаант донтох эмгэг багтана.

Архинд донтох, мансуурал судлалын асуудлыг гааль, татвар, мэргэжлийн хяналт, үйлдвэрлэл, борлуулалт, сурталчилгаа, зах зээлийн хэрэглээ, эрүүл мэнд, гэр бүл, нийгмийн хор хөнөөл гээд олон талаас нь авч үздэг. Архидан согтуурах, мансуурах нь иргэдэд ямар хор хөнөөл учруулж байгааг мэргэжлийн хүмүүс хариуцсан чиглэл тус бүрийнхээ тоо баримтаар тодорхойлох байх. Энэ талаар судалж, бас сайтар мэдэх болсон хүний хувьд би доорхи зүйлийг өгүүлье. Жишээ нь:

Эрүүлжүүлэх байранд таван категорийн хүмүүс ирдэг

1. Найз нөхөдтэйгээ дарвиж архи уусан согтуу хүмүүс

2. Хэв журам зөрчсөн архи хэтрүүлэн хэрэглэгчид

3. Гэмт хэрэгтнүүд

4. Гэр оронгүй архичин хүмүүс

5. Архинд донтох өвчтэй хүмүүс.

ДЭМБ-аас архи болон бусад мансууруулах бодис хэрэглэдэг хүмүүсийг дөрвөн ангилалд авч үздэг аж. Үүнд:

♦ Архи, мансууруулах бодисын асуудалд татагдаж байгаа хүмүүс

♦ Хэрэглэгчид

♦ Хэтрүүлэн хэрэглэгчид

♦ Донтох өвчин эмгэгтэй болсон хүмүүс.

Дээрх ангиллыг шүүж үзвэл бүгдээрээ өвчтөн биш боловч донтох эмгэгтэй болох замын аль нэгэн хэсэгт эдгээр хүмүүс багтаж байна. Тэгэхээр бид асуудлыг иж бүрэн цогцоор нь авч үзэх шаардлагатай. Энэ нь шинжлэх ухааны үндэслэлтэй, төрийн бодлогоор хэрэгжүүлэх гурван хөтөлбөрийн хүрээнд явагддаг. Үүнд:

1. Бүх нийтэд архигүй, тамхигүй, мансууралгүй амьдрах мэдлэг, боловсрол, ухаарал олгох сургалт явуулах боловсролын хөтөлбөр. Бүх шатны сургуулиуд, ТББ-ууд хэрэгжүүлнэ.

2. Архины хэрэглээ, стандарт, экспорт, импорт, үйлдвэрлэл, худалдаанд хяналт тавих хяналтын хөтөлбөр. Цагдаа, хууль, мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлдэг.

3. Архинд донтох эмгэгтэй, мансуурах донтой хүмүүсийг эмчлэх, дахилтаас сэргийлэх эмчилгээний хөтөлбөр. Эрүүл мэндийн байгууллага, нийгэм хамт олны оролцоотой хэрэгжүүлдэг.

Эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар тус бүрийн толгой байгууллагуудыг дээд төвшинд нь зангидах албан тушаалтан Үндэсний аюулгүй байдпын зөвлөлд байх нь бодлогын хувьд тогтвортой үргэлжлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

Үүнээс гадна сүүлийн жилүүдэд мансууруулах бодис хэрэглэгчид, архичдын эрүүл мэнд, нийгмийн хор уршиг улам нэмэгдэж байна. Олон улсын жишгээр нэг хэргийн ард 10 тохиолдол байдаг гэж үзвэл Монгол Улсад каннабис, хар тамхи зэрэг мансууруулах үйлчилгээтэй бодисын хууль бус эргэлт, түүний эмнэлэг, нийгмийн нөхцөл байдал одоо хүндрэх төлөвтэй байна.

Хар тамхи, мансуурал, архидалттай тэмцэх чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцгой анхаарч, төрийн болон төрийн бус байгууллагуудтай ажиллаж, ажлын зөвлөмж өгч байгаа. Гагцхүү энэ ажлыг цаашид улам эрчимтэй, тогтвортой үргэлжлүүлэх, эмчлэн сэргийлэх ажлыг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах бүтцийг бий болгох, холбогдох байгууллагуудын хооронд сүлжээ байгуулан ажиллах асуудал бидний өмнө тулгамдаж байгаа.

Энэ асуудлыг шийдвэрлэх арга зам нь бусад улс, орнуудын туршлагаар хар тамхи, мансууруулах бодис, архины шалтгаант сэтгэц, зан үйлийн эмгэгтэй хүмүүст эмчлэн-сэргийлэх дараахь цогц үйлчилгээ үзүүлэх; нэгд ДОНТОЛТ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ төв, хоёрт АРХИНЫ ХОРДЛОГО ТАЙЛАХ ТӨВ байгуулах явдал юм.

Эрх зүйн хувьд Донтолт судлалын үндэсний төв нь Монгол Улсын Их Хурлаар 2013 оны нэгдүгээр сарын 02-ны өдөр батлагдсан Сэтгэцийн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 5.1.1-д заасан чиг үүргийн хүрээнд батлагдсан стандарт, хууль тогтоомжийг мөрдөж ажиллана. Тус төв нь дээрх хуулийн 7.1.2,7.1.3,7.1.4- д заасан амбулаторийн, хэвтүүлэн эмчлэх, нийгэм хамт олонд түшиглэсэн гэх мэт төрлүүдээр хар тамхи, мансууруулах бодис, архины шалтгаант сэтгэц, зан үйлийн эмгэгтэй хүмүүст эмчлэн сэргийлэх тусламж үйлчилгээ үзүүлнэ.

Шинэ бүтцийг одоо байгаа төсвийн нөөц, хүч хүчний чадамж, барилга, дэд бүтцийг ашиглаад зохион байгуулах нь үр дүнтэй гэж үзэж байна. Тухайлбал:

1. Донтолт судлалын үндэсний төв байгуулахдаа ШШГЕГ-ын албадан эмчлэх газрын төсөв, дээр нь ЭМЯ- ны СЭМҮТ-ийн төсвийн 30 хувийг татан төвлөрүүлж Донтолт судлалын үндэсний төвийг (National Center of Addicition Medicine) зохион байгуулах

2. Улаанбаатар хотын архины хордлого тайлах төвийг (Сity’s Detox center) Нийслэлийн наркологийн төвийг өргөтгөн хууль цагдаагийн байгууллагын хамгаалалт нэмэлт хүч, төсөв өгөх, есөн дүүргийн эрүүлжүүлэх байруудын нэгдсэн төсөв, хүн хүчнийг шилжүүлэх замаар шийдвэрлэх гарц байж болох юм.

Дээрх бүтэц, гурван хөтөлбөрийн давуу тал

♦ Төсөвт нэмэлт ачаалал шаардагдахгүй, үр ашигтай босоо (виртуэл) бүтэц

♦ Монгол Улс донтолт, архидалтын цогц, ээлтэй тусламж үйлчилгээтэй болно

♦ Архидалт, мансуурлын асуудлыг салбар дундын болон нийгэм, хамт олны оролцоог ханган шийдвэрлэх боломж бүрдэнэ

♦ Хүний эрхийг дээдэлж эрүүлжүүлэх байрны хонгил дахь хүмүүсийг чөлөөлнө

♦ Засгийн газрын хууль зүйн шинэчлэлийн бодлого, зорилттой нийцнэ.

Эрсдэл, бэрхшээл

♦ Эрүүл мэнд, Хууль зүйн сайд нарын багц хөдөлж баланс шилжихэд санхүүгийн хүмүүс бэрхшээж болзошгүй

♦ Байгууллагын явцуу эрх ашиг харж хуучнаараа үлдэхийг хүсдэг зарим хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарч магадгүй

♦ Шинэ бүтэц, бодлогыг эсэргүүцдэг хүмүүсийн шүүмжлэлд өртөж болзошгүй

Бэрхшээлийг давж гарах гарц

Оролцогч талуудын зөвшилцөл, нийгмийн хариуцлага, УИХ, Засгийн газрын гишүүд, сайд, дарга нарын тууштай бодлого, зоригтой шийдвэр чухал юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • (202.126.91.73)

    2014-01-06

    архины хордлого гэж юу вэ хэлж өгөөч

  • зочин (202.179.20.182)

    2013-10-05

    хөөрхий энэ хүн хаанаас ийм мэдээлэл олоод хуулаад тавьчихав аа. өөрөө бол юу ч мэдэхгүй. Мөнгө олох талаар биеийн болон сэтгэцийн хараат байдалд орсон донтон. Чамайг үзэн ядаж байна. Чи дарга байхдаа надаас дээр бол хөх тэнгэр бий гэдэг байл уу. Одоо бол чамд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу даа. Хөх тэнгэр ч бүр өнгөрч ээ. Мал, адгуус

  • ***** (202.55.184.18)

    2013-04-19

    хүн зоддог боловсрол олгох уу? Энийг халаагүй юм уу?

  • arhichin (89.134.132.52)

    2013-04-18

    ene medrel muutai Erdene bayar uuruu ulaan arhichin hormoi donton munuus mun sh dee !!!! barnii gazar yanz buriin huuhen ohid daguulaad uugaad yavdag baij!!! ene arhiching emchleh bish arhichinii egneeg usgudug gar !!!!!