“Дэлхийн жишгээр өндөр өртөгтэй хагалгааны 70 хувийг төр хариуцдаг”
- 2012-01-04
- Эрүүл мэнд
- 0
Шастины нэрэмжит III эмнэлэгт өнгөрсөн оны сүүлээр зүрхний титэм
судсыг өвчтөний өөрийнх нь шууны артериар орлуулах бичил мэс заслыг анх
удаа амжилттай хийсэн.
Шастины нэрэмжит III эмнэлэгт өнгөрсөн оны сүүлээр зүрхний титэм судсыг өвчтөний өөрийнх нь шууны артериар орлуулах бичил мэс заслыг анх удаа амжилттай хийсэн. Мэс заслыг тус эмнэлгийн Зүрх судасны тасгийн эрхлэгч Д.Цэгээнжав удирдан явуулсан бөгөөд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын иргэн н.Гончигт хийжээ. Зүрхний титэм судас суулгах хагалгааны талаар тус эмнэлгийн Зүрх судасны тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор, профессор, хүний гавьяат эмч Д.Цэгээнжавтай ярилцсанаа хүргэе.
-Зүрхний титэм судас орлуулах хагалгааг анх удаа амжилттай хийжээ. Мэс засал хийх нь ямар ач холбогдолтой вэ?
-Монголд зүрхний мэс заслын алба хөгжөөд 50 жил болж байна. Энэ хугацаанд зүрх судасны 80 гаруй төрлийн хагалгаа хийсэн. Жилд ойролцоогоор 400-500 хүнд зүрх судасны хагалгаа хийдэг. Тэр дундаа зүрхний титэм судсыг өвчтөний өөрийнх нь гарын артерийн судсаар орлуулах хагалгааг өнгөрсөн онд анх удаа амжилттай хийлээ.
Титэм судасны мэс засал нь бичил мэс засалд ордог, нарийн чимхлүүр ажил. Зүрхний булчинг тэжээдэг судсыг титэм судас гэх бөгөөд үндсэн гурван судсаар зүрхний булчин тэжээгддэг. Эдгээр судасны аль нэг нь бөглөрөхөөр зүрхний шигдээс болдог. Хүмүүс энэ өвчнийг зүрхний шигдээс буюу инфаркт гэдэг нэрээр нь мэддэг. Титэм судас 3-1.5 мм нарийхан диаметртай болохоор ийм нарийн судсанд мэс засал хийнэ гэдэг мэс засалчаас болон багийн хамт олноос мэргэжлийн ур чадвар шаарддаг.
Бид өнгөрсөн жил хүний гарын шууны артерийн судсыг зүрхний титэм судсаар орлуулах хагалгаа анх удаа хийсэн. Өөрөөр хэлбэл, зүрхний гол судас титэм судасны хооронд залгалт хийхдээ гарын шууны артери авч хэрэглэсэн хэрэг. Титэм судасны нарийн хагалгаа хийхэд чадварлаг мэс засалчдаас гадна унтуулгын эмч, цусны зохиомол эргэлтийн мэргэжилтэн болон бусад мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг байх хэрэгтэй.
Мөн орчин үеийн багаж тоног төхөөрөмж хэрэгтэй байдаг. Тухайлбал, зүрхний титэм судас болон зүрхний бусад томоохон хагалгааг зүрх, уушги орлох аппаратын тусламжтайгаар хийдэг. Энэ нь зүрх зогсоон мэс засал хийж байх үед тархи болон бусад эрхтэн цусаар тэжээгдэж байдгаараа хагалгааны үед гарах аюулаас сэргийлж байдаг. Тухайн аппаратын тусламжтайгаар зүрхийг 45 минутаас гурван цаг хүртэл зогсоогоод сэргээх боломж бүрдүүлдгээрээ онцлогтой юм. Ингэснээр хэдийгээр зүрхний үйл ажиллагаа зогсдог ч бусад эрхтэн хэвийн ажилладаг.
-Хагалгаа хийлгэсэн өвчтөний биеийн байдал одоо ямар байгаа вэ?
-Өвчтөний биеийн байдал сайн байгаа. Саяхан манай хамт олонд шинэ оны мэндчилгээ хүргэсэн.
-Титэм судас орлуулах хагалгаа хийлгэхэд насны хязгаар бий юу?
-Зүрхний шигдээсийн мэс заслыг нас харгалзахгүй хийдэг. Нас ахих тусам зүрхний титэм судасны хатуурал ихэсдэг болохоор ахимаг насныхан энэ өвчнөөр ихэвчлэн өвчилдөг. Харин манай улсад өвчтэй хүмүүсийн нас залуужих хандлага ажиглагдаж байгаа. Гадаадад энэ төрлийн хагалгаа хийлгэж байгаа хүмүүсийн дундаж нас өндөр байдаг. Энэ нь тухайн орны хүн амын дундаж наслалттай холбоотой.
Манайд титэм судасны мэс засал хийлгэсэн өвчтөнүүдийн ахмад нь 66, залуу нь 39-тэй хүн байгаа. Гэхдээ бид 65-аас доош насны хүнд хагалгаа хийе гэсэн бодолтой байгаа. Биеийн байдал, титэм судасны нарийслын онцлогоос хамааран үүнээс өндөр настай хүнд ч мэс засал хийж болно.
-Хагалгааг ямар өртгөөр хийдэг вэ?
-Өнгөрсөн жил манай улсад анх удаа элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн. Хэдэн жилийн өмнөөс бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийж эхэлсэн. Зүрхний титэм судас болон зүрхний бусад мэс засал тэдгээрийн нэгэн адил өндөр өртөгтэй хагалгаа. Титэм судас орлуулах хагалгаа хийлгэхдээ хүмүүс нэг удаагийн оксигенатор өөрсдөө худалдаж авдаг.
Өөрөөр хэлбэл, цусны зохиомол эргэлтийн аппарат зайлшгүй хэрэглэгддэг, зөвхөн тэр хүндээ хэрэглээд хаядаг нэг удаагийн хэрэгсэл. Аппаратны үнэ нь 1.4 сая төгрөг. Гэхдээ манайх шиг өвчтөн нь зүрхний хагалгаанд хэрэглэгдэх аппаратаа худалдан авдаг орон байхгүй. Манай эрүүл мэндийн тухай ямар ч хуульд өвчтөн эмчилгээнийхээ аппаратыг худалдан авна гэсэн заалт байхгүй байх.
Харин зүрхний хиймэл хавхлага, хиймэл эрхтэн гэдгээрээ эмчлүүлэгч өөрөө худалдан авах заалт эрүүл мэндийн даатгалын хуулинд бий. Бидний ажиглалт судалгаагаар зүрхний харьцангуй хөнгөн хагалгаа хийлгэхэд 2.5 сая, хүнд хэлбэрийн хагалгаа хийлгэхэд 10 сая төгрөгийн өртөгтэй байна. Энэ нь эмчлүүлэгчид зарцуулж байгаа эм тариа бусад жижиг хэрэгсэл, гаднаас худалдан авч байгаа дээр дурдсан оксигенатор, хавхлагын үнэ ороод тэр. Үүнд эмч ажилчдын хөлс хүч, эмнэлгийн бусад зардал ороогүй шүү дээ.
Энэ 10 сая төгрөгийн зардлын 35 хувь нь эмнэлгээс, 65 нь эмчлүүлэгчээс өөрөөс нь гарч байна. Үндсэндээ гурван саяыг эмнэлгээс, долоон саяыг нь эмчлүүлэгч түүний ар гэрийнхэн хагалгаанд шаардагдах, өөртөө хэрэгтэй зарим зүйлийг худалдан авч байна гэсэн үг. Үүнийг хүмүүс зүрхний мэс засал өндөр төлбөртэй байна гэж ойлгодог. Иймэрхүү хагалгааг гаднын орнуудад 30-40 мянган ам.долларын өртөгтэй хийдэг. Гадаадад явж эмчлүүлж байгаа манайхны зарим нь мэднэ дээ.
Бид зүрх судасны томоохон мэс заслыг үнэгүй хийж болно. Гэхдээ өртгийг нь хэн хариуцахыг зааж өгөх хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар төр, иргэний аль нь хариуцах нь тодорхой бус хэвээр байна. Энэ тал дээр эрүүл мэндийн даатгал ч бүрэн үйлчилж чадахгүй байгааг хаана хаанаа анхаарах хэрэгтэй байгаа юм.
-Тэгэхээр энэ асуудлыг ямар замаар шийдвэл боломжтой байна вэ?
-Элэг, бөөр шилжүүлэн суулгах хагалгааны тодорхой хувийг төрөөс олгодог болсон. Үүний нэгэн адил зүрх судас, мэдрэлийн мэс засал гэх мэт өндөр өртөгтэй мэс заслын өртгийн асуудлыг цогц байдлаар шийдэх нь тулгамдсан асуудлын нэг болж байна. Засгийн газрын бодлогоор бол иргэдийн нуруунд өндөр өртөгтэй хагалгааны том ачааг үрүүлэхгүйн тулд шийдвэрлэх арга замыг хайх хэрэгтэй.
Харамсалтай нь энэ асуудлыг шийдэхгүйгээр олон жил боллоо. Эрүүл мэндийн салбарыг зах зээлийн голдиролд нь оруулж, бүгдийг төлбөртэй болгох гарц байж болно. Хэрэв иргэдээ гэж бодож байгаа бол эмчилгээ оношилгооны өндөр өртгийн талыг нь төр, талыг нь иргэн хариуцах байдлаар эрүүл мэндийн даатгалаар зохицуулах боломжтой. Дэлхийн жишигт өндөр өртөгтэй хагалгааны 70 хувийг төр хариуцдаг бол 30 хувийг иргэн өөрөө гаргадаг ёс бас бий.
Зарим оронд 60:40, 50:50 янз бүр л байдаг. Энэ жишгээр манай улс ч замнахад буруудахгүй байх. Дээрээс нь эрүүл мэндийн салбартай холбоотой хууль тогтоол боловсруулахдаа эмчлүүлж байгаа өвчтөн, мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсвол энэ салбар хөгжих бүрэн боломжтой.
-Одоогийн байдлаар зүрхний титэм судас суулгах хагалгааг хэдэн хүнд хийхээр төлөвлөөд байгаа вэ?
-Зүрхний олдмол гажиг буюу хавхлага суулгах, титэм судас орлуулах, бага насны хүүхдийн зүрхний төрөлхийн гажиг засах зэрэг томоохон хэмжээний 300 хагалгаа хийхээр төлөвлөж байгаа. Судас хатуурах өвчин чимээгүй тахал болсны нэг илрэл нь зүрхний болон тархины шигдээс ихсэж, дөнгөж 20 гаруйхан насандаа зүрхний шигдээсээр өвдөж байна. Монгол орны цаг агаар хүйтэн ширүүн, амьдрал ядуу учраас хоолойн ангины гаралтай зүрхний хавхлагын гажиг нэмэгдэж байна.
Төрөлхийн гажигтай төрж байгаа хүүхдүүдийн тоо, тэр дундаа зүрхний хүнд гажигтай хүүхэд жилээс жилд нэмэгдэж байгаа нь эдгээр өвчний үед хийх мэс засал эмчилгээний хүлээгдлийг бий болгож байгааг дээр, доргүй анхаарах хэрэгтэй юм.
-Хиймэл хавхлага үнэтэй байна гэж байна. Олдцыг нь нэмэгдүүлэхийн тулд Таны бодлоор ямар ажил хийвэл зохих вэ?
-Энэ онд бага насны хүүхдийн төрөлхийн гажиг, зүрхний титэм судасны болон хавхлага суулгах зэрэг томоохон хэмжээний хагалгааг 300 хүнд хийнэ. 300 ширхэг нэг удаагийн оксигенатор, багаар бодоход 50 хүний хавхлага хэрэгтэй. Ингээд бодохоор миллиард гаруй төгрөг болно. Өнөө жил 200 хиймэл аппаратны захиалга өгсөн байна.
Гэхдээ үүний 50 хувийг нь арай ядан өгөх байх. Цаана нь үлдэж буй хагалгаанд орох хүмүүсийн аппаратыг хаанаас авах нь тодорхойгүй байгаа юм. Үүнээс болж хувийн компанийн оруулж ирсэн чанартай чанаргүй нь мэдэгдэхгүй аппаратыг хэрэглэхэд хүрч байна. Энэ нь эргээд аюулгүй байдлыг хангана гэхэд бас эргэлзээтэй.
-Энэ өвчний үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Амьсгаадах, бачуурах шинж илэрнэ. Салхи сөрөөд явахаар хоолой нь боогоод явж чаддаггүй, зарим хүмүүс явахаар зүрхээр нь хатгуулдаг. Хөдлөх, хүндээр бие засах, гутлынхаа үдээсээ үдэхээр тонгойход хүртэл зүрх нь өвддөг. Гэхдээ илэрч байгаа шинж нь өөр өөр байна. Монголд зүрхний шигдээс, шигдээсийн дараах байдлыг бараг олон улсын хэмжээнд хүртэл эмчилж байгааг санах хэрэгтэй.
-Заавал мэс ажилбар гэлтгүй зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэх боломж бий юу?
-Зүрх судасны өвчин дэлхий нийтийн чимээгүй тахал болсон. Энэ өвчин тусахад олон хүчин зүйл нөлөөлнө. Судасны өвчнөөр өвчилж байгаа хүмүүсийн 70-80 хувь нь архаг тамхичид байдаг. Тэр дундаа өдөрт хоёр хайрцгаар 50 жил татсан хүн байна. Ийм хүмүүс судасны хатууралтай байх магадлал өндөр байдаг.
Мөн Хятадаас оруулж ирсэн чанаргүй хүнсний бүтээгдэхүүн сөргөөр нөлөөлж байгаа юм. Хөдөлгөөнгүй байснаас цус өтгөрч байна. Давс их хэрэглэж байгаа нь мөн нэг шалтгаан болж байгаа юм. Мөн архидалт, утаа тортог нөлөөлж байна. Дэлхий нийтэд судасны хатуурлын нэг шалтгааныг утаанаас болж байгааг нэгэнт судалж тогтоосон. Зүрхний шигдээс бол судасны өвчин. Монголд судасны өвчин маш элбэг болсон. Би судасны өвчний чиглэлээр судалгаа хийдэг. Миний судалгаанд 600 гаруй хүн хамрагдсан. Жил тутам нэмэгдэж байгаа өвчний тоонд титэм судасны хатуурал багтдаг. Дээхэн үед энэ өвчнийг настай хүмүүсийн өвчин гэж ярьдаг байсан бол одоо өвчний нас залуужиж дөнгөж 20 гарсан хүн зүрхний хагалгаанд орж байна.
Тийм болохоор багаасаа энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай байна. Сүүлийн үед зүрхний төрөлхийн гажиг нэмэгдэж байгааг дээрх хүчин зүйлүүдтэй шууд холбон үзэж байгаа. Манай эмнэлэгт зүрхний хавсарсан гажигтай хүмүүс ирэх нь ихэссэн. Тухайлбал, дауны буюу төрөлхийн генийн гажигтай дээрээс нь зүрхний өвчтэй хүүхэд төрөх нь ихэсч байна.
-Зүрхний титэм судас орлуулах хагалгааг анх удаа амжилттай хийжээ. Мэс засал хийх нь ямар ач холбогдолтой вэ? -Монголд зүрхний мэс заслын алба хөгжөөд 50 жил болж байна. Энэ хугацаанд зүрх судасны 80 гаруй төрлийн хагалгаа хийсэн. Жилд ойролцоогоор 400-500 хүнд зүрх судасны хагалгаа хийдэг. Тэр дундаа зүрхний титэм судсыг өвчтөний өөрийнх нь гарын артерийн судсаар орлуулах хагалгааг өнгөрсөн онд анх удаа амжилттай хийлээ.

Б.Сэлэнгэ
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (1)
irgen (124.158.92.27)
UNEHHER SAIN EMCH SHDEE tand amjilt huse