Хятад, Монголын хилийн зурваст гал гарч байна
- 2016-05-03
- Нийгэм
- 0
Яг одоо манай улс өмнөд хөрштэй хиллэдэг зурваст их хэмжээний гал гарч байгаа тухай БНХАУ-ын Төрийн хэвлэл мэдээллийн агентлаг мэдээллээ.
Тодруулбал, Өвөрмонголын Өөртөө Засах орны нутагт гарсан уг гал нь манай улсын зүүн өмнөд хэсэгт голомтоо тэлж байгаа гэх мэдээлэл байна. Улмаар Дорнод аймгийн газар нутагт авалцаж болзошгүй байгаа аж.
Одоогоор Өвөрмонголын талаас онцгой байдал, цагдаагийн байгууллагын ажилчин, иргэд нийлсэн 200 гаруй хүн галыг унтрааж цурманд оруулахаар ажиллаж байгаа гэнэ. Дашрамд дурдахад, Хятадын тал уг галыг манай улсын хилээр орж ирсэн хэмээн таамаглаж байгаа аж.
О.Түвшин
Сэтгэгдэл (0)