Баян-Өлгий аймагт хаагдсан зам, давааг нээх ажиллагаа үргэлжилж байна

Баян-Өлгий аймгийн  Сагсай сум, Цагаан-Асгат III багийн “Хар нуур” гэдэг газар их цас орсны улмаас Сагсай сумын 600, Улаанхус сумын 200 гаруй айл өрх цасанд боогдож, зам, даваа хаагдсан тухай дуудлага дөрөвдүгээр сарын 23-нд Онцгой байдлын байгууллагад ирсэн.

Дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж байна.

Нийт 13 км зам, даваа цасанд боогдсон бөгөөд өчигдрийн байдлаар зургаан км замыг чөлөөлсөн бөгөөд ажиллагаа үргэлжилж байна.

Цасны зузаан хоёр метр орчим, салхи шуургатай байгаа нь хүндрэл учруулж буй талаар эх сурвалж мэдээллээ. Түүнчлэн Баян-Өлгий аймгийн нутгаар цас үргэлжлэн орж байгаа тул иргэд, жолооч нар анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Зургийн тайлбар: Баян-Өлгий аймгийн төвөөс баруун зүгт 130 км газарт. 2024.04.26-ны байдлаар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)