Ээлжит сугалаагаар 20 сая төгрөгийн нэг, 4 саяын 11 азтан тодров

 

НӨАТ-ын урамшууллын олгох шинэ журмын дагуу өчигдөрийн сугалааны тохирлыг зөвхөн системд бүртгэлтэй баримтуудын дунд явуулсан билээ. Үндсэн сугалаагаар 54826899 дугаар тодорч 20 сая төгрөгийн нэг азтан, 4 сая төгрөгийн 11 баримт тохирлоо. 

 

Тохиролд тавдугаар сарын 1-31-ний өдрүүдэд худалдан авалтанд ирсэн баримтуудыг оролцуулсан билээ.

 

НИЙТ

20 сая төгрөгийн нэг

4 сая төгрөгийн 11

500 мянган төгрөгийн 82

100 мянган төгрөгийн 845

20 мянган төгрөгийн 8307 баримт тохирлоо.

 

Супер сугалаанд 12803350 дугаар тохирч, азтан тодорсонгүй. Дашрамд дурдахад, урамшууллын мөнгийг ажлын 20 хоногт багтаан олгодог билээ.

 

О.Түвшин

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • үнэн (202.179.7.38)

    2016-06-20

    Энэ супер азтан огт тодрохгүй юм.Энэ НӨАТ гэдэг чинь арай цаанаасаа програмчлагдсан юм биш байгаа