Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгджээ
- 2024-04-24
- Эрүүл мэнд
- 3
2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.
Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.
Сэтгэгдэл (3)
(127.0.0.1)
Энэ бол дутуу үзүүлэлт учир нь гэр хорооллын ба орон сууцны залуус голдуу биеэ үнэлж амьдарч байна. Тэд Фэйсбүүкээр хүмүүсийн сайхан амьдралыг хараад, хурдан баяжих арганд дуртай болж, ажил хийх дургүй байдаг.
Бат (127.0.0.1)
Би эмч хүн одоо тэтгэвэрт хотод ажиллаж байгаа хятад эмчид очиж судсаа бариуллаа ёстой гайхмаараа миний өвчин бүрийг шууд л хэлж байна
(127.0.0.1)
Монголын их эмч нар өвчтнүүдээ алж байж бах нь ханадаг. Гадаадад эмчлүүлж ирээд, Монголд монгол эмчийн хяналтанд байж байгаад, маш хурдан үхэж байна.