АСЕМ-д зориулан авсан приусуудыг цагдаагийн байгууллагад шилжүүлэв
- 2016-08-29
- Нийгэм
- 0
Улаанбаатар хотноо өнгөрсөн долоодугаар сард зохион байгуусан АСЕМийн дээд төвшний XI дэх уулзалтад зориулж Засгийн газар 52 ширхэг “Приус-30” маркийн автомашиныг худалдаж аваад байсан. Тэгвэл тусгай зориулалтын уг автомашиныг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Мөн 581 сая төгрөгийн өртөг бүхий хуягласан “Бенз” маркийн хоёр автомашиныг Төрийн тусгай хамгаалалтын албанд шилжүүлжээ. АСЕМ-ийн уулзалтад зориулж төсвөөс 21 тэрбум төгрөг зарцуулсан билээ. Үүнээс таван сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүний үнэ нь 538 сая төгрөг давсан юм.
Ц.Заяа
Сэтгэгдэл (1)
bi (49.0.171.21)
bayar hurgeye. Tatvariin munguur barisan ASEM villagaa daruihan zaraad, tatvar yumaa avaad ehlene biz. Tatvariig bid tuslun. nemj avahin umnu urdahaa tsegtselbel deer. Nyamdorj guain asuultad daruihan hariu ugnuu?