Согтуугаар жолоо барьсан 53 жолоочийг илрүүлжээ

 

        Энэ сарын 30-ны өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 371 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 279 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 14 бүртгэгдэж, 18 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

 

Тухайлбал:
1. БД-ийн нутаг 100-н айлын уулзварт H.Sonata-5 маркийн авто машины жолооч нь амины T.Spacio маркийн Э жолоочтой авто машинтай мөргөлдөж ослын газрыг орхиж явсан.

 

Хөдөө орон нутагт:
1. Төв аймгийн Баянцагаан сумын нутаг асфальтан замд T.Prius маркийн авто машины жолооч Б нь Kia Bongo маркийн П жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 52 настай Б-н амь нас хохирч, 4 зорчигч гэмтсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)