Эрүүл мэндийн салбар 2008-2012 он
- 2012-01-21
- Эрүүл мэнд
- 0
МЭНДЧИЛГЭЭ
Миний бие 2008 оны 9-р сард Хамтарсан Засгийн газрын Эрүүл мэндийн
сайдаар томилогдож 2008-2012 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг
боловсруулж, батлуулахаас ажлаа эхэлж өнөөдрийг хүртлэх 3 жил 4 сарын
хугацаанд Улаанбаатар хотын болон 21 аймаг, 150 гаруй сумын эрүүл
мэндийн байгууллагын ажил байдалтай биечлэн танилцаж, 35 мянга гаруй
ажиллагсадтай армийг удирдан ажиллалаа.
МЭНДЧИЛГЭЭ
Миний бие 2008 оны 9-р сард Хамтарсан Засгийн газрын Эрүүл мэндийн сайдаар томилогдож 2008-2012 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг боловсруулж, батлуулахаас ажлаа эхэлж өнөөдрийг хүртлэх 3 жил 4 сарын хугацаанд Улаанбаатар хотын болон 21 аймаг, 150 гаруй сумын эрүүл мэндийн байгууллагын ажил байдалтай биечлэн танилцаж, 35 мянга гаруй ажиллагсадтай армийг удирдан ажиллалаа. Дэлхийг донслогсон халдварт өвчин, ханиад томуу, элдэв хордлого,гэмтэл ослын улмаас эрдэнэт хүний амь нас үрэгдсэн эмгэнэлтэй, хүндрэл бэрхшээлтэй цаг мөч тохиож байсан хэдий ч манай хамт олон эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлогыг үндсээр нь өөрчлөх, хүний нөөцийн чадамжийг дээшлүүлж, оношлогоо эмчилгээнд орчин үеийн анагаахын шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх, гадаад харилцааг эдийн засагжуулах, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндсэн зорилтоо амжилттай хэрэгжүүллээ.
Бидний урьдчилан тооцоолсоноор Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан эрүүл мэндийн 22 зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөөний 95 заалт 91.8 хувийн биелэлттэй гарч байна. Энэ бол манай яамны хамт олон болон аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, бүх шатны улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын хамт олны хамтын хүчин чармайлтын үр дүн гэдгийг онцлон тэмдэглэж, өнгөрсөн хугацаанд хамтран ажиллаж дэмжиж тусалсан УИХ-ын эрхэм гишүүд, нэг баг болж ажилласан Засгийн газрын гишүүд, Эрүүл мэндийн салбарын нийт хамт олон, ард түмэндээ гүн талархал илэрхийлье.
Бидний хэрэгжүүлсэн бодлого, шийдвэр, бүтээн байгуулалтын үр шим эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшилд гэрэл гэгээ өгч, монгол түмний маань эрүүл мэндэд ач тусаа өгөх болтугай.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн,
Эрүүл мэндийн сайд, Эдийн засгийн ухааны
доктор, профессор САМБУУГИЙН ЛАМБАА
Эрүүл мэндийн сайд, Эдийн засгийн ухааны
доктор, профессор САМБУУГИЙН ЛАМБАА
ХҮРСЭН ҮР ДҮН
• Монголчуудын дундаж нас 68.8, эрэгтэйчүүдийн дундаж нас 64.9, эмэгтэйчүүдийнх 72.2 болж, дундаж наслалт 10 жилийн өмнөхөөс 5 насаар нэмэгдэв.
• 2011 онд төрөлт 70,3 мянгад хүрсэн нь 2010 оныхоос 5 мянга гаруй тохиолдлоор нэмэгдэв.
• Эхийн эндэгдэл 1990 оны түвшингээс 4 дахин, 2009 оны түвшингээс 2 дахин буурч, Монгол Улс эхийн эндэгдэл өндөртэй орны зэрэглэлээс дундаж орны зэрэглэлд шилжиж, сүүлийн хоер жилд 100,000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 45,5-48.0 хүртэл буурч 2015 онд 50 хүртэл бууруулах мянганы хөгжлийн зорилтыг хангав.
• 2008 оноос 2011 оны 11 дүгээр сарын байдлаар 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдлийг 19.6-аас 16.3 хүртэл, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 23.4-өөс 19.8 хүртэл бууруулав.
• 10.000 хүнд ногдох халдварт өвчний сүүлийн 5 жилийн дундаж үзүүлэлт 174.5-аас 137.9 хүртэл буурлаа.
• 2008 онд 200 гаруйхан тэрбумаар хэмжигдэж байсан эрүүл мэндийн салбарын төсөв 484 тэрбумд хүрэв.
• Барилга байгууламж, тоног төхөөрөмжийн зардал 20 гаруй тэрбумаас 116 тэрбумд хүрч, аймаг нийслэл, сум дүүргийн хэмжээнд сүүлийн 30 гаруй жилд хийгдээгүй бүтээн байгуулалтын ажил өрнөв.
• Монголын эмч нар элэг тайрах, тархи, зүрхний мэс заслыг уян дурангийн аргаар хийх, үе солих, үргүйдлийг эмчилж, үр суулгах, төрөлхийн сонсголгүй хүүхдэд дунгын суулгац суулгах зэрэг оношлогоо эмчилгээний олон шинэ аргыг эмчилгээний практикт нэвтрүүлэв.
• Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулсан элэг шилжүүлэн суулгах үндэсний баг 2011 онд Солонгосын “Асана” төвийн эмч нартай хамтран элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Улсын клиникийн төв эмнэлэгт 3 удаа амжилттай хийв.
• Монголын эмч, сувилагчид цусны хавдар өвчний үед ясны чөмөг, цусны үүдэл эс шилжүүлэн суулгах бэлтгэл ажлыг бүрэн хангав.
• Эрүүл мэндийн салбар анх удаа “Чанарын удирдлагын олон улсын “ISO 9001:2000” стандартыг хэрэгжүүлэгч байгууллагатай болов.
60 ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
НЭГ. ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ:
1. 8 хууль, тогтоол батлагдав.
“Эрүүл мэндийн тухай”, “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийн шинэчилсэн найруулга, “Дархлаажуулалтын тухай”,“Засгийн газрын тусгай сангийн тухай”, “Онцгой албан татварын тухай хууль”, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай”, “Биеийн тамир спортын тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, “Биеийн тамир спортын талаар төрөөс баримтлах бодлого”-ыг УИХ-д өргөн барьж батлуулав.
2. 4 хуулийн төслийг өргөн мэдүүлэв.
“Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай”, “Сэтгэцийн эрүүл мэндийн тухай” хуулийн шинэчилсэн найруулга, “Тамхины хяналтын тухай”, “Донорын тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барив.
3. “Эрүүл ахуйн тухай” хуулийг шинээр боловсруулав.
Орчны эрүүл мэндэд тавих шаардлага, стандартыг боловсронгуй болгох зорилгоор “Ариун цэврийн тухай” хуулийг “Эрүүл ахуйн тухай” хууль болгон өөрчлөн боловсруулав.
4. Үндэсний 30 гаруй хөтөлбөр, стратеги батлав.
Үндэсний түргэн тусламжийн сүлжээбайгуулах, Нөхөн үржихүйн эрүүл мэндийн эм, хэрэгслийн хангамжийн аюулгүй, тогтвортой байдлыг хангах, Эх, нярайн эрүүл мэндийг хамгаалах, Эх, хүүхдийг бичил тэжээлийн дутлаас сэргийлэх, Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх, Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах, Телемедициний үндэсний сүлжээ байгуулах, Цахим эрүүл мэндийг хөгжүүлэх, Хуурамч эмтэй тэмцэх, Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх, ХДХВ/ДОХ, БЗДХ-аас сэргийлэх, “Биеийн тамир спортыг хөгжүүлэх талаар 30 гаруй үндэсний хөтөлбөр, стратегийг Засгийн газрын тогтоол болон Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталж, 260 гаруй стандартыг мөрдүүлэв.
5. Дархлаажуулалтын үндэсний товлолд өөрчлөлт оруулав.
Улаанууд, гахайн хавдар, гемофилюс инфлюэнзагийн эсрэг сэргийлэх тарилгыг үндэсний товлолд шинээр оруулж, В гепатитын эсрэг сэргийлэх тарилгыг 24 цагийн дотор хийхээр болов.
6. Анхны эмийн үндэсний фармакопей батлагдав.
Анх удаа эмийн үндэсний фармакопейг 127 ерөнхий өгүүлэл, 450 эмийн өгүүлэлтэйгээр боловсруулж баталсанаар энэхүү фарамкопейг ашиглан эмийн үйлдвэрийн лаборатори, эмийн сорилын болон итгэмжлэгдсэн лабораториуд эмэнд хими, физик, биологийн шинжилгээ хийж чанарыг баталгаажуулах үндэс бүрдэв.
7. Дунд хугацааны хөгжлийн стратеги батлагдав.
Эрүүл мэндийн яамны харьяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, 21 аймгийн эрүүл мэндийн салбарыг 2010-2015 онд хөгжүүлэх стратегийг батлав.
ХОЕР. ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЭЧЛЭЛ:
8. 370 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний үйлдвэрүүд жилд давхардсан тоогоор 370 орчим нэр төрлийн, 14 тэрбум төгрөгийн эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэж байна. Энэ нь манай эм, эмнэлгийн хэрэгслийн нийт зах зээлийн 23,3 орчим хувийг эзэлж байна.
9. 46 тэрбум орчим төгрөгийн эм импортлож байна.
25 эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр, 1200 гаруй эмийн сан, түүний салбар, 61 эм ханган нийлүүлэх байгууллага жилд 33 улсаас нийт 46 тэрбум орчим төгрөгийн эм импортлож байна.
10. Товлолын вакцины нийлүүлэлтийг журамлав.
Хүүхдэд дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу хийх вакциныг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрөл бүхий дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрээс олон улсын байгуулагаар дамжуулан худалдан авахаар болов.
11. Эмийн үнийг бууруулав.
Хүний болон малын эмнэлэг, эмийн үйлдвэрт ашиглах монголд үйлдвэрлэсэн хүнсний зориулалттай спиртийн онцгой албан татвар 10 ам доллар байсныг 1 ам доллар болгон бууруулж, үндэсний үйлдвэрийн ургамалын гаралтай эмийн үнийг бууруулав.
12. Эрүүл мэндийн даатгалын хамрах хүрээг өргөтгөв.
Эрүүл мэндийн даатгалаас ороор бус оношийн бүлгээр санхүүжүүлэх тогтолцоог өргөтгөж, эрүүл мэндийн даатгалтай иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, гэрээр эмчлүүлэх, амбулаторийн үзлэгт хамрагдах, оношлогоо, хийлгэх, уламжлалт болон рашаан сувилалын тусламж, үйлчилгээ авахад эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр болов.
13. Эрүүл мэндийн даатгалын тарифыг нэмэгдүүлэв.
Эрүүл мэндийн даатгалын тарифыг шинэчлэн тогтоож, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих тарифийн хэмжээг тусламж, үйлчилгээний нэр төрлөөс хамааруулан 10-50 хувь хүртэл нэмэгдүүлэв.
14. Хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэв.
Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын эрүүл мэндийн даатгалын сангаас авах санхүүжилтийн тарифыг 3 дахин нэмэгдүүлж, 100 мянган төгрөгт хүргэсэнээр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын өрсөлдөх чадвар нэмэгдэв.
15. Иргэн бүр даатгалд хамрагдав.
2011 онд Хүний хөгжлийн сангаас 9.3 тэрбум төгрөг зарцуулж даатгалд хамрагдаагүй 400 орчим мянган хүнийг эрүүл мэндийн даатгалд хамруулсанаар Монголын Улсын бүх иргэн эрүүл мэндийн заавал даатгалд хамрагдах нөхцөл бүрдэв.
16. Хувьцаагаа эрүүл мэнддээ зарцуулах эрх олгов.
Иргэн бүрт ноогдох хувьцааны 1 000,000 төгрөгийг өртөг өндөртэй оношлогоо, эмчилгээ хийлгэхэд зарцуулах эрхийг хуульчлан баталгаажуулав.
17. Эрүүл мэндийн эрхийн бичиг нэвтрүүлэв.
“Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа шаардлагатай иргэнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор эрүүл мэндийн эрхийн бичгийг “Орлого орлуулан тооцох” аргаар тодорхойлогдсон ядуу өрхөд орон нутгийн засаг захиргаагаар дамжуулан олгож эхлэв.
18. Мөнгөн тэтгэлэг олгохоор болов.
Өрхийн болон сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэнд 3 жил тутамд нэг удаа 6 сарын, аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношлогоо, эмчилгээний төвд ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэнд 5 жил тутамд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгохоор болов.
19. Тэтгэвэрийн хэмжээг нэмэгдүүлэв.
Төрийн өмчийн эрүүл мэндийн болон боловсролын байгууллагад 25 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн тэтгэвэрт гарахад 24 сарын, эрүүл мэндийн бусад ажилтан тэтгэвэрт гарахад 12 сарын, өрхийн эрүүл мэндийн төв, сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн тэтгэвэрт гарахад 36 сарын, эрүүл мэндийн бусад ажилтан тэтгэвэрт гарахад 18 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг тэтгэвэрт гарахад нь олгохоор болов.
20. Ээлжийн амралтын хоног нэмэгдэв.
Эрүүл мэндийн салбарт ажиллагсадын ажлын онцлогыг харгалзан 5 жил тутамт ээлжийн амралтын хоногийн тоог нэг хоногоор нэмэгдүүлэхээр болов.
21. Цалин нэмэгдүүлэх эрх олгов.
Эрүүл мэндийн сайдын тушаалаар эмгэг судлаач эмч, эмчийн туслах, эмгэг судлалын лаборант, хүүхэд, нярайн эмч, сувилагч, сүрьеэгийн эмч, сувилагч, яаралтай тусламжийн эмч, сувилагч, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч, сувилагч, эх барих, эмэгтэйчүүдийн эмч, эх баригч нарын цалинг батлагдсан төсөвт багтаан “Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишиг”-ээс 50 доошгүй хувиар нэмэгдүүлэх эрхийг байгууллагын дарга нарт олгож тодорхой үр дүнд хүрэв.
22. Эмнэлгийн мэргэжилтнүүдэд орон сууцны квот олгов.
Монгол Улсын Засгийн газрын 2009 оны тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдын тушаалаар орон сууцны квотыг эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилж 679 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажиллагсад орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдав.
23. Түргэн тусламжийн тогтолцоог шинэчлэв.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газарт түргэн тусламжийн төв байгуулж, удирдлага мэдээллийн нэгдсэн төвд 103-ийн дуудлагыг төвлөрүүлж, яаралтай тусламжийн төв барих ажлыг нийслэлийн дүүргүүдэд эхлүүлж, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад 472 автомашин нийлүүлэв.
24. Төрөлжсөн төвүүдийг байгуулав.
Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Цахим эрүүл мэнд” стратегийг батлаж, Зүрх судас, Тархи мэдрэл, Элэг судлал, Бөөр судлал, Диабит, Зайн оношлогоо, эмчилгээний төрөлжсөн төвүүдийг Үндэсний төв, нэгдсэн эмнэлэг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газарт байгуулж, телемедициний үндэсний сүлжээг өргөтгөв.
25. 100 гаруй барилга байгууламж баригдаж байна.
П.Н. Шастины нэрэмжит төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, ГССҮТ, УКТЭ-ийн өргөтгөл, 300 ортой нийслэлийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв, Баянгол дүүргийн 100 ортой эрүүл мэндийн төв, нийслэлийн нэг, гуравдугаар амаржих газрын өргөтгөл, аймгуудын 50 ортой төрөх эмнэлэг, 30 ортой халдварт, сүрьеэгийн эмнэлэг, сумын 10 ортой эрүүл мэндийн төвүүдийн 100 гаруй барилга байгууламж шинээр баригдаж, 300 гаруй эмнэлгийн барилгын урсгал болон их засваруудыг хийв.
26. Тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийв.
35,4 тэрбум төгрөгийн дүрс оношлогооны, дурангийн оношлогоо эмчилгээний, сэхээн амьдруулах, хүүхэд, нярайн оношлогоо эмчилгээний болон лабраторийн автомат орчин үеийн дэвшилтэд тоног төхөөрөмжийг бүх шатны эмнэлэгүүдэд нийлүүлж байна.,
27. Донорын цусны аюулгүй байдлыг хангав.
В,С вирус, ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, донорын цусны аюулгүй байдлыг хангах зорилгоор 700 сая төгрөгийн үнэтэй автомат тоног төхөөрөмжийг цус сэлбэлт судлалын үндэсний төвд нийлүүлж ашиглалтад оруулав.28. Хог хаягдлын байгууламж ашиглалтад оров.
“Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах стратеги”-ийг баталж, Улаанбаатар хотод нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран эмнэлгийн хог хаягдлын нэгдсэн байгууламжийг байгуулав. Мөн Дархан-Уул, Орхон аймагт эмнэлгийн хог хаягдлыг устгах тоног төхөөрөмж нийлүүлэв.
29. Хүчилтөрөгчийн үйлдвэртэй болов.
Хэдэн арван жил ашиглагдаж шаардлага хангахгүй болсон хүчилтөрөгчийн баллоныг улсын хэмжээнд шинэчилж, Улсын клиникийн төв эмнэлэг хүчилтөрөгчиийн жижиг оворын үйлдвэртэй болов.
30. Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг нэмэгдүүлэв.
Архи, согтууруулах ундааны онцгой албан татварын 1 хувь, эмийн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын 2 хувьтай тэнцэх хөрөнгийг Эрүүл мэндийг дэмжих санд төвлөрүүлж, сангийн хөрөнгийг 2008 оныхоос 5 дахин нэмэгдүүлж, 2.2 тэрбумд хүргэв.
31. Эмийн зохицуулалтын бие даасан алба байгуулав.
“Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийн дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газарт Эмийн зохицуулалтын хэлтэс, албадуудыг байгуулав.
32. Эмийн аюулгүй байдлыг хангах төсөл хэрэгжүүлэв.
АХБ-ны төслөөр эм, биобэлдмэлийн лабораторийг бэхжүүлж олон улсын ISO-17025 стандартын шаардлага хангасан итгэмжлэлд хамруулах, дотоодын эмийн үйлдвэрүүдийг GMP-ийн стандартын шаардлага хангахад дэмжлэг үзүүлэх, эмйн гаж нөлөөний бүртгэлийн механизм бий болгох арга хэмжээг хэрэгжүүлж байна.
33. Өрхийн эрүүл мэндийн төвийн үйлчилгээний хүрээг тогтоов.
Өрхийн эрүүл мэндийн төвийн статусыг хуульчилж, Засгийн газрын тогтоолоор нэг өрхийн эрүүл мэндийн төвд ногдох иргэний доод хязгаарыг нийслэлд 8000, орон нутагт 6000, дээд хязгаарыг 14 мянгаар тогтоов.
34. Иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулав.
Үзлэгийн жагсаалт, нарийн мэргэжлийн үзлэг, оношлогоонд хамруулах журмыг баталж, явуулын амбульторийг сумдад ажиллуулж, хавдрын эсрэг аян, нээлттэй хаалганы өдрүүдийг зохион байгуулж иргэдийг үнэ төлбөргүй урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулав.
35. Үнэ төлбөргүй шинжилгээнд хамрагдах нөхцөл бүрдэв.
Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгөөс даатгалтай ирггэн бүр 30,000 төгрөгтэй дүйцэхүйц шинжилгээ, оношлогоонд хамрагдах нөхцлийг бүрдүүлэв.
36. “Эрүүл хүүхэд” аяныг өрнүүлэх хөрөнгийг батлав.
Монгол Улсын 0-18 насны хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан, эрүүл мэндийн байдлыг үнэлж, эрүүлжүүлэх арга хэмжээ авах зорилгоор “Эрүүл хүүхэд” үндэсний аяныг өрнүүлэх төслийг боловсруулан 2012 оны төсөвт 18 тэрбум төгрөг суулгав.
37. Малчдын явуулын амбулатори ажиллуулав.
“Малчдын явуулын амбулаторийн ажиллах үлгэрчилсэн заавар”, “Явуулын амбулаторийн иж бүрдлийн жагсаалт”-ыг баталж, аймгуудын нэгдсэн эмнэлэгт явуулын амбульторийн зориулалтаар автомашин нийлүүлж зөөврийн тоног төхөөрөмжөөр тоноглон үйл ажиллагааг нь эхлүүлэв.
ГУРАВ. ХҮНИЙ НӨӨЦИЙН ШИНЭЧЛЭЛ.
38. Хүний нөөцийн бодлогыг батлав.
Эрүүл мэндийн салбарын өнөөгийн хэрэгцээ, шаардлага, ДЭМБ-ын хүний нөөцийг хөгжүүлэх бодлого, стратегитай уялдуулан Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг 2010-2014 онд хөгжүүлэх бодлогыг батлав.
39. Мэргэжил дээшлүүлэх тогтолцоог бэхжүүлэв.
Төгсөлтийн дараахь сургалтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор төрөлжсөн мэргэшлийн эмч бэлтгэх резидентурын сургалтын элсэлтийг нэгдсэн журмаар зохион байгуулж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулсан улсын шалгалтын комисс шалгалт авч диплом олгодог болгов.
40. Зэрэг олгох эрхийг мэргэжлийн нийгэмлэгүүдэд шилжүүлэв.
Засгийн газрын “Нэмэгдлийн хэмжээг батлах тухай” 2010 оны 108 дугаар тогтоолоор эмнэлгийн мэргэжилтний мэргэшлийн зэргийг ахлах, тэргүүлэх, зөвлөх зэрэгтэй байхаар шинэчлэн тогтоож, олгох нэмэгдлийн доод хэмжээг өсгөв. Эмч, эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах эрхийг мэргэжлийн нийгэмлэг, холбоодод шилжүүлэв.
41. Гадаадад мэргэжил дээшлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэв.
Эрүүл мэндийг дэмжих сангийн тодорхой хэсгийг хүний нөөцийг хөгжүүлэх, ёс зүйг сайжруулах чиглэлд зарцуулах эрх зүйн үндэс бүрдсэнээр 900 гаруй эмч, сувилагч, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг гадаадад танилцах аялал болон туршлага судлах, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулав.
42. Төрийн сангаар суралцагчдын тоог нэмэгдүүлэв.
Эрэлт хэрэгцээ ихтэй байгаа эмч, мэргэжилтний хангалтыг сайжруулах зорилгоор төрийн сангийн хөрөнгөөр суралцагчдын тоог тасралтгүй нэмэгдүүлж өнгөрсөн 3 жилд 791 эмч, мэргэжилтнийг өөрийн оронд сургав.
43. Таван жил тутамд мэргэжил дээшлүүлэх болов.
Сум, тосгоны эрүүл мэндийн төв, багийн эмч нарыг 5 жил тутамд улсын зардлаар, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв зэрэг төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагууд 5 жил тутамт өөрийн зардлаар эмнэлгийн мэргэжилтнүүдээ мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулахаар болов.
44. Нэрэмжит сургалтын тэтгэлэг олгож эхлэв.
Эрүүл мэнд, анагаах ухааны чиглэлээр их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудын сурах идэвхи чармайлт, санал, санаачлагыг дэмжих зорилгоор Эрүүл мэндийн сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журмыг баталж мөрдүүлэв.
45. Мэргэжилтнүүдийг солилцох тогтолцоог бүрдүүлэв.
Хүний нөөцийн чадавхийг сайжруулах, төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг хөдөөгийн хүн амд ойртуулах зорилгоор төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн нарийн мэргэжлийн эмч, сувилагч нарын багийг аймгуудын нэгдсэн эмнэлэгт 6 сар хүртэлх хугацаагаар, орон нутгийн эмнэлгийн мэргэжилтнүүдийг төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвд богино хугацаагаар ажиллуулах тогтолцоог бүрдүүлэв.
ДӨРӨВ.ГАДААД ХАРИЛЦААГ ЭДИЙН ЗАСАГЖУУЛАВ.
46. Монгол Улс ДЭМБ-ын Удирдах зөвлөлд сонгогдов.
ЭМЯ-наас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай олон талт идэвхитэй үйл ажиллагаа явуулсны үр дүнд ДЭМБ-ын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр 3 жилийн хугацаатай сонгогдов.
47. Дунд хугацааны стратеги батлав.
Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал, доктор Шин Ян-су нар “ДЭМБ, Монгол Улсын Засгийн газрын 2010-2015 онд хамтран ажиллах дунд хугацааны стратеги”-ийн баримт бичигт гарын үсэг зурж баталгаажуулав.
48. Эрүүл мэндийн салбарын гадаад харилцааг эдийн засагжуулав.
Эрүүл мэндийн салбарт Азийн хөгжлийн банк, ДЭМБ, НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сан, Дэлхийн зөн олон улсын байгууллага, Глобаль сан, Швейцарийн Хөгжлийн агентлаг, АНУ-ын Мянган сорилтын сан, Люксембурги, ХБНГУ БНСУ, БНФУ, Белги, Итали, Австри, БНХАУ-ын зээл, тусламжаар нийт 280 шахам тэрбум төгрөгийн өртөг бүхий төсөл, хөтөлбөр хэрэгжиж эхлэв.
49. Монгол Улс Үндэсний оношлогоо эмчилгээний төвтэй болно.
Дээрхи гадаадын зээл, тусламжаар орчин үеийн тоног төхөөрөмж бүхий Үндэсний оношлогоо эмчилгээний төвийг барьж, Хавдар судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Нэгдсэн 3-р эмнэлгийн зүрхний төв, УКТЭ, Нэгдсэн 3-р эмнэлгийн харвалтын төв, Ховдын бүсийн оношлогоо эмчилгээний төвийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангаж, улсын болон хувийн хэвшлийн бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийг комьпютрээр ханган сүлжээнд холбоно.
ТАВ. АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭЧЛЭЛ
50. Анагаахын шинжлэх ухааны байгууллагуудыг бэхжүүлэв.
Анагаах ухааны хүрээлэнгийн бүтцийг өөрчилж, нэгдсэн гуравдугаар эмнэлгийн өргөтгөлөөр судалгааны лабротори бүхий байгууламжтай болгох шийдвэр гаргаж, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн өмчийг орон нутгийн өмчөөс төрийн өмчид шилжүүлж, хоол судлалын, хор судлалын, шим тэжээлийн лаброториудыг шинээр байгуулав.
51. Тогтоолын төсөл боловсруулав.
Уламжлалт анагаах ухаан, рашаан судлалын салбарыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах зорилгоор БСШУЯ, Төрийн өмчийн харьяалалд байгаа Уламжлалт анагаах ухааны корпораци, “Оргил” рашаан сувилал ХХК-ыг Эрүүл мэндийн яамны харьяалалд шилжүүлж, “Уламжлалт анагаах ухааны үндэсний төв”, “Оргил рашаан судлалын үндэсний төв” болгон өөрчлөх тогтоолын төслийг боловсруулж засгийн газарт оруулав.
52. 100 гаруй патент авч, элэг шилжүүлэн суулгав.
Монголын эмч нар 100 гаруй оношлогоо эмчилгээний шинэ аргыг практикт нэвтрүүлж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулагдсан элэг шилжүүлэн суулгах үндэсний баг анх удаа Улсын клиникийн төв эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай гүйцэтгэв.
53. Ясны чөмөг, цусны үүдэл эс шилжүүлэх бэлтгэл хангагдав.
Улсын клиникийн төв эмнэлэгт байр засах, тоног төхөөрөмж худалдан авах хөрөнгө оруулалтыг хийснээр цусны хавдар өвчний үед ясны чөмөг, цусны үүдэл эс шилжүүлэн суулгах мэс ажилбар хийх бэлтгэлийг хангав.
ЗУРГАА. БИЕИЙН ТАМИР СПОРТЫН САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛ.
54. Нийтийн биеийн тамирыг сэргээв.
2009 оны 1 дүгээр сард биеийн тамир спортын салбарын ажилтны улсын зөвлөгөөнийг зохион байгуулж, “Нийтийн биеийн тамир спортын талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол гарч төрийн яамдууд хариуцан сар бүр улс орон даяар биеийн тамирын сэдэвт арга хэмжээг зохион байгуулдаг болов.
55. Спортын цогцолборууд ашиглалтад оров.
Биеийн тамир спортын салбарт томоохон бүтээн байгуулалт хийгдэж БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан 5045 хүний суудалтай спортын ордон, Өвөрхангай, Төв, Баян-Өлгий, Булган зэрэг аймгуудад 600 суудалтай спортын цогцолборыг ашиглалтад авч, 1000 хүний суудалтай нийслэлийн спорт цогцолборын суурийг тавьж, нийслэлийн 7 дүүрэг, хэд хэдэн аймгийн төвд усан бассейн бүхий спортын ордон барих зураг төслийг хийж, хөрөнгийн эх үүсвэрийг 2012 оны төсөвт суулгав.
56. Үндэсний спортын улсын зөвлөгөөн зохион байгуулав.
57 Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор 2011 онд Үндэсний спортын улсын нэгдсэн зөвлөгөөнийг Төрийн ордны их танхимд зохион байгуулж аймаг, нийслэл, дүүргээс Үндэсний спортын 9 төрлийн 450 төлөөлөгч оролцож хөгжлийн бодлогоо тодорхойлж зөвлөмж гаргав.
58. Дэлхийн болон олон улсын тэмцээнийг зохион байгуулав.
Засгийн газрын шийдвэрээр жудогийн дэлхийн цомын тэмцээн, эмэгтэйчүүдийн шатрын дэлхийн Гран-при аварга шалгаруулах тэмцээн, Оюутны боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Азийн даамын аварга шалгаруулах тэмцээн, Пауерлифтингийн, мотоспортын аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулав.
59. Монголын тамирчид 541 медалийг эх орондоо авчирав.
Дэлхийн цом, дэлхийн аваргаас 29, тивийн наадмаас 2 аварга шинээр төрж, анх удаа Оюуны спортын тэмцээнээс нэг дэлхийн аварга, хүүхдийн Олимпийн наадмаас хоёр аварга төрөн гарч манай тамирчид тив, дэлхийн дэвжээнээс 571 медалийг эх орондоо авчирч Монгол Улсын Засгийн газар спортын амжилт гаргасан тамирчид, дасгалжуулагчдыг нийт 1.5 тэрбум төгрөгөөр шагнаж урамшуулав.
60. “Лондон 2012” Олимпид оролцох 19 эрх авлаа.
“Лондон 2012” ХХХ наадамд өнөөдрийн байдлаар бокс-2, чөлөөт бөх-2, буудлага 2, хөнгөн атлетик 2, байт харваа 2 эрх, паралимпийн наадамд оролцох тамирчид байт харваа 2, буудлага 1, хөнгөн атлетик 1, жүдо бөх 5н эрх авч, бусад спортын төрөл оноо цуглуулах шатандаа явж байна. Зуны ХХХ олимпод 30 гаруй эрх авч оролцох төлөвлөгөөтэй ажиллаж байна.
мэдээллийн эх сурвалж www.emch.mn
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (4)
erdene60 (202.179.20.131)
Ëàìáàà ìèíüäýý ýíý á¿õýí ÷èíü ãàíöõàí ÷èíèé õèèñýí àæèë áèøø¿¿äýý ÿàìíèé ë õèéñýí àæèë õàðèí ò¿¿íèé îðîíä áè ýíý õóãàöààíä òºñâèéí ìºíãºíººñ òºñºë ìºñºë õýðýãæ¿¿ëýõ íýðýýð òýäýí òýðáóì òºãðºã ººðòºº àâñàí ãýýä áè÷ñýí áîë ¿íýíä îéðòîõ áàéëàà Æèøýý íü ò¿ãýíèé íýã ìàøèéí 70000000 òºãðºã Çàõèéí ìàøèéí çàðäàã õ¿í Ñòàðýêñ èéì ¿íýòýé áèø ãýäãèéã ìýäíý ø¿¿äýý
lambaa (174.114.176.174)
lambaa chi bolio xydalaa shaaxaa mgl emegtei xunii nas 72 xursen gj shaaj bna chinii zasgiin ued mgl-chyyd bugdeeree china korea-d ochij ubchinee emchluuulex gj xamag munguu urj dyysaj bna aa aa lalaraaa shaa
lambaa (174.114.176.174)
lambaa chi bolio xydalaa shaaxaa mgl emegtei xunii nas 72 xursen gj shaaj bna chinii zasgiin ued mgl-chyyd bugdeeree china korea-d ochij ubchinee emchluuulex gj xamag munguu urj dyysaj bna aa aa lalaraaa shaa
X-Eye (202.179.16.228)
Ламбаа бол ёстой лалар