С. Ламбаа: Монгол улс их эмчийнхээ тоогоор дэлхийд 10-т орж байна
- 2012-02-17
- Эрүүл мэнд
- 0
Бид энэ удаагийнхаа дугаарт Эрүүл мэндийн салбарт болж өнгөрсөн
онцлох үйл явдалуудын тухай ярилцахаар Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын
гишүүн, эдийн засгийн ухааны доктор, профессор С. Ламбааг оролцуулж
байна.
Бид энэ удаагийнхаа дугаарт Эрүүл мэндийн салбарт болж өнгөрсөн онцлох үйл явдалуудын тухай ярилцахаар Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн, эдийн засгийн ухааны доктор, профессор С. Ламбааг оролцуулж байна.
- Манай нэвтрүүлэг зочдоосоо уламжлал ёсоор нэгэн асуултыг тавьдаг. Таны бодлоор Эрүүл сэтгэл- тулгуур шийдэл гэдэг үгийг та юу гэж ойлгож байна вэ?
- За ер нь бол эрүүл сэтгэлгээтэй хүн аливаа юмийг хийж бүтээдэг л дээ. Тийм учраас тэр эрүүл сэтгэл дээр үндэслэн гарсан бодлого шийдвэр гэдэг бол хамаг юмны тулгуур нь болж өгдөг. Тулгуур асуудлаа зөв шийдэн, зав гаргаад, ирсэн байхад цаашид үр дүн гарна гэсэн үг гэж ойлгож байна.
- Амжилт гэдэг бол баг хамт олны хүчээр бий болдог. Та хамтарсан засгийн газарт МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмонтой 3 жил 4 сарын хугацаанд хамтарч нэг баг болон ажилласан. Тэгэхээр хамтарсан засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд эрүүл мэндийн салбарт 60 онцлох зүйл үйл явдал болсон гэж та хэлж байсан. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт хэр биелсэн бэ?
- Сайдын алба гэдэг бол улс төрийн албан тушаал. Өөрөөр хэлбэл Монгол улсын их хурлаас эрүүл мэндийн сайдаар намайг томилж байна гэдэг бол энэ эрүүл мэндийн салбарын бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна уу гэж томилж байгаа юм. Хэрэгжүүлэх ажлыг нь Монголын эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа 35 мянга гаруй хүн хэрэгжүүлж байгаа. Тэр утгаараа эрүүл мэндийн яамны 60 гаруй хүн бол бодлого тодорхойлогч нар. Энэ 60 гаруй хүний ард талд манай эрүүл мэндийн яамны харъяа 16 том нэгдсэн эмнэлэг, үндэсний төвүүд байдаг. Энд бол хавдрын чиглэлийг хавдар судлалын үдэсний төвд, халдварт өвчний чиглэлийг халдварт өвчин судлалын үндэсний төв гээд энэ том төвүүд арга зүйн удирдлагаар хангаж улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг.
Тэгэхээр өөрийн чинь асуугаад байгаа тулгуур үзэл баримтлалыг бид боловсруулаад тэрхүү тулгуур үндэслэл баримт дээр үндэслээд Монголын эрүүл мэндийн салбар үйл ажиллагаа явуулж байгаа. Үнэхээр энэ өнгөрсөн 3 жил 4 сарын хугацаанд бол би яг эдийн засагч хүний хувьд эдийн засгийн механизмаар дамжуулж ЭМ-ийн салбарыг удирдаж эрүүлжүүлэх ийм л зорилт тавьсан юм. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд онцлох үйл явдал гээд 60 онцлох зүйлийг ард түмэндээ хүргэсэн.
Ерөөсөө эдийн засгийг чадавхжууъя, эрх зүйн зохицуулалтыг шинэчлье, гадаад харилцааг өргөжүүлье мөн хүний нөөцийн бодлогыг шинэчлье биеийн тамир спортын бодлогыг шинэчлье гэсэн эрхэм зорилтыг өмнөө тавьсан. Хангалттай ажлыг бид хийсэн. Өөрөөр хэлбэл эрх зүйн шинэчлэлийн хүрээнд 8-9 хуулийг улсын их хуралд өргөн бариад энэ салбарын хамгийн үндсэн тулгуур хууль болсон эрүүл мэндийн тухай хууль, эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиудыг батлуулсан. Цаана нь 3 - 4 хууль батлуулсан. Одоо хамгийн чухал хууль иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль УИХ дээр хэлэлцэгдээд явж байна. Мөн донорын тухай, сэтгэцийн эрүүл мэндийн тухай, тамхины хяналтын тухай хууль гээд их хуралд өнөөдөр хүлээгдэж байгаа байгаа өргөн барьчихсан хуулиуд байна.
Эдийн засгийн шинэтгэлийн хувьд хамгийн товчоор хэлэхэд намайг сайд болоход л эрүүл мэндийн салбарын төсөв 200 гаруйхан тэрбум төгрөг л байсан. Өнөөдөр би шинээр томилогдсон сайдад бол 484 төгрөгний төсөв өгч байгааг дуулгахад таатай байна. Хоёр аравны хэд дахин өссөн гэсэн үг. Нөгөө талаасаа Монголын эрүүл мэндийн салбарт 280 гаруй тэрбум төгрөгийн гадаадын зээл тусламж авлаа. Энэ бол цэвэр эдийн засагч хүний бодлогоор хийсэн ажил гэж үзэж байна.
- Эрүүл мэндийн салбарт цогц шинэчлэлийн үндэс суурийг 2010 оноос хойш хийж эхлүүлээд байгаа. Цогц шинэчлэлийг хийхийн тулд хууль эрх зүйн таатай орчин чухал байдаг. Ер нь арав гаруй хууль тогтоол батлагдсан үндэсний 30 гаруй хөгжлийн хөтөлбөр стратеги батлагдсан байгаа. Харин та эрүүл мэндийн даатгалын тухай хуулиа батлуулж амжсангүй. Энэ хууль маань хэзээ батлагдах вэ? Энэ хууль батлагдсанаар ямар өөрчлөлтүүд гарах вэ?
- Эдийн засгийн шинэтгэлийн нэг том чухал эрх зүйн үндэс нь энэ иргэний эрүүл мэндийн даатгалын тогтолцоо байгаа. Эрүүл мэндийн яам бол бодлогоо барьдаг мөртлөө энэ даатгалын тогтолцоо өөр салбарт харъяалагдаад тэгээд тэтгэврийн халамжийн гээд бусад нь нийгмийн даатгалын байгууллагатай хамт байгаа нь зарчмын хувьд таарахгүй байгаа юм. Тийм учраас эрүүл мэндийн даатгалыг биеэ даасан тогтолцоонд шилжүүлэх хуулийн төслийг өргөн барьсан. Өөрөөр хэлбэл хүнээс авсан мөнгийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болгодог ийм тун чухал тогтолцоо байгаашдээ. Их хурал жил гаруй хугацаа болж байхад батлаагүй л байна.
Миний хувьд бол үүнийг маш удаан ажиллагаа гэж үзэж байгаа. Үнэн хэрэг дээрээ эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг 2010-2011 онд батлаад гаргачихсан байсан бол өнөөдөр эрүүл мэндийн салбар дахь эдийн засгийн шинэчлэл илүү эрчимжих байсан. Яагаад гэвэл даатгалаар дамжуулж эрүүл мэндийн чанартай үйлчилгээг хүнд хүргэнэ гэдэг зорилт л хамгийн чухал зорилт байгаа.. Даатгал маань хүн өөрийнхөө хүссэн юмаар хүссэн эмчилгээ хийлгэх тэр боломж бүрдүүлж өгөх хэрэгтэй байгаа юм. Одоо үүнийг хуульчлан баталгаажуулж өгөх ёстой гэж үзэж байгаа.
Би одоо сайдынхаа албыг өгчихсөн улсын их хурлынхаа ажлыг хийж байгаа учраас энэ хуулийг гаргахын төлөө өөрийнхөө цаг зав бүхнийг үүнд зориулна. Өөрөөр хэлбэл одоо улсын их хуралд өргөн барьчихаад байгаа 4-5 хуулиа гаргахын төлөө ажиллаж байгаа.
- Эрүүл мэндийн дэд сайд нэгэн ярилцлагадаа эрүүл мэндийн салбарт тэр тусмаа эрүүл мэндийн гадаад харилцааг эдийн засагжуулна гэж хэлсэн байсан. Та эдийн засагч хүний хувьд эрүүл мэндийн салбарт эдийн засгийн ямар шинэчлэлүүдийг хийсэн бэ?
- Гадаад харилцаа бол одоо даяарчлалын нөхцөлд эдийн засагжиж байгаа . Урьд нь бол улс төрийн бодлого голлосон ийм гадаад харилцааны тогтолцоо байсан. Дэлхий ертөнцөд ийм жишиг байдаг. Одоо бол эдийн засгийн харилцаан дээр тулгуурласан гадаад харилцаа өргөн хөгжиж байгаа. Жишээлбэл намайг сайдаар ажилласан өнгөрсөн 3 жил 4 сарын хугацаанд Монгол улс дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гүйцэтгэх зөвлөлийн гишүүн орон болсон.
Энэ бол Женев хотод жил бүр 196 орны 33 %-иар сонгогддог хуралддаг том хурал бөгөөд дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гүйцэтгэх болон удирдах зөвлөлийн гишүүн орон болно гэдэг бол том амжилт юм. Өөрөөр хэлбэл Монгол улсын эрүүл мэндийн салбар дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хүлээн зөвшөөрөгдөж байна гэсэн үг. Нөгөө талаасаа эдийн засагч болно гэдэг бол зээл тусламжуудыг авч чадаж байгааг хэлээд байгаа юм. Жишээлбэл АНУ-ийн 39.1 сая ам долларын төсөл хөтөлбөр нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд авч хэрэгжиж байгаа. Монгол улсын бүх нутаг дэвсгэрийг хамарсан төсөл бөгөөд эрүүд мэндийн үйлчилгээн дээр тулгуурлан орж ирсэн төсөл байгаа юм. Тэрнээс гадна бид Италийн, Лигсенбургийн төсөл болон БНХАУ-аас оношлогооны төв байгуулах 55 сая ам долларын зээлийг авсан. Нийтдээ 65 сая ам долларар Монгол улс анх удаа үндэсний оношлогооны төвтэй болох гэж байна. Энэ төв бол дэлхийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон Монголчууд гадагшаа явах ямар ч шаардлага байхгүй болгосон ийм том оношлогооны төв баригдана.
Энэхүү зээл дээр нь гарын үсэг зураад Солонгосоос авах асуудал нь шийдэгдсэн учраас удахгүй 1-2 сарын дараа шаваа тавиад бариад эхлэнэ гэж бодож байна. Эрүүл мэндийн салбарын эмнэлэг гэж ямар эмнэлэг байдаг гэдгийг энэхүү оношлогооны төвийн барилга, тоног төхөөрөмж харуулна гэж бодож байгаа. Тэгэхээр зураг төслийг нь хүртэл Солонгосын талтай хамтарч хийгдэж байгаа. Ер нь эмнэлэг бол үүднээсээ ороход л таатай орчин угтаж авч байдаг байх ёстой. Ийм нөхцөлөөр угтаж авч байвал хүн өвчин нь эдгэх шахуу болоод эмч дээрээ очдог. Биеийн байдал муу хүнд өвчтэй хүний дэргэд нөгөө өвчтөнийг байлгаснаар тэр хүнд таагүй байдлыг бүрдүүлдэг.
Тиймээс гадаад харилцаагаа эдийн засагжуулсаны үр дүнд өнөөдөр 280 тэрбумын зээл тусламжийг авч чадлаа. Өнөөдөр Улаанбаатар хотын бүх дүүргийн эмнэлгийн загварыг боловсруулж Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийг жишиг эмнэлэг ямар байх ёстой юм тэр стандартаар барина. Энэ бүхэн Монголын эрүүл мэндийн салбарын гадаад харилцаанд том өөрчлөлт орсон гэдгийг харуулж байна.
- Таны хэлсэнээр бол олон сайхан ажлууд амжилттай хийгджээ . Гэтэл одоо иргэдээс ирэх санал гомдол ерөөсөө тасрахгүй байна. Тухайлбал иргэд олон улсын стандартын өндөр чанарын оношлогоо эмчилгээгээр эх орондоо үйлчлүүлж чадахгүйгээс болж гадаад руу асар их хэмжээний мөнгө урсч байна гэпэг. Энэ урсгалыг зогсоох тал дээр юу хийгдэж байна вэ?
- Бие сая хэлсэншүүдээ. Үндэсний оношлогооний төв барьж байна гэж. Энэхүү төвийг ашиглалтанд оруулсанаар гадаад явах урсгалыг бол зогсооно. Ерөнхийд нь базаж хэлбэл Монгол улсын хүн амын төрөлт буурсан болон халдварт өвчин буурсантай холбоотойгоор бодлогын алдаанууд их гарсан байдаг. Жишээлбэл хүүхдийн төрөлжсөн эмнэлэггүй болчихсон. Мөн эх нялхсын төрөх салбарууд нь багтаж шингэхээ байсан хэцүү байдалтай болсон байгаа. Халдвартын эмнэлэг маань сүръеэгийнхээ эмнэлгийг хүртэл нэгдсэн эмнэлгийнхээ дотор талд оруулчихсан.
Одоол аймгуудад 50 ортой төрөх эмнэлгүүдийг, халдварт сүръеэгийн эмнэлгүүдийг бие даалгаж барьж байгаа. Үүнээс гадна Улаанбаатар хотод 1,3 -р амаржих газрыг шинээр барьж байна. Нийслэлд зориулж эх хүүхдийн эрүүл мэндийн төвийг 19 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттайгаар яармагт барьж байгаа. Энд 100 ээжийг эмчилж 100 хүүхэд төрөх боломжтой юм. Энэ бол том шинэчлэлийн бодлогууд явагдсаны илрэл юм.
Энэ утгаар нь аваад үзвэл оношлогоо шинжилгээ гэдэг юм чинь юунаас хамаараад байна вэ гэхээр тоног төхөөрөмжөөс хамаардаг. Бодоод үзэхэд 5-7 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмжийн шинэчлэлийг жилд хийж байгаа. Тэгвэл одоо 26 тэрбум болж өсч байна. 2012 онд бол 26 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж худалдаж авна. Тэрнээс гадна ХӨСҮТ -д туяа эмчилгээний тоног төхөөрөмж, Ховдын бүсийн оношлогооны төвийг Белгийн зээлээр мөн ангиографи, компьютер томографийн аппарат гаднаас зээлээр авахаар болж байна. Гэмтэл судлалын үндэсний төвийн сэхээн амьдруулах бүх тоног төхөөрөмжийг Францийн зээлээр авч тавих гэж байна. Тэгэхээр энэ орон орных нь зээлээр бол тухайн улс орны тоног төхөөрөмжүүд манайд орж ирнэ гэсэн үг. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудаас зээл авч байгаа учраас тэр чиглэлийн тоног төхөөрөмжүүд орж ирнэ гэсэн үг.
Тийм учраас Монгол улсад техникийн шинэчлэл хийгээд эмчийн боловсролыг өндөр болгохын бол гадагшаа хэн ч явахгүй. Ний нуугүй хэлэхэд өнөөдөр яг өвчтэй эмгэгтэй гэхээсээ илүү их мөнгөтэй болчихсон хүмүүс чинь эхнэрээ хүртэл гадаадад аваачиж төрүүлэх гэх мэт хэвийн үзэгдэл болчихоод байна. Үүнийш тоохоо болих цаг бол удахгүй. Яагаад гэвэл Монголд итгэл үнэмшил их суларсан байсан. Би нэг л юманд их бахархаж байгаа. Энэ 3 жил 4 сар гэдэг бол эрүүл мэндийн салбар маш их тогтвортой байдал руу орсон. Улс төрийн байдал ч тогтвортой боллоо. Эмч мэргэжилтнүүдийн ажилах байдал ч сэргэлээ. Намайг сайд болохоос өмнө 2001-2005 онд эрүүл мэндийн сайдууд 5 удаа солигдсон байсан. 4 жилийн дотор шүү дээ . Тэр үед энэ салбарт хэн ирэх бол яах бол гэсэн уур амьсгал бүрдсэн байсан. Тийм учраас хамтарсан засгийн газрын нэг том давуу тал бол энэ 3 жил 4 сарын хугацаанд Монголын бүх салбарын тогтвортой нөхцөл бүрдсэн. Ийм сайхан зүйл байсан шүү гэдгийг онцлон хэлмээр байна. Манай салбарынхны үнэхээр сэтгэл нь сэргэсэн л гэж бодож байгаашдээ. Өрхийн эрүүл мэндийн төвүүд ямар байлаа? Одоо бол бүр хуульчилаад салбартаа авчихлаа. Нийгмийн хамгааллынхны юмыг хуульчилаад өгчихлөө. Өнөөдөр би хийхгүй юм бол хэн хийх юм бэ гэсэн зам руу орсон гэж хэлж болно. Энэ бол бидний чухал зарчмын үр дүн юм.
Өөрөөр хэлбэл анх сайд болоод 2009 онд Эмч мэргэжлийн ёс зүйн харьцааг дээшлүүлэх жил, 2010 оныг Цус төлжүүлэлтийн жил, 2011 оныг Нийгмийн эрүүл мэнд, биеийн тамирыг дэмжих, жил одоо 2012 оныг Эмнэлгийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх жил болгочихлоо. Тэгэхээр хамаг юмыг нь өгсөн. Барилгыг нь бариад өгсөн, тоног төхөөрөмжийг нь аваад өгсөн 1000 гаруй хүнийг гадаадад мэргэжлийг нь дээшлүүлээд яваад ирлээ. Одоо та ард түмнээс гомдол гарахгүй болтол үйлчил гэх гэж байгаа юм. Тэгэхээр 2012 онд эмнэлгийн үйлчилгээний чанар дээр бол том өөрчлөлт гарна гэж хувьдаа итгэж байгаа. Мэдээж хэрэг ард түмний гомдол саналыг сайн авах хэрэгтэй.
Ард түмний саналыг л гадна талаас нь сайн авч чадахын бол шахалтаар муу байгаа зүйлийг түргэн хугацаанд сайжруулах боломжтой. Ний нуугүй хэлэхэд одоо энэ аль ч том эмнэлгээр ороход арай өөр болсон байгаа. Цахим хэрэглээ эрүүл мэндийн салбарт нэвтэрчихсэн. Хүнийг бужигнуулаад байдаг цаг багасч цэгцэрсэн байгаа. Цаашдаа улам гоё болно гэж бодож байгаа.
- Та эмч нар мэргэжлээ байнга дээшлүүлж байх хэрэгтэй гэж ярьж байсан. Хүний нөөцийн тал дээр ямар шинэчлэлүүүд хийгдсэн бэ?
- Ер нь бол мэргэжилтэй боловсон хүчин бэлдэх нь эрүүл мэндийн салбарт маш тулгамдсан асуудал байгаа. Бүх юм тухайн хүнээс шалтгаална шүү дээ. Өнөөдөр ЭМШУИС-иас гадна хувийн 10 сургууль байна. Ийм олон сургуулиар мэргэжилтэй боловсон хүчин бэлдэх юм уу үгүй юм уу.
Ер нь бол Монгол улс их эмчийнхээ тоогоор дэлхийд 10-т орж байгаа орон. Тийм учраас эмч нарын чанарыг сайжруулах асуудал байгаа нь үнэн. Хууль эрх зүйн батламжийг нь бид гаргасан. Одоо нарийн мэргэжил олгодог тогтолцоог нь ч гэсэн сайжруулсан. Өөрөөр хэлбэл эмнэлэг бүхэн, сургууль бүхэн эрсдэн төрийн сургалтын элсэлт авч мэс засалч бэлтгэдэг байлаа. Одоо бол тийм юм байхгүй.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг зарлаад шалгалт өгөөд тэнцсэн хүн сургалтанд хамрагддаг болсон. Тэрнээс биш бүх эмнэлэг сургуулиуд мэс заслын эмч бэлтгээд өөрийнхөө сертификатыг өгчихдөг болсон байлаа. Одоо бол эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан ганцхан дипломтой болсон өөрөөр хэлбэл нэгдсэн улсын комисс шалгалт авч тэр нь нарийн мэргэжлийг олгодог тогтолцоонд шилжүүлсэн юм.
Шаардлагыг л өндөржүүлж байгаа юм. Эмч хүний мэргэжил бол арай өөр. Хүний амь настай холбоотой ажил хийж байгаа учраас тэр. Тэгэхээр өнөөдөр бол гадаадад мэргэжил дээшлүүлэх асуудлыг бол бид үнэхээр найдвартай өргөжүүлсэн. Жишээ нь 900 гаруй хүн урт богино хугацаагаар мэргэжил дээшлүүлэхээр гадаадад явна гэдэг бол том амжилт. Энэ гуравхан жилийн дотор шүүдээ. Тэрнээс гадна одоо Герман мэтийн том орнуудад жилийн хугацаатай, 2 жилийн хугацаатай бүр багаараа явсан байна. Эмч, сувилагч, мэдээгүйжүүлэгч нар бүгдээрээ мэс заслын багаараа явж ажиллаж байна. Ер нь бол энэ ажлыг хийсэнтэй холбогдуулаад жижигхэн орон том задгай дөрвөлжин байрласан нутаг дээр их таруу байрлах хэрэггүй байгаа юм. Ийм учраас задгай бодлого бидэнд хэрэггүй гэж үзэж байна.
Жишээ нь мэс заслын эрхтэн шилжүүлэн суулгах, элэг шилжүүлэн суулгах үндэсний багийг сайдын тушаалаар байгуулж 4,5-н эмнэлгийн шилдэг эмч нар нийлээд нэг баг болж мэргэжлээ дээшлүүлж өнгөрсөн онд энэхүү чухал үйл ажиллагааг хэрэгжүүллээ. Ингэж Монгол улс маань эмч нарынхаа хүний нөөцийн бодлогыг сайн төвлөрүүлж өгөхийн бол эмч нар үнэхээр сайн байна. Уг нь оюун ухааны хувьд ч, мэргэжил боловсролын хувьд ч, чадал чансааны хувьд ч ёстой аль ч орны эмч нараас дутахгүй сайн шүүдээ.
Ганцхан тэр мэс засал хийхэд чимэж оёдог утас зүү нь дэлхийн орчин үеийн технологид шилжчиж чадах юм бол хэнээс ч дутахгүй. Өнөөдөр элэг 3 хүнд шилжүүлчихээд маш сайхан болж байна. Одоо бид ясны чөмөг шилжүүлэн суулгах ясны бүх тоног төхөөрөмжийг нь аваад өгсөн байгаа. Тун удахгүй ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс засал хийх гэж байна. Мөн нойр булчирхай шилжүүлэх тухай ч ярьж байна. Ер нь тэгээд энэ эрхтэн шилжүүлэх мэс засал бол эцсийн төгс төгөлдөр эмчилгээний арга юм. Энэ рүү хэр зэрэг орсон гэдгээр нь анагаахын шинжлэх ухааны ололт амжилт тогтоогддог.
- Манай Тулгуур шийдэл нэвтрүүлэг болон www.emch.mn сайтын урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Таны цаашдын ажилд чинь өндрөөс өндөр амжилт хүсье.
- За баярлалаа. Тулгуур шийдэл гэдэг энэ сайхан нэвтрүүлгээр дамжуулж өөрийнхөө багийн хамт олонд талархлаа илэрхийлэх ёстой гэж үзэж байна. Салбарынхаа 35,000 эмч мэргэжилтнүүд, ажилтан, албан хаагч нартайгаа хамтран ажилласан. Энэ хүмүүстэйгээ хамтарч эрүүл мэндийн салбарт бодитой өөрчлалтүүдийг хийхийн төлөө зүтгэсэн. Тэд маань дэмжээгүй бол мөн Монгол улсын их хурал асуудлыг маань дэмжээгүй бол ЗГ-ын хамт олон маань дэмжээгүй бол ажил урагшаа явахгүй байлаа .
Тийм учраас эрүүл мэндийн салбарынхаа хамт олонд ялангуяа нэг баг болж ажилласан дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нартаа, газрын дарга нартаа, орлогч дарга нартаа, багийн нийт хамт олондоо үнэхээр их талархаж байгаа. Яагаад гэвэл бид хамтын хүчин чармайлтаар л энэ амжилтыг авчирсан. Бид нарын хийсэн, эхлүүлсэн бүх ажил Монголын эрүүл мэндийн салбарт дэвшил авчраасай. Монголчуудын эрүүл амьдрах байдалд нь өөрчлөлт оруулаасай гэж үзэж байна. Хүн бүхэн эрүүл энх байгаасай. Баярлалаа.
- Манай нэвтрүүлэг зочдоосоо уламжлал ёсоор нэгэн асуултыг тавьдаг. Таны бодлоор Эрүүл сэтгэл- тулгуур шийдэл гэдэг үгийг та юу гэж ойлгож байна вэ?- За ер нь бол эрүүл сэтгэлгээтэй хүн аливаа юмийг хийж бүтээдэг л дээ. Тийм учраас тэр эрүүл сэтгэл дээр үндэслэн гарсан бодлого шийдвэр гэдэг бол хамаг юмны тулгуур нь болж өгдөг. Тулгуур асуудлаа зөв шийдэн, зав гаргаад, ирсэн байхад цаашид үр дүн гарна гэсэн үг гэж ойлгож байна.

Ярилцсан: Н.Намжилмаа

www.UNEN.mn сайт

www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)