Япон улс руу өнөөдөр тусгай үүргийн онгоц нислэг үйлдэнэ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Токиогоос  иргэдээ авч ирэх тусгай үүргийн нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо. Улаанбаатараас Токио чиглэлд өнөөдөр буюу 04 дүгээр сарын 02-ны өдрийн 13:05 цагт хөөрч, орон нутгийн цагаар 19:00 цагт газардана. Харин маргааш буюу 04 дүгээр сарын 03-ны өглөө 08:30  цагт Токиогоос нислэг үйлдэж, орон нутгийн цагаар 13:05 цагт Улаанбаатарт ирнэ.

Тусгай үүргийн  онгоцоор нийт Токиогоос 255 иргэн ирэх юм.  Нислэгт ХӨСҮТ-ийн эмч, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар хамт явах бөгөөд иргэдийг 20 асуулт бүхий асуумжийг үнэн зөв бөглөж, тавьсан шаардлагыг дагаж мөрдөхийг анхааруулж байгаа юм.  Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу нэг хүнийг нэг өрөөнд байрлуулахаар тусгаарлах байруудыг бэлтгэсэн талаар Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өчигдөр мэдээлсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай