Ц.Элбэгдорж: Олон Улсын Ардчиллын Холбооны тогтоол – II

Сайн байцгаана уу. Би Монголын Цахиагийн ЭЛБЭГДОРЖ, Олон Улсын Ардчиллын Холбооны Ази Номхон далайн бүсийг хариуцсан дэд ерөнхийлөгч. Энэ жил дэлхий 80 гаруй сонгуулийн гэрч болно. Тэдгээрийн гуравны нэг нь манай бүс нутагт ноогдож буй. Ирэх 6 дугаар сард парламентын өндөр хүлээлттэй сонгууль Монголд болно. 

Recently, IDU issued several special Resolutions. One of them is the Resolution on Mongolia. I have a duty to bring it to the public. Now, I would like to read it in English and translate it into Mongolian.

Саяхан ОУАХ хэд хэдэн тусгай Тогтоол баталсан. Тэдгээрийн нэг нь Монголын тухай. Би үүнийг олон нийтэд хүргэх үүрэгтэй. Одоо би уг Тогтоолыг Англиар уншиж, мөн Монгол хэл рүү орчуулан хүргэе.

RESOLUTION tabled at the Executive Meeting in Wellington, New Zealand.

On Mongolia

April 5, 2024

"The International Democracy Union (IDU) is closely following Mongolia’s democratic developments and has done so since its transition to a democratic system.

The IDU recognizes Mongolia’s challenging geopolitics and expresses its great pride and unwavering support for the people of Mongolia in their steady commitment to building a free, democratic, and open society.

Sandwiched between Russia and China, the history of the Mongols and their free, independent policy remains a global inspiration.

However, the IDU regrets the disturbing trends of the qualitative decline of Mongolia’s democratic institutions and the gradual degradation of their hard-earned achievements. Just a decade ago, Mongolia was a world leader in economic growth according to the World Bank, had the sharpest decline in corruption as reported by Transparency International, and was a prominent leader in the Community of Democracies. Today, there is cause for grave concern.

The International Democracy Union:

EXPRESSES its utmost concern at the deteriorating geopolitical environment that may adversely affect the future of Mongolia’s democracy, posing a grave risk of rolling back Mongolia’s democratic gains since 1990;

URGES all Mongolian political parties and those who cherish the democratic ideals to maintain vigilance and safeguard what has been achieved in Mongolia;

FURTHER EXPRESSES serious alarm about widespread corruption in the country as evidenced by recent hearings at the State Great Hural on Mongolia’s Development Bank, Small and Medium Enterprise Fund, Coal Export, and other issues;

FURTHER URGES speedy reform of political parties to ensure deeper transparency, accountability, wider inclusiveness, and responsible maturity to combat corruption, among others, and to improve governance standards;

CALLS for further and steady strengthening of Mongolia’s judicial branch, including law enforcement agencies, prosecutor’s offices, and courts, in order to further preserve their independence and improve their capacities;

REITERATES its full support of the Mongolian Democratic Party as a responsible member of the global center-right movement and a historic trailblazer of Mongolia’s free independent development. The IDU counts on the resilience of Mongolia’s democracy and the courage of its freedom-loving people and,

CONDEMNS all attempts and attacks on the Mongolian Democratic Party to besmirch it and to fracture its unity in order to weaken the party as the effective and legitimate opposition in the country."

Thank you for your attention.

 

Шинэ Зеланд Улсын Веллингтонд болсон Гүйцэтгэх Зөвлөлийн Хурлаар баталсан ТОГТООЛ.

Монгол улсын тухай,

2024 оны 4 дүгээр сарын 5.

"Олон Улсын Ардчиллын Холбоо (ОУАХ)-нь Монгол Улсын эрх чөлөөт хөгжлийн үйл явц, өрнөлийг тус орон ардчилсан тогтолцоонд шилжсэн цаг үеэс эхлэн анхааралтай ажиглаж ирсэн. 

ОУАХ нь Монгол Улсын газар зүй болон улс төрийн төвөгтэй байдал, сорилт бэрхшээлийг ойлгохын зэрэгцээ эрх чөлөөт, ардчилсан, нээлттэй нийгэм байгуулахын төлөөх Монголын ард түмний шийдвэр төгс, тууштай зүтгэл эрмэлзлэлийг бахархан дэмждэгээ илэрхийлж байна. 

Орос болон Хятадын дунд хавчигдан орших Монголчуудын түүх, тэдний бие даасан чөлөөт бодлого нь дэлхий дахины талархлыг зүй ёсоор хүлээдэг юм.

Хэдий тийм боловч, Монгол Улсын ардчилсан тогтолцоо нь чанарын хувьд доройтож, асар их хүнд тэмцэл, хүчин чармайлтаар олж авсан ололт амжилтууд нь аажмаар алдрах аюул нүүрлэж буйд ОУАХ харамсаж байна. Арваадхан жилийн өмнө Монгол Улс Дэлхийн Банкны үзүүлэлтээр эдийн засгийн өсөлтөөрөө олон улсад тэргүүлж, Трансперенси Интернэйшнл байгууллагын мэдээллээр авлигыг огцом бууруулагч орноор тодорч байсан бөгөөд Ардчилсан Орнуудын Нийгэмлэгийн нэр хүндтэй удирдагчаар ажиллаж байв. Гэвч өнөөдөр сэтгэл түгших ноцтой шалтгаан мундахгүй бий болжээ. 

Олон Улсын Ардчиллын Холбоо нь: 

Монгол Улсын ардчиллын ирээдүйд Улам хүндэрч байгаа улс төр газар зүйн орчин нөхцөл нь сөргөөр нөлөөж, 1990 оноос хойших ардчиллын ололт амжилтыг нь ухраах ноцтой эрсдэл үүсч буйд сэтгэл гүнээ зовниж байгаагаа ИЛЭРХИЙЛЖ;

Монгол Улсын улс төрийн бүх нам, ардчиллын үзэл санаа, үнэт зүйлийг эрхэмлэгч Та бүхэн илүү сонор сэрэмжтэй байж, улс орныхоо олсон ололт амжилтыг хадгалан хамгаалахыг УРИАЛЖ;

Хөгжлийн Банк, Жижиг Дунд Үйлдвэрийн сан, Нүүрсний экспортын болон бусад асуудлаар Улсын Их Хуралд хийсэн сонсголоор ил болсон баримтууд нь авлигал улс орон даяар ихсэж газар авсанд харанга дэлдэх цаг ирснийг ДАХИН САНУУЛЖ;

Улс төрийн намуудын шинэчлэлийг цаг алдалгүй хурдтай, илүү ил тод, хариуцлагатай, олон нийтэд нээлттэй байдлаар хийж, цаашид засаглалын стандартыг эрс сайжруулж, авлигатай үр нөлөөтэй тэмцэх хэрэгтэйг ДАХИН УРИАЛЖ;

Монгол Улсын шүүх эрд мэдлийг улам бэхжүүлж, хууль сахиулах байгууллага, прокурор, шүүхийн бие даасан байдлыг чандлан хадгалж, цаашид тэдний чадавхыг тууштай сайжруулахыг ХҮСЭЖ;

Олон улсын баруун төвийн хөдөлгөөний нэр хүндтэй гишүүн, Монгол Улсын бие даасан эрх чөлөөт хөгжлийг түүчээлэгч Ардчилсан Намыг хэлбэрэлтгүй дэмжиж байгаагаа дахин нотолж байна. Олон Улсын Ардчиллын Холбоо нь ардчилал, эрх чөлөөнд хайртай Монголын ард түмний зоримог тэмцэгч чанар, тууштай байдалд гүнээ итгэдгээ ИЛЭРХИЙЛЖ мөн,

Улс орны хэмжээний үр бүтээлч, хууль ёсны сөрөг хүчин болох Ардчилсан намын нэр хүнд, эв нэгдлийг бусниулах, хагалан бутаргахад чиглэсэн бусармаг үйл ажиллагаа, дайралт бүрийг ЗЭМЛЭН БУУРУУШААЖ байна."

Анхаарлаа хандуулсан Та бүхэнд баярлалаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Од (127.0.0.1)

    2024-04-25

    Та нар өөрсдөө Ардчилалаа нухчин дархаар ханцуй шамлан дайрцгааж буй бус уу