Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх сараас 45.5 тэрбум төгрөгөөр буурлаа

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2020 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 3.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 778.3 (19.9хувь) тэрбум төгрөгөөр буурлаа. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 859.1 (29.8хувь) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлөв.

Харин боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 23.2 (3.3хувь) тэрбум төгрөгөөр, цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарын үйлдвэрлэл 57.6 (17.2хувь) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2020 оны 3 дугаар сард 979.0 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 45.5 (4.4хувь) тэрбум төгрөгөөр буурлаа.
Үүнд, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 13.3 (2.1хувь) тэрбум төгрөгөөр, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 20.4 (8.3хувь) тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь голлон нөлөөлөв гэж Үндэсний статистикийн хорооноосмэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)