Дархан-Уул аймаг газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн бүс болно

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллах үеэр тус аймаг “Засгийн газрын тогтоолын дагуу газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн бүс болно. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө төлөвлөгөө гарган ажиллаж байгаа” гэдгийг аймгийн Засаг дарга С.Насанбат танилцуулгадаа тэмдэглэв. Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангирт , “Хабитат” их сургууль гэсэн чиглэлийн 3000 гаруй айл өрх болон нэр бүхий хотхоныг төвийн шугамд холбоход улсын төсвөөс 14 тэрбум гаруй төгрөг зарцуулах юм.

Тус аймагт  2016 онд 7,6 тэрбум төгрөгөөр 15000 метр дулаан , цэвэр усны шугамын ажлыг гүйцэтгэж эхний багцыг хүлээлгэн өгсөн. Үлдсэн 6,5 тэрбум төгрөгийн ажлын зураг төсвийг шинэчлэхэд 13 тэрбум төгрөг шаардлагатай юм байна. Дархан хотод амины орон сууцны зориулалтаар 251 айлын орон сууцны 25 дугаар хорооллыг  иргэдийн оролцоотой хэрэгжүүлж байгаа бөгөөд инженерийн шугам сүлжээ , хашаажуулалт, гадна гэрэлтүүлэг зэрэгт 6,2 тэрбум төгрөг зарцуулжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)