Ургамлын эрүүл мэнд-бидний эрүүл мэнд!

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2020 оныг Ургамлын эрүүл мэндийн олон улсын жил болгосон нь ургамлын эрүүл мэндийг хамгаалахын ач холбогдол, түүний нийгэм, эдийн засаг, байгаль орчинд үзүүлэх нөлөө, хүнсний баталгаат байдлыг хангах болон экосистемд гүйцэтгэх үүргийн талаарх ойлголт, мэдлэгийг олон нийтэд өгч, сайн туршлагыг түгээн таниулах юм.

Нэгдсэн үндэсний байгууллагын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын судалгаагаар хүний өдөрт хэрэглэж буй хүнсний 80.0 хувийг ургамлын гаралтай хүнс эзэлж байгаа нь тогтоогджээ. Эндээс харахад хүн өдөрт хүнснээс авах илчлэгийнхээ 40 хувийг ургамал болон түүний гаралтай бүтээгдэхүүнээс авдаг байна.

Дэлхийд үйлдвэрлэгдэж буй шувууны махны 72%, өндөгний 43%, гахайн махны 55% нь үр тариа, тосны ургамлаар тэжээсэн гахай шувууны эрчимжсэн фермээс гаралтай байна.

Эндээс харахад хүн төрөлхтний өдөр тутам хэрэглэж буй хоол хүнс, бидний эрүүл мэнд газар тариалан, ургамлаас шууд хамааралтай гэсэн үг. Мөн амьсгалахад шаардлагатай хүчилтөрөгчийн 98 хувийг ургамал ялгаруулдаг байна.

Иймд ургамлыг хамгаалахын тулд дараах зөвлөмжийг НҮБ-аас гаргажээ.

1. Ургамал, ургамлын гаралтай тээвэрлэхэд анхаарах ялангуяа улс хооронд тээвэрлэхэд ургамлын өвчин, хортон шавж тархах эрсдэлтэй тул бүрэн хяналтад оруулах, иргэд хувиараа болон интернет, шуудан илгээмжээр ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг захиалж авахаас аль болох татгалзах

2. Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний стандартад нийцүүлсэн эрсдэлгүй байдлаар худалдаалах

3. Байгаль орчин, биологийн төрөл зүйлийг хамгаалахын тулд ургамлыг эрүүл байлгах,

4. Эрүүл байлгахын тулд эх газрыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх

5. Улс орон тогтвортой бодлоготой байх, хууль тогтоомжийг мөрдөж ажиллах, төр хувийн хэвшил хамтрах,

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)