Хилийн зөрчлийн мэдээ

Иргэд алт олборлох, хайх, бугын эвэр түүх зорилгоор хилийн бүс, зурваст нэвтэрч байна.

 Хилчид гуравдугаар сарын 29-ээс дөрөвдүгээр сарын 04-ны хооронд Говь-Алтай, Баянхонгор, Сэлэнгэ аймгийн 22 иргэн гар аргаар алт олборлох, хайх, бугын эвэр түүх зорилгоор хилийн бүс, зурваст зөвшөөрөлгүй нэвтэрч хил орчмын дэглэм зөрчсөнийг илрүүлж, хууль зүйн дагуу шийдвэрлэлээ.

Мөн Баян-Өлгий, Сүхбаатар, Дорнод аймгийн иргэдийн 62 тооны мал улсын хилд тулж, хариулгагүй бэлчээрлэж байсныг илрүүлж, малыг эзэнд нь хүлээлгэн өгснөөр иргэдэд учирч болох 43,4 сая төгрөгийн хохирлоос сэргийлээд байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)