СХД-т цэцэрлэгт хүрээлэн барихаар гараж, төмөр чингэлгүүдийг буулгажээ

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороонд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж барихаар зарим гараж, төмөр чингэлгийг буулгажээ. 

Тодруулбал, тавдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд тус дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүй олон жил болсон тоосгон гараж, төмөр чингэлэг, контейнер зэрэг 132 байгууламжаас 33 тоосгон гарааш, 21 төмөр чингэлгийг бүрэн чөлөөлжээ. Энэхүү газарт цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж барихаар төлөвлөсөн. 

Тус дүүрэг иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах, иргэдэд ээлтэй ногоон дүүрэг байгуулах чиглэлд ажиллаж байна.

СХД-ийн Газар зохион байгуулалтын алба

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • УХААНТАЙ БАЙНА ШҮҮ МОНГОЛЧУУДАА (202.70.33.242)

    2021-05-14

    ЗӨВ БАЙНА,ТЭНД ЯМАРЧ НААД ЗАХЫН ҮЗЭМЖГҮЙ ОЛОН ГРАЖ БАЙСАН:ОДД Л НЭГ ХОТ ЭЗЭН ШИГ БАЙНА ДАА