Ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж энэ үеэх Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:

-Өөрийн хөрөнгөөр тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг урамшуулах эрх зүйн орчинг сайжруулах журмын төсөл боловсруулж дууссан, танилцуулахад бэлэн болсон. Журам батлагдсанаар иргэн, аж ахуйн нэгжийн ногоон байгууламжийн ургалтын байдлыг харгалзан мөнгөн болон бусад урамшууллын системийг бий болгож байгаа. Энэ жил намрын мод тарилтаар гэр хороолол, алслагдсан хороололд мод тарих ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Ногоон байгууламжийн дийлэнх хувь нь хотын төв болон байшин хороололд байдаг, гэр хороололд бага байдаг. Мөн хөрсний доройтолд орсон, шавжид идүүлсэн ойн санг сэргээх ажлыг гаднын хөрөнгө оруулалтаар хийхээр төлөвлөж байгаа.

Иймээс дүүргүүдийн удирдлагууд дээрх ажлуудад саналаа өгөөрэй гэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)