Зам, даваа хаагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна

Өнөөдөр буюу 2024 оны нэгдүгээр 20-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч байна.

Ихэнх нутгаар хүйтэн байх тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Орон нутгийн замд цасны зузаан харилцан адилгүй, авто замын зорчих хэсэг халтиргаа гулгаа ихтэй байна.

Иймд:

- Хол, ойрын замд зорчихдоо зөвхөн баталгаат зам гүүрийг сонгох,

- Машин техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, түлшний нөөцтэй явах,

- Мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлэг мэдээллийг дагаж мөрдөхийг зөвлөж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)