Oросын ерөнхийлөгчийн сонгуульд В.Путин ялж байна

МОСКВА, 2024 оны гуравдугаар сарын 18 /TASS/. ОХУ-д ерөнхийлөгчийн сонгууль болж дууслаа. Сонгуулийн төв хорооны урьдчилсан мэдээллээр, саналын хуудсын 95.08 хувийг тоолж дууссаны дараах байдлаар одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин 87.32 хувийн саналаар ялж байна. 

Оросын Коммунист намаас нэр дэвшсэн Николай Харитонов 4.28 хувийн санал авч, хоёрдугаарт бичигдэж байгаа бол гуравдугаарт “Шинэ ард түмэн” намын нэр дэвшигч Владислав Даванков орж байна. Тэрбээр 3.85 хувийн санал авчээ. Харин Оросын Либерал ардчилсан намаас нэр дэвшсан Леонид Слуцкий 3.15 хувийн саналаар дөрөвдүгээрт орж байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт гуравдугаар сарын 15-17-ны хооронд гурван өдрийн турш явагдлаа. Сонгуулийн ирц 74.22  хувьтай байв хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)